Суурь инфляци бодлогын хүүг буулгасангүй

img

Инфляцийг тооцож гаргахын тулд хэрэглээний үнийн сагсан дахь хамгийн түгээмэл хэрэглэгддэг 287 бараа үйлчилгээний үнэ дээр судалгаа хийдэг. Тэгвэл тэдгээрийн 2/3-аас хол давсан бараа, үйлчилгээний үнэ өсөөд байна. Хувцас, бөс бараа, цахилгаан дулаан гээд үнийн өсөлтөд нэрвэгдээгүй нь цөөхөн байгаа юм. Гэхдээ Суурь инфляцийн үзүүлэлт Хэрэглээний үнийн индексийн инфляциас давсан үзүүлэлттэй байгаа нь таагүй мэдээ аж. Учир нь Хэрэглээний үнийн индексээр тооцож гаргасан улирлын шинж чанартай  үнийн өөрчлөлтүүд өсөлтөөс уруудах нөхцөл бий. Харин эдийн засгийн нийт эрэлтээр бий болж байгаа инфляци буюу хэрэглээний барааны сагснаас мах, сүү, хүнсний ногоо, эрчим хүчний үнэ  зэрэг үнийн хэлбэлзэл ихтэй зарим барааг хасч тооцож гаргадаг суурь инфляци өссөөр байгаа нь нөхцөл байдал сайнгүй байгааг илтгэж байгааг Төв банкнаас илэрхийлж байна. Тиймээс ч Монголбанк бодлогын хүүгээ хөдөлгөсөнгүй 2012 оныг угтсан нэг шалтгаан нь энэ болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МОНГОЛЫН ТӨР ИНГЭЖ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨНД ТОЛГОЙГОО ХУУРТАЖ НИЙГМИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛООД БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙХЭЭ МЭДЛЭГ БАГАТАЙГ АШИГЛАЖ ХУУРАН МЭХЛЭХ АРГА ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ЮМ. САГСАН ДАХЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ШИНЖИЛГЭЭ НЬ ХЭЗЭЭ Ч БОДИТОЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ. ЖИШЭЭ НЬ ТОМ КОМПАНИЙ АГУУЛАХАД БАЙХ ЭЛСЭН ЧИХРИЙН НӨӨЦ ГЭХЭД Л ТУХАЙН ҮЕИЙНХЭЭ ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТОДОРХОЙЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛ БАНК ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГМИЙГ ИНГЭЖ ӨЧҮҮХЭН ЗҮЙЛЭЭР ТОДОРХОЙЛООД БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА. ИЙМ БОДЛОГООР ХЭЗЭЭ Ч АРД ТҮМНИЙ ТОЛГОЙД ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЧ ЧАДАХГҮЙ ХУУРАН МЭХЛЭЖ ХУДЛАА МЭДЭЭГ ЦАЦСААР БАЙХ БОЛНО АРД ТҮМЭН САЙН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
2012-01-02