“Ийст” худалдааны төв галын аюулгүй байдлаа хангаагүй байжээ

img

Бүтэн 14 цагийн туршид шатсан “Ийст” худалдааны төв галын аюулгүй байдлаа хангаагүй байжээ. Удаа дараа гал гарвал танайх хэцүүднэ шүү гэж сануулсаар байтал огт тоогоогүйгээс болж гал гарсан гэж Нийслэлийн онцгой байдлын албаныхан дүгнэсэн байна. Энэ төвийн барилгыг ахин ашиглах боломжгүй болсон гэж мэргэжилтнүүд үзлээ. Галын шалтгаан нөхцөл 10 хоногийн дараа гарна. БЗД-ийн 15-р хороонд байрладаг “Ийст” худалдааны төвийн барилга 1992 онд баригджээ. Эзэмшил нь “Ийст кестле” гэх монгол солонгосын хамтарсан хувьцаат компанийн нэр дээр байдаг байна. 2007 оноос эхлээд иргэдэд түрээслүүлж эхэлсэн. Таван аж ахуйн нэгж түрээслэн ажиллаж байжээ. Оёдол, теннис, биллъярд, шөнийн цэнгээний газар, зоогийн газар гэх мэт үйлчилгээ явуулдаг байсан байна.

Онцгой байдлын албанаас өнгөрсөн оны 10 сард галын аюулгүй байдлыг нь шалгасан. Шалгалтанд унасан. Албан тоот хүргүүлсэн. Хариуцдаг эзэн нь тоогоогүй гэж байна. Зоорийг нь тооцвол нийт 4 давхар энэ барилгын дээд хэсэгт 316 метр квадрат талбай бүхий модон орой байдаг. Энд нь “Месси” гэх шөнийн цэнгээний газар байдаг байжээ. Эндээс гал гарсан. Гал унтраах ямар ч багаж хэрэгсэл вааранд байгаагүй учраас асуудал үүссэн гэж байна. Галыг бүтэн 14 цагийн дараа буюу шөнийн 02 цаг 30 минутанд унтрааж чаджээ.

Ингэж удаан ажиллахад гадаа хүйтэн байсан нь нөлөөлсөн. Төмөр бетонон дээвэр дээр нь асгасан ус хөлдөж ажиллахад хэцүү байсан гэж НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар хэллээ. Гал унтраахын тулд 300 тонн ус хэрэглэжээ. Ийм их хэмжээний ус асгасан учраас доод давхар луу ус орсон. Түрээслэгчдийн эд хөрөнгө рүү ус орж хохирол учирсан гэж НОБГ-ын дарга Х.Батбилэг хэлж байна.

Учирсан хохирлын хэмжээг тогтоохоор цагдагийн газар ажиллаж байна. Түрээслэгчдийн хохирлыг Ийст төвийн эзэн барагдуулах ёстой гэж түрээсийн мөнгө төлөн ажиллаж байсан иргэд үзэж байгаа. Тэгвэл энэ төвийн эзэн нь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэх яриа байсан. Харин тэрээр үүнийг үгүйсгэлээ. Монголд байгаа бүх зүйл надад хамаатай байдаг шүү дээ гэж инээд алдав.

МАХН-ын түр штабынхан онц их хурлаа хийчихээд “Ийст” төвд намын байраа байгуулах гэж байсан. Гэтэл онц их хурлынх нь өмнө шатчихлаа гэх яриа байсан. Харин үүнийг тэрээр ийнхүү үгүйсгэлээ.

Л.Ариун-Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ