Р.М.Дмитриевийн нэрэмжит тэмцээнд барилдана

img

ОХУ-ын улсын Якутад ирэх гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд тус улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимпийн аварга Р.М.Дмитриевийн нэрэмжит залуучуудын тав дахь удаагийн олон улсын тэмцээнд болно. Энэхүү тэмцээнд манай улсын баг тамирчид оролцохоор болжээ. Тодруулбал, Залуучуудын улсын аварга  А.Нэргүйбаатар /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, 50 кг/,  З.Занабазар /ҮБТДС, 55 кг/, С.Билгүүн /БТДС, 60 кг/, Б.Бямбадорж /”Алдар” спорт хороо, 74 кг/,  Г.Төрмөнх  /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль 96 кг/ нар хүч үзэх юм байна.

б

Мөн шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагчаар “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга нар явах аж. Якут улсын Спортын яам, Якутын бөхийн холбоо, Р.Дмитриевийн нэрэмжит Олимпийн нөөцийн спортын дунд сургууль хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхөд 45 мянган рубль, мөнгөн медаль хүртсэн бөхөд 30 мянган рубль, хүрэл медаль хүртсэн бөхөд 15 мянган рублийн шагнал олгох гэнэ.

б

Түүнчлэн түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 20 мянган рублиэр урамшуулахаар тусгажээ. Өнгөрсөн жилийн тэмцээнээс манай улсын тамирчин Сонгино-Хайрхан дүүргийн Ирээдүй” цогцолбор сургуулийн бөх Э.Мөнх-Эрдэнэ 74 кг-ын жинд  хүрэл медаль хүртэж байсан билээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ