
Уул уурхайн сайд
Р.Жигжид цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд
мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ өнгөрсөн хугацаанд хийж
хэрэгжүүлсэн ажлын явц болон УИХ-аас Ашигт малтмалын тухай, Урт нэртэй хуульд
нэмэлт өөрчлөлт оруулсан баталсан заалтын талаар мэдээлэв. Ашигт малтмалын
тухай хуульд стратегийн ордод төр эзэмшсэн хэмжээндээ хүртэх хувь ногдол ашигт
дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тусгай нөөц ашигласны төлбөрөөр авах
сонголтыг нэмсэн. Өөрөөр хэлбэл борлуултын орлогоос авч байгаа ашигт малтмалын
нөөц ашигласны төлбөр дээр нэмж тусгай төлбөр авах тухай асуудал юм. Харин Урт
нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дагадаж мөрдөх тухай хуульд
өөрчлөлт оруулан тулгамдсан бэрхшээлийг арилгахад байгаль орчин, аж ахуйн нэгж,
төрд учрах эрсдэл нь аль болох бага байхаар тусгасан. Нөхөн сэргээлтэд
зарцуулах зардлыг тухайн аж ахуйн нэгж 100 хувь урьдчилан байршуулж,
хэрэгжилтэд нь төр хяналт тавихаар болсон гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ