Ноён уулын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнөнө

img

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгэм ТББ-ууд хамтран Ноён уулын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Хэлэлцүүлэг маргааш  Иргэний танхимд 11.00 цагт болно.

а

Учир нь хэдхэн хоногийн өмнө “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүд 14 хоног өлсгөлөн зарлаад байсан юм. Тэд Ноён уул болон Урт нэртэй хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулахыг Ерөнхийлөгчөөс шаардаж буй билээ.

а

Б.Дэжид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-02-25
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-02-25
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-25
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-02-25
бага дургүй хүргээрэй:
мөнхбаяр ахад хэлээд буудна шүү.
2015-02-25
bayarbbb:
өндөр өвөө бид өндөр настай азай буурлуудаа өндөр өвөө, өндөр эмээ гэж авгайлан дууддаг. та ч уншаад тэгэж ойлгох байх. харин би тэр утгаар бус өвөө минь бага насны дурсамжинд хамгаас өндөрт залардаг, өөрөө ч өндөөр хүн байсан болохоор шууд утгаар нь хэлсэн гэхэд болох юм. өмнө нь өвөөгийнхөө тухай дотроо л өдөр бүр боддог байсанаас, хэнд ч энэ тухайгаа уудалж байгаагүй, сэтгэлийнхээ гүнд тодоос тодоор өвөө бид хоёрынх л байх ёстой гэж бодон өөрөөсөө ч нуучихсан байдаг дурсамжаасаа хуваалцья. өвөөгийн амьдралаас авсан том бэлэг 1994 оны * жил. хотруу их сургуульд сурахаар өвөө, эмээд үнсүүлээд чемодонаа барьчихсан нүдний шилтэй, холоос харахад нар шиг хэлбэртэй буржгар үстэй аав минь галт тэргэнд сууж байгааг би төсөөлдөг юм. эмээ маань дуу, шуутайхан хүн болохоор амьсгаа авах, гаргахаа ч ялгалгүй ар араас нь олон зүйлсийг захиж байхад, өвөө чимээгүйхэн , ухаалаг гүн бор нүдээрээ эмээгийн хэлээгүйг гүйлцээж зогссон байх даа. шинэхэн цас хаялсан нэг өглөө эмээгийн сонссон хамгийн том сонин нь ээжийн минь тухай бас ээжийн гэдсэнд өдрөөс өдөрт бойжиж байсан миний талаарх мэдээ байж. өвөө үүнийг сонсоод гаднаа юу ч болоогүй мэт тайвнаар цайгаа оочлон суусан ч дотроо анхны ачынхаа тухай сонсоод тэсч ядан догдолж байсан гэж сүүлд хуучилсан. намайг төрдөг шөнө хашааны гадаа эх * *нүүдтэйгээ байхыг хараад яагаад ч юм билэгшээж эмээгээс зөрөн байж авч тэжээж байсан гэж эмээ сүүлд дурсаж билээ. нялх хүүхдийн үнэрийг мартах шахсан 20-н жилийн хугацааг нэг л хормын дотор эргүүлэн тэр мэдрэмжийг нь авчирсан жижигхэн намайг харан баярлаж, юу юунаас илүү аз жаргал бэлэглэсэн анхны ачыгаа тэврэн баярмаа гэдэг нэрээр хүй орчлонд дуудуулж яваг хэмээн өгсөн гэдэг. өвөө эмээ минь намайг томоос том бэлэг минь гэж ирээд л духан дээр минь үнэрлэдэгсэн. алаг нүдэн би ухаан ороод өөрийгөө бараг л алаг нүдэн гэдэг нэртэй гэж боддог байв. зайсангийн цагаан 4-н давхар оюутны байрны бүх оюутны бяцхан танил, бүгд л өвөөгийн дууддагаар дотончлон алаг нүдээн гэж дуудаж ирээд дуулж бүжиглүүлэн чихэр жимс авч өгдөг байсаныг одоо ч сайн санадаг юм. өндөр өвөө л гоё, баянтооройн өвөө муухай гэж 2 өвөөгөө ярина. ээжийнхээ аавыг муухай гэх болсон нь өвөө хөдөөнөөс ирээд -өвөө нь охиндоо гоё хонь авчирсан гэхэд нь -би тэр түүхий бэлгийг чинь авахгүй гэдэг ярианаас л эхлэлтэй байх. харин өндөр өвөө бол миний хэлдгээр түүхий биш дандаа гоё амттай юм авч өгдөг, нүдээ аниад нээхэд л гартаа чихэр барьчиxсан инээнгээ намайг үнэрлэдэг байсан юм. бас нэг том шалтгаан гэвэл өндөр өвөөгийн сахал зөөлөн намайг хатгадаггүй, харин баянтооройн өвөөгийн хатуу сахал нь хатгана. их шүлсдэж үнсдэг байсан болохоор их л ярвайгаад зугтчихдаг байлаа. өглөө сэрээд аав, ээжийн хичээлдээ явсаныг мэдээд өвөөгөөр үсээ самнуулаад бид 2 их л чухал, яаруу ажилтай хүмүүс чиг хөтлөлцөөд л гардагсан. өвөөгөө хөтлөөд цэнхэр түц рүү харин ч нэг зоримог алхаж очоод тэрийг тэрийг гээд нэг юмын зааж зааж авахуулдаг байв. харин нэг өдөр өвөө бид 2 алхадгаараа алхаж яваад өвөө минь гэнэт ; унаад өгсөн гэдэг. жижиг биетэй дээрээ 10-н эрэгтэй хүүхдийн дайтай хөдөлгөөнтэй намайг гараасаа алдчихгүй гэж, шулганах үг бүрийг алдахгүй сонсох гэсэндээ , тонгойж бөгтийж толгой нь эргээд унатлаа надтай чяцуу болж явдаг байсаныг одоо л аавын ярианаас ухаарах шиг болдог юм. тэр өдөр аав ээж өвөөд санаа зовж, удалгүй ээжийн дүү намайг ирж харахаар болж, өвөө гэрлүүгээ буцсан юм. оддын доорх охины мөрөөдөл зуны өглөөг эмээгийн боорцогны үнэр, шинэхэн зузаан өрөм, өтгөн хийцтэй цайтай тансаг угтаж, ёстой нэг загнах хүнгүй хүссэнээ хийж, ханатлаа эрхэлж өссөн хамгаас сайхан бага нас минь. өвөө яагаад ч юм надаас нууцаар тамхиа татна. би тэрийг нь мэддэг хэрнээ тэрийгээ өвөөгөөс нууна. дотроо бодохдоо нэг л өдөр яг сэмхэн гэтэж очоод дандаа л нууцаар хардаг байсан тамхины утааг хагалж тоглоно гэж боддог байж. юмны араас, холоос нууцаар харахад тэр утаанууд амьтны дүрс шиг , эсвэл агаарт үгсэг бичээд үг болон замхран алга болдог байв. дөнгөж уншиж сурч байсан болохоор цагаан толгойн синдром байсан юм болов уу гэж санагдана. өвөөгийн ачаар 4-н настайдаа торох юмгүй зузаан ном уншчихдаг болсон юм. миний өвөө их гоё инээдэг, яралзсан цагаан шүдтэй, намайг нэг ч удаа зэмлэж үзээгүй , уурлаж байхыг нь ухаан орсоор нэг ч үзээгүй, гулсуур дээр шатаар авируулахгүй өргөөд гаргачихдаг, намайг юм ярьж эхлэх үед нүүрэнд нь инээмсэглэл тодорч хичнээн урт, уйтгартай, утгагүй байсан ч төгсгөл нь хүртэл нь яг л эхлэсэн янзаараа дуусгаж чаддаг хамгийн сайн найз, хүлээцтэй сонсогч минь байж дээ. -миний алаг нүдэн том болоод аав, ээж шигээ эмч болох уу? -үгүй ээ би телевизээр гардаг хүн болно. -яагаад вэ ,миний охион? - та намайг, би таныг санахаараа удаан явж байж уулзахгүй, та эмээг эсвэл би аав ээжийг санаж гэрээсээ явахгүйгээр та намайг телевизээр л харчихаж бай заа гэхөд өвөө их чанга инээснээ тэгвэл сайн эмч болсон ч телевизээр гарч болно шүү дээ гэх мэт хэзээ ч мартагдашгүй яриаг өрнүүлдэг байв. дэврүүн мөрөөдэл дүүрэн дэлгэр зуны шөнийг, түүдэг галд төмсний улаан булж идэж байснаа, одод ямар ойрхон ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан нь өвөөгийн минь дурсамжтай үүрд сэтгэлд минь хоногшин үлджээ. нулимс дагуулсан цэцгийн сав амралтаараа хөдөө очихдоо зуны даалгаварт цэцгийн сав хийж ирээрэй гэсэн багшийн захиасыг өвөөг дагаж босож хөлнөөс нь зүүгдсээр зөвшөөрүүлж байж нэг санаа амрав . - тэгээд л энэ дональдан хошуу нь газарт унжчихсан явж байдаг юм. чихэнд нь хоногштол захиж , гуйж нэг , аргадаж нэг тушааж нэг үзлээ. удалгүй аав гадагшаа хурлаар явахаар болсон тул ээж, дүүдээ хань болохоор гэрлүүгээ буцав. нэг шөнө их л сонин сэрвэлзэж, унтаж чадалгүй дотор үймэрсээр сая нэг юм зүйрмэглэж байхад ээжийн нокиа чанга дуугарч цочин сэрэв. ээж утсаа чагнаж байгаад таслахдаа хэлсэн ганчан үг нь за байлаа. миний дотор яагаад ч юм - үгүй байлгүйдээ гэсэн хашгираан орилоон үймэж ээж минь - эвийдээ, миний охин хэмээн энгэртээ тэвэрсээр өглөөний нар арай хийн мандаж билээ. үүрээс өглөө болох хүртэл ямар удаан, ямар аниргүй байдаг гэдгийг тэгэхэд голдоо ортол мэдэрч билээ. захисан тоглоомыг тэврээд инээгээд ороод ирсэн ааваасаа итгэж чадахгүйдээ асуучихмаар байсан ч амнаас үг унахгүй, 4 хоног хэнтэй ч, юу ч яриагүй гэдгийг одоо гэрийнхэн цуглархаара ярьдаг юм. хоол унд идэхгүй, юм ч ярихгүй цагиргалж хэвтээд байгаа би хүмүүсийг бүүр илүү шаналгаж байгаагаа бага сага ойлгосон юм уу год хийтэл босч гадаа гаран эргэн тойрон, хүмүүсийг ажиглаж хэсэг зогсоод хамгийн түрүүнд нүдэнд туссан 2 авга эгчийнхээ дэргэд очоод өвөөгийн зурж өгч байсан чиртан дээр үсэрч байсанаа гэнэт л амнаас -худалч өвөө гэсэн үг гарчихаж билээ. эгчийн зөөлөн харц шууд л хувьсхийж -юу гээд дуугаа өндөрсгөхөд -өвөө өөрөө цэцгийн сав хийж өгнө гэчихээд амласандаа хүрсэнгүй гээд газар тийчлээд уйлж байсан нь дотроо бол өвөөгөө эргээд над дээр ирээд эрхлүүлэхгүй гэснийг нэг мөр ойлгосон гомдолын, цөхрөлийн нулимс байсан байх. эгч минь аргадаад нулимс арчихдаа - өвөө нь хийж дуусаагүй ч аниагийн дүү ямар ч цэцгийн савнаасаа гоё харагдах сайхан цэцэг болж өвөөгөө баярлуулаарай гэж байсан юм. ажил явдлын дараа эмээтэй үлдлээ. жижиг модон амбаарт хийж эхлээд дундаа орчихсон миний хамгийн дуртай цагаан цанхэр өнгөөр суурийг нь алаглуулж будсан цэцгийн савыг хараад өвөөгөө бүүр ч их санаж, бас амласандаа хүрсэн юм шүү гэж хүмүүст гайхуулж билээ..одоо бол тэр үеийнх шигээ санах нь багасаж, гудманд таарсан өвөө бүрийн инээд өвөөгийнх минь юм шиг ч харагдах болж, их хайранд өссөнийгөө хамгаас азтайд тооцож , хэцүү үеүдэд сайхан дурсамжаараа эргэн аялдаг билээ.
2015-02-25
хай алтыг нь авахдаа л авна даа:
тэртэй тэргүй энэ уулыг хамгаалж чадахгүй юм чинь,бүрмөсөн ухаад төнхөөд устгаад хаячихья л даа,нэгэнт л зэвсэг бариад хамгаалж алалцаж чадахгүй юм чинь,
2015-02-25