Төгрөг суларсанд импорт "буруутай"

img

Монголбанкны  ханшаар 2012 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 1 ам.доллар 1,396.37 төгрөгтэй тэнцүү байна.  Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Монголбанкны  ханшаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш  1,373.80 төгрөг байсан. Энэ нь өмнөх арваннэгдүгээр сарын эцсийн ханштай харьцуулахад суларсан үзүүлэлт байв. Тэгэхээр төгрөгийн ханш нэг сарын хугацаанд унаж   байгаа дүр зураг харагдаж байна. Ам.долларын ханш нилээд чангараад арав гаруй хонож байхад Монгол банкны валют эдийн засгийн газрын Төлбөр тэнцлийн статистик судалгааны хэлтсийн дарга С.Болд  “...Төв банк хэзээ ч таамаглал хийдэггүй. Зах зээлд оролцогчид өөрсдөө таамаглалаа хийх ёстой. Зөв таамаглал хийж, эрсдлээ зөв удирдахад нь төв банк тогтвортой байдлаар хангах, үнэн бодит мэдээллээр өгөх үүрэгтэй оролцдог. Богино хугацааны эрэлт давамгайлсан шинжтэй нөхцөлд төв банк зүгээр суухгүй. Тодорхой хэмжээний эрэлтийг нь хангаад нөлөөллийг нь ханш дээрээ гаргаж өгнө. Ханш сулрахад зарим хэсэг нь эрсдэлд ордог байхад зарим хэсэгт эерэг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр эрсдэлийг зах зээлд оролцогчид өөрсдөө удирдах ёстой. Харьцангуй огцом системийн хэмжээнд эрсдэл учруулахгүй байх асуудлыг төв банк хариуцаж бодлогоо хэрэгжүүлнэ..” хэмээн  ярьж байсан. Тэгвэл төгрөгийн ам.доллартай  харьцах ханшийн уналт үргэлжилсээр байгаа нь эрсдэлийг дагуулах вий гэсэн болгоомжлол хэвээрээ байгаа энэ үед С.Болд эрхэм  “...Ханшийн богино хугацааны шинжтэй сулралт, чангаралт нь зах зээлийн жам ёсоор байх ёстой зайлшгүй үзэгдэл. Арваннэгдүгээр сараас эхлээд төгрөгийн ханш суларч байгаагийн гол шалтгаан нь  эдийн засагт орж ирж байгаа валютын орох урсгалаас гадагшилж байгаа валютын урсгал давамгайлсан шинж чанартай байсантай холбоотой...” гэж байна. Мөн Монгол улсын эдийн засагт валют нь экспортын орлого болон гадаад зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлбэрээр орж ирдэг. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцлийн урсгалаас санхүүгийн гүйлгээнд орж ирдэг. Нөгөө талдаа гадагшилж байгаа валютын хэмжээ нэмэгдсэний гол шалтгаан  хувийн хэвшлийн эрэлт өссөн, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй уялдаад импортын эрэлт нэлээн огцом өссөн гэлээ. Статистик харахад валютаар төлбөр нь гүйцэтгэгдсэн нийт гадаад худалдааны алдагдал  947 сая ам.долларт хүрсэн байгаа нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт. Импортын эрэлт нь нэмэгдэж, импорт өссөнтэй уялдаад тээврийн зардал бараг 20 хувиар өсч, тээвэр болон бусад үйлчилгээний төлбөрүүд нэмэгдээд эхэлчихэж байгаа аж. Дээрээс нь хөрөнгө оруулалтын орлогууд гадагшаагаа гарч байгаа. Цэвэр орлогын, төлбөрийн тэнцлийн, урсгал тэнцлийн гурван гол дансаар гадагшилж байгаа валютын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор богино хугацааны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүссэн. Үүнтэй уялдаад төгрөгийн валюттай харьцах ханш суларсан. Гэхдээ ханш алгуур хэлбэлзэж байгаа. Монголбанкны зүгээс шаардлагатай тохиолдолд оролцож, зохицуулах ёстой асуудал. Тэр утгаараа Монголбанкнаас валютын захад оролцож байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bas neg nuhur, infliat ussun ni uvliin gutal huvtsasnaas bolson gej avch baisan sh de huu mun hutsdag uvul boldgooroo bolno zuzaan uhvtsasaa avdagaaraa l avna sh de
2012-12-11
enkhbayar mongoliig avarna shuu. Bayar Elbegee khoer khun alsan odoo khoeulaa ineegeed yavj baina. Chi bid orond orood ur khuukhed chin utaand ukhej baina. Enkhbayar unekheer sain udirdaj baisan baina bid togtvortoi uragshilj urnuus salj amidral gerel gegeetei baisan
2012-01-06
bodlogoor dollariin hanshiig osgood baih shig???
2012-01-03
humuusee hadgalamjaa dollart shiljuuleerei,Zasgiin gazar,Mongolbankind naidaj bolohgui shuu.gadaad hudaldaa aldagdaltai baihad mongol mungu changarah ymar ch undes baihgui.Deer suuj baigaa luibarchid hussen uedee mungu heblej tsatsana shuu dee.Mongol bankind dollar baigaa bol gargaad zah zeel deer zar salaabch ugie.
2012-01-03
Mongold dollar 1300 orchind mash togtvortoi baihad tsalin nemeh bol eruul uzegdel yum. Harin ter gadaad hudaldaanii importiin baraa 1$ ch unee nemegdeegui baihad baraa tavaariin uniig nemdeg hudaldaachid bol luivarchid bolno. Mongold dollariin haritsaa togtvortoi baigaa ni mongoliin ediin zasag togtvortoi haruulah neg bodit uzuulelt yum. Tsalin nemeh gedeg uzegdel baraa tavaariin une nemegdeh gedeg uzegdel hariltsan hamaaral ene ued baihgui yum. Sul doroi ediin zasagt l tsalin une hansh holbootoi yum.
2012-01-02
Mongol bank khezeed gai tarij irsen shdee
2012-01-02
tsagaan sar ongorood $ yuanii hansh buuna ternees omno $ uynaa hansh ondortei bgaa deer n zaraarai
2012-01-02
Цалин нэмлээ гээд ялгаа байхгүй Багш нарыг жагсаалд турхирсан Үйлдвэрчны эвлэлын Ганбаатар гэж балайгаас болж багшийн цалингаас бага цалинтай улсуудын амьдрал хэцүүхэн болж бна даа
2012-01-02
Er ni Mongol uls CHANGE-n ediin zasagtai uls bolj. Ene change gedeg ajliin bair gehiimuu zuiliig bhgui bolgoj bj l ard tumnii amidral deerdene. Hamgiin oiriin jishee Hyatad uls umnu ni gudamjnii change-tei bsan uu bsan, gadaad valutiig hazaarlaj hyazgaarlaj chadsanaar ediin zasag ni saijirsan, undesnii mungun temdegtee changaruulj chadsan. Odoo hyatadad zuvhun gadaad yavah shaardlaga garsan humuus l duriin banknaasaa ochij ariljaagaar belen valut todorhoi hemjeegeer avch bgaa shd. Busad tohioldold haana ch gadaad valutaar dotood guilgee hiihgui.
2012-01-02
Tugrug sulrah ni tsaanaasaa zohion baiguullaltai gej bodoj bna. Ugaasaa ene gadaad valutaas hamaaraltai ediin zasgaa uurchluhgui bol hanshiin savalgaanaas ashig oldog tsuun toonii humuus, buleglel mungu tsohiod yadarsan ard tumen ni hohirol amsaad bna shuu. Bodood uz l dee Sanhuugiin zohitsuulah horoo ni neg mundag juram gargaad teriigee heregjuulehgui hyanalt tavihgui, odoo mashin unaa, bair oron suuts ter bitgii hel surguuli tsetserleg hurtel bugd l am.dollaraar unee togtooj bna. Zasgiin gazar ni hurtel ontsgoi alban tatvaraa USD-r togtoogood bhaar chini yaj buteh ve dee. Zasgiin gazar yunaas aigaad ontsgoi tatvaraa USD-r togtoogood bgaan, shuud MNT-ree togtooj boldoggui yum uu. Er ni oligtoihon shig huchleed buh ariljaa, geree heleltseeriig zuvhun MNT-r hiij dotood guilgeeg zuvhun MNT-r hiideg bolgochih yum bol ediin zasag ingej gadaad valutaas hamaardag bolgoj bolno shdee.
2012-01-02
Хуцдаг төрийн ажилтан байнаа импортоосоо экспорт нь маш их давлаа хөгжил руу гаа давшингүй орлоо гээд байсан нь аль бэ
2012-01-02
Цалин нэмлээ гээд юу хожсон бэ Том тоо сонсоод жижиг бизнес эрхлэгчдийг шахсан Гэтэл төрийн үйлчлэлээр юмны үнэ тэнгэрт хадлаа Ж нь Номин бөөний худалдааны төв орж ирээд ховдчууд сайн сайхан болоогүй Харинч захаар үйлчлүүлснээр өнөөдөр УБ ханшаар хоолоо залгуулж байгаа юм биш үү
2012-01-02
Цалин нэмнэ гээд гошигруулж байгаад юмны үнэ нэмж мөнгий ханшаа унагааж байгаа нь төрийн бодлого гэхээс өөр юу гэх билээ Цалин нэмсэн нэмээгүй адилхан даа
2012-01-02
Машины өвлийн хучлага хийж байна./ Хулгайгаас сэргийлнэ. 9517-4824
2012-01-02
tow bank ch nohoi doo ue uedee l ergvv ymnuud udirdsaar irsen dee
2012-01-02