ЮНЕСКО-гийн батламж гардуулна

img

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Парис хотноо болж, Монголын үндэсний шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн билээ.

б

Тэгвэл маргааш буюу энэ сарын 27-ны баасан гаригийн морин цагт Монголын үндэсний шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн батламжийг гардуулах ёслолын ажиллагаа Улсын драмын эрдмийн теарт болох аж.

б

Эрчүүдийн наадаан хэмээдэг шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Мөн шагайн харвааг тойргоор тоглодог болохоор тойром хэмээн нэрлэсэн байж болох гэж судлаачид дурдсан бий. Шагайн харвааг анх 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон билээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ