Тусгай төлбөр авах нь төр хувь эзэмшсэнтэй адил

img

Уул уурхайн сайд Р.Жигжид  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

б

-Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр төр 20 хүртэл хувийг эзэмших гэж орсон байсан. Тиймээс одоо 50 хүртэл хувийг эзэмшинэ гэсэн заалт хүчингүй юу?

б

-Ашигт малтмалын тухай хуулинд төрийн эзэмших хувь хэмжээ 20 байхаар өргөн бариад батлагдаагүй. Тиймээс Засгийн газраас ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх юм. Удахгүй энэ ажил хийгдэх байх. Ажлын хэсэгт Уул уурхайн яам, Сангийн яам, БОНХАЖЯ гээд бусад холбогдох байгууллагуудаас оролцоно. Хэлэлцээрийн үед Монгол Улсад хамгийн ашигтай байх хэлбэрээр гэрээ байгуулахыг зорьж ажиллана.  Төр хувь эзэмшинэ гэдэг нь нэг хэлбэр. Төр давуу байдалтай хувь эзэмшиж чадахгүй бол нөгөө тал нь удирдаад  олонхиороо шийдээд явчих талтай. Ашигт малтмалын хуульд намрын чуулганаар нэмэлт оруулж баталсан. Өөрчилс өн зүйл байхгүй. Ашигт малтмалын хуульд нэмэлт оруулсан хуулиар хувь эзэмших юм уу төлбөр аваад явах хоёр сонголттой болж байна. Түүнээс бус заавал хувь эзэмш, эсвэл төлбөрөө л ав гэсэн үг биш.  Стратегийн орд газарт тусгай төлбөр авч байгаа нь мөнгөн илэрхийллээрээ төр хувь эзэмшээд явж байгаатай үндсэндээ адилхан. Авах ёстой мөнгөө  түрүүлээд авах юм. Ногдол ашиг гэдэг бол бүх үйл ажиллагаа явуулж дуусаад,   өр төлбөрөө төлөөд, гарсан зардлаа хасаад ашгаа хуваарилах асуудал. Зах зээлийн явцад тэр компанийн ашиг ямар гарах вэ гэдгийг урьдчилан тодорхойлох хэцүү. Одоогийн хувилбар нь тухайн компани ашигтай байх эсэх нь хамаагүй.

б

-Гацууртын ордын орхигдуулсан нөхөн сэргээлтийг хэзээ хийх вэ?

б

-Гацууртын амны шороон орд нь ашиглагдаад дууссан. Нөхөн сэргээлт нь дутуу хийгдсэн юм билээ. Тухайн ордын толгой хэсэгт нь үндсэн орд байгаа юм билээ. Ордыг ашиглах явцад сүйтгэгдэж байгаа ойд нөхөн сэргээлт хийгдэнэ. Өмнөх талбайд нөхөн сэргээлт хийх асуудал яригдсан. Орд ашиглах гэрээ байгуулна. Тухайн үедээ тодорхой заалт оруулж, нөхөн сэргээлтийг хэрхэн хийх асуудлыг ярина. Одоогийн хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд нөхөн сэргээлт хийх жилийн зардлын 50 хувийг байршуулж байгаа. Урт нэртэй хуулиар нөхөн сэргээлт хийх зардлаа 100 хувь байгуулахаар заасан.

ө

-Урт нэртэй хуулиар нинжа нарын асуудлыг хэрхэн зохицуулсан бол?

б

Урт нэртэй хуулиас хойш үйл ажиллагааг нь зогсоогоод, алттай гэдгийг нь тогтоосон  газрууд хууль бус, хувиараа ашигт малтмал хайгчдад өртөх хандлагатай болоод байгаа юм. Зөвхөн Ноён уулын орчим ч төдийгүй Заамарын орчимд их байдаг юм билээ. Ноён уулын Гацуурт орчимд дээр үеэс алттай, олборлож байсан газар.  Бидэнд  бичил уурхай эрхлэгчдийн талаар хууль байхгүй. Журмаар зохицуулж байна. Одоогийн журмаар хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийг нь 500 см3-ээс бага хүчин чадалтай байх гэж заасан байдаг. Гэхдээ бичил уурхай эрхлэгчид тухайн оноосон талбайг чамладаг. Тиймээс  дахин хэлэлцэж, нэгдс эн ойлголцол, шийдвэрт хүрэх хэрэгтэй. Уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, бичил уурхай эрхлэгч нарын хооронд зөрчилдөөн үүсдэг. Үүнийг анхаарах асуудал юм.

б

-“Саусгоби сэндс” компани Канадын хөрөнгө оруулагчид өөрсдийн лицензээ зарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар яам  ямар байр суурьтай байгаа бол?

б

-Монгол Улс эдийн засгаа сэргээх, хөгжүүлэхэд дотоодын хөрөнгө оруулагчдын хүчин чармайлт чухал. Гэхдээ бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулагчид ийм асуудалд холбогдсонд маш их харамсаж байна.

б

-Занарын хайгуулын ажил ямар шатандаа яваа бол?

б

-Өнгөрсөн онд Газрын тосны тухай хуулиа шинэчлэн найруулсан. Үүнд уламжлалт бус газрын тос гэсэн нэр томъёоллыг оруулсан. Үүндээ занарын асуудлыг хөндсөн. Занарыг эрэх хайх ашиглах тухай асуудалд анхаарч байна. Ажлын хэсэг ч байгуулсан.

б

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdag:
tiimshde gadaadiin horongo oruulagchdiig 100 huv shuteh hereggui gej ediin zasagchid
2015-02-27
chono:
ene jigjid gej mal uhuulj heden togrog ideh gel vhed bhin yuch medehgvi bj.ehnii tom tom uurhai yu blj bn teriige tsegtselj awah yuma awch bj daraagiin yuma yarih hergtei.bayrtsogt zorigt bayr geed heden nowsh mongliig ideed duuslaa.ene urhai ajilsan vgvi bid amidran.hvnd us hergtei alt uuh bish.uls torchid bvgd gadaadad ulsaas hulgailsan mongoroo harsh awsan.mongol usgvi sonoh tsagt naad nowshnuud bvgd gadaad garaad ard tvmen ard n vhen iim l bnda.tim blhor zail gej hel
2015-02-26
zochin:
su.batboldiig dyyraih geed yadchihsan amitan daa.
2015-02-26
irgen:
ta nar ehleed huvi ezemshih talaaraa sain oilgolttoi bolooch. 51 s deesh huvi ezemshine gedeg ter companii buhii l uil ajillagaag hariutsna gesen ug horongo oruulaltaa ch bas. mgliin tor 51 huvi ezem*ed oruulah horongo bhgui ajil nam zogsono. baga huvi ezemshlee gehed ashigt maltmaliin une unaval noogdol ashig yu ch hurtehgui!! huvitsaat company ashiggui ajillasan jilee noogdol ashig taraadaggui bizdee. tatvaraa avaad gol ni zov zartsuulah l hamgiin gol asuudal shuude.
2015-02-26
mgl irgen:
tor ezemshih ni zuitei. gehdee huvi ezem*ed yagaad erguuleed bid ezemshsen huviaraa xoiin tolbor tolokh estoi uym be. yagaad manai minii gazar shoroon door baigaa bayalgiig unelekhgui baigaa uym be.
2015-02-26
оүзнг:
газар нутгаа ухуулаад 36%эзэмшиж зардал гаргана гэдэг тэнэг с баярцогт хужаагийн санаа зүгээр эзэмших %үнэгүй
2015-02-26
бййбб:
neg asuultiin haruiltaas yamar medleg muutai hun ve gedeg ni todorkhoi bolloo
2015-02-26
isis:
ard tumnii orolzootoi ene heden gereegee zov hiigeech....gadnii company menejeryyd bidniig toloolj bolno gejyy?
2015-02-26
сайхан мөрөөдөл байна:
хайгуул хэн хийсэн, нөөц яаж тогтсоноос үл хамааран монгол улс 51-с дээш хувь эзэмших, борлуулалтын орлогын 39-с дээш хувийг авах, борлуулалтын мөнгө монгол улсын банкаар дамжих нөхцөлтэй байх, нөхөн сэргээлтийн хөрөнгийг урьдчилан авах, байршуулах /монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банкинд/, орон нутгийн хөгжлийн санд татвар төлөх, хөрөнгө оруулах, ажилтнуудын 80-с дээш хувь нь монголчууд байх, тэдгээрийг сургах, мэргэшүүлэх, байгалийн унаган төрхийг алдагдуулахыг хориглох, гадаргын болон гүний усны нөөцийг тодорхой хувиар ашиглуулах, төлбөрийг их хэмжээгээр тогтоох, орлогын татвар төлөх, тайлан гаргаж танилцуулах, гэрээтэй холбоотой бүх бичиг баримт монгол хэлээр байх, бараа бүтээгдэхүүнийг зөвхөн монгол улсын үйлдвэрлэгч нараас авах гээд л шахах хэрэгтэй шүү дээ тэгвэл улс, ард түмэн, орон нутаг, байгаль орчин, үйлдвэрлэгч нар гинжин урвалаар сэвхийтэл босох юм даа сайхан мөрөөдлөө гэж
2015-02-26