Ноён уулыг аврах уу, ашиглах уу

img

Төрийн ордон дахь Иргэний танхимд өнөөдөр “Ноён уулын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгэм ТББ-ууд болон Сентерра Гоулд компанийн удирдлууд ч оролцсон юм. Нээлттэй хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан эхлүүлсэн. тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр энэ танхимд Ноён уултай холбоотой Хүннүгийн олдвор болон Гацууртын ордыг олборлоход энэ өв хөндөгдөх эсэх, байгаль орчин, эдийн засаг, түүхийн өв соёл гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт хамаатай бүх талууд ирсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Ноён уулыг ухахгүй, хөндөхгүй гэсэн байр суурь хэвээрээ байгаа. Түүнчлэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх цаг нь болсон. Тиймээс уул уурхай ил тод нээлттэй байх ёстой” хэмээн онцолсон.

й

Ингээд уг хэлэлцүүлгийн үеэр хийгдсэн мэдээлэл, санал, асуулт тавьсан оролцогчдын үгийг хүргэж байна.

ый

Уул уурхайн яам хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх зарчмаар ажиллаж байна

й

Уул уурхайн сайд Р.Жигжид: “Монгол Улсын Засгийн газар эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн ажил хийдэг. Өнгөрсөн жил Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлоготой болсон. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулсан. Эдгээртэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг ид хийж байна. Ингэснээр энэ салбар хууль эрх зүйн орчинтой, өрсөлдөх чадвартай болж байна.

й

Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед бид нөөц бололцоогоо зөв ашиглах, эрдэс баялгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Уул уурхайн яам хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх зарчмаар ажиллаж байна. Үүний дотроос ил тод байдлыг хангаж ажиллах тэргүүн зэргийн зорилт тавьж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж өргөн бариад байна” гэв.

й

ТЭЗҮ-д тусгаснаар 659 тэрбум төгрөгийн 10-аад төрлийн татвар, хураамж авна

ый

Уул уурхайн яамны бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү: “Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байдаг Гацууртын ордыг ашиглах гэж байгаа Сентерра гоулд компани Бороогийн алтын ордыг ашиглаж баяжуулах үйлдвэрээ ажлуулдаг. Хамгийн сүүлд батлагдсан ТЭЗҮ-гээр Гацууртын ордыг хүдэр олборлож 50 км замаар Бороогийн баяжуулах үйлдвэр дээр  авчирч боловсруулна. Гацуурт Бороо орчёмын цаг агаарны нөхцөл адилхан учраас жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой орд юм. Батлагдсан нөөцийн хэмжээгээрээ Сүжигтийн хагаралаар хоёр талд сунаж тогтсон. Анх 1991 онд анх алтны шороон ордыг илрүүлж, “Гурван гол”, “Гацуурт” компаниуд 1992-2000 онд алтны шороон ордод олборлолт явуулсан. 1998 онд Каскадиа компани Гацууртын үндсэн ордыг нээсэн байгаа. Энэ орд нь шороон ордын олборлолтын гүнд байрладаг. 2005 оны 12 сард анхны ТЭЗҮ боловсруулсан. 2007 онд Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл нөөцийг хүлээж авсан. 2008 3 сард Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд ТЭЗҮ-г өгсөн. Нэмэлт хайгуул хийж 2013 онд шинэчилсэн нөөцөө, 2014 онд үүн дээрээ үндэслэн ТЭЗҮ-гээ боловсруулсан. Өнөөдрийн тогтоосон нөөцөөр Гачууртын орд нь эдийн засгийн ашигтай БЦ үнэлгээгээр17.1 сая тонн хүдэрт 50 тонн алт, тодорхой нөхцөлд үр ашигтай БЦП үнэлгээгээр 10.6 сая тонн хүдэрт 26.1 тонн алт, нийтдээ 76.1 тонн алтны нөөцтэй гэсэн үнэлгээ гаргаж баталгаажуулсан. Энд 10 жил үйлдвэрлэл явуулна.

йы

Гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж 659.8 тэрбум төгрөгийн татвар хураамж төлнө. 352.9 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах төсөл байгаа. Энэ нь улс орны нийгэм эдийн засагт нөлөөлөхүйц орд хэмээн үзэж Уул уурхайн яамнаас Засгийн газарт өргөн барьж, улмаар УИХ-аар батлагдан стратегийн ордод хамаарсан. Стратегийн ордод батлагдсаны дараа төрийн хувь хэмжээг тогтоох асуудал яригддаг. Энэ хэмжээг 20 хувиар эзэмших саналыг Засгийн газраас өргөн барьсан нь дэмжигдээгүй. Энэ ордын хувьд үйл ажиллагаа эхэлж, санхүүжилт нь орж ирэхэд бэлэн байгаа. Гацууртын шороон ордын олборлолтын үеэр 146 га газрыг хамарч байсан бол одоогийн төслөөр 303 га газрыг хамаарна. Өмнө нь шороон ордын олборлолтын үед гацуурт голын голдрилыг өөрчилсөнөөс хэд хэдэн газар цөөрөм үүссэн байгаа. Энэ бүгдийг үндсэн ордыг ашиглах хүрээнд нөхөн сэргээлтийг хийж, унаган төрхөнд нь оруулна. Алтны үндсэн ордын  хүрээнд тусгай хамгаалалттай газар нутаг байхгүй. Орон нутгийн 2005 оны 5 дугаар тогтоолоор Ноён уулын газрыг тусгай хамгаалалттын газарт авсан нь лицензийн талбайтай давхцаагүй, Хүннүгийн олдвор өртөхгүй гэж үзсэн. ТЭЗҮ-д тусгаснаар 659 тэрбум төгрөгийн 10-аад төрлийн татвар, хураамж авна” гэв.

й

Монголын их өв соёлыг “Сентарра гоулд” компаниар ухуулахгүй гэдгээ хэлчихье

й

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид: “Монголын төрийн эрхэнд гарсан хүмүүс Ноён ууланд тултал монголын газар нутгийг идсэн байна. Монгол оронд эзэн гэж байна уу гэж Ерөнхийлөгч, Уул уурхайн сайд Р.Жигжидээс асуумаар байна. “Хүнийхээ хувьд би тантай санал нэг байна. Даанч би Засгийн газарт орсон хүн учраас энэ ажил үүргийг гүйцэтгэхээс аргагүй байна” гэж надад Р.Жигжид сайд хэлсэн.

ы

Эрмитажийн музейд “Ноён” уулын олдвор хадгалагдаж байгааг бодоод Монгол гэж ямар агуу вэ гэж бодохоор уйлмаар санагдлаа. Энэ бол түүх, соёл, ард түмний өв. Монголын энэ гайхамшигт өвийг 50 тонн, 100 тонн алтаар хэмжих үү. Монголын их өв соёлыг “Сентарра гоулд” компаниар ухуулахгүй гэдгээ хэлчихье. Монгол Улсын төр дарангуйлагч болсон юм байна. Монголынхоо түүхийг та нараар ухуулахгүй” гэлээ.

й

УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргасаны дараа иргэдтэй ярина гэдэг

б

Сэлэнгэ аймгийн Мандал сумын багийн дарга Ц.Эрдэнэхүү: “Ашигт малтмалын тухай хуульд тухайн орон нутгийн иргэдийн байр суурийг сонсох ёстой гэдэг ч амьдрал дээр хууль хэрэгжихгүй байна. Мандал сум бол 24 мянган хүн амтай, гурван тосгонд 3200 гаруй хүн нийт 27 мянган иргэнээ төлөөлөн би энд ирсэн.

ы

Орон нутгаас Сентерра гоулдын удирдлагуудад хандан иргэдтэй уулзаач ээ гэж хэлэхээр эхлээд УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргасаны дараа иргэдтэй ярина гэдэг” гэлээ.

f

Орон нутгийн төсөвт 20 орчим тэрбум төгрөгийг оруулсан

ый

Сентерра гоулд компанийн Боловсруулах үйлдвэрийн захирал Т.Оргодол: “Гацууртын орд төслийн талаар танилцуулая. Эхний ээлжинд төслийн талаар товч танилцуулья. Археологийн судалгаануудыг хийсэн замын трасс болон олборлолтын талбайд эртний олдвор байхгүй. Төслийг хэрэгжүүлэхэд 535 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орно. Баяжуулах үйлдвэр есөн жилийн хугацаанд 42 тонн алт, 3.7 тонн мөнгө үйлдвэрлэнэ. Уурхай өдөр шөнөгүй, жилийн 350 хоног өвөл зунгүй ажиллана.  Жилдээ 1 сая 700 мянган тонн хүдэр боловсруулна. Ил уурхай, үндсэн орд, хаягдал чулуулгын овоолго, хүдрийн овоолго зэрэг бүтэцтэй ажиллана.

й

Хүдэр хоёр төрөл байдаг. Исэлдсэн хүдрийг Бороогийн баяжуулах үйлдвэрт боловсруулна. Харин нөгөөх нь сульфидтэй хүдэр. Энэхүү сульфидтэй хүдэр нь нийт олборлолтын 80 хувийг эзэлж байгаа. Түүнийг биологийн исэлдүүлэлтийн процессийг хэрэглэж байж алтаа ялгаж авахаар төлөвлөж байна. Одоогийн төслийн хувьд 7 км урт талбай уул уурхайн олборлолтын явцад өөрчлөлт орсон байгаа. Төсөл хэрэгжсэнээр төрийн болон хувийн хэвшилд үр өгөөж ихтэй. 20 гаруй компанитай хөмтрөн ажиллаж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үйлчилгээ авах гэрээ хийнэ. Орон нутгийн төсөвт хандив тусламж өгдөг. Өнгөрсөн 10 орчим жилд орон нутгийн төсөвт 20 орчим тэрбум төгрөгийг оруулсан. Энэ төслийн хувьд маш хурдан хугацаанд хэрэгжих боломжтой” хэмээн танилцуулсан.

й

Энэ үеэр хэлэлцүүлгийг удирдаж буй П.Цагаан дарга “Маш хурдан гэж хэдий хугацаанд хэрэгжинэ гэсэн үг юм бэ тоо хэрэгтэй шүү дээ” гэж тодруулахад “Төслийн бэлтгэл ажил  хийгдэж, 130 гаруй зөвшөөрөл авч байж нэг жил гаруйн дотор ашиглалтад орох боломжтой гэсэн. П.Цагаан дарга “Орон нутгийн иргэдтэй уулзаж болохгүй ямар хууль байгаа юм. Орон нутагт ямар хандив тусламж өгсөн юм. Олон эрдэмтдийн ирүүлсэн бичиг баримтаас харахад танай олборлолтын талбайд эртний түүхийн олдвор байхгүй гэж байгаа ч үйл ажиллагааны явцад дэлбэрэлт явуулахад дэлбэрэлтийн хүч, Ноён уулын олдворыг хөндөнө гэж байсан энэ бүхэнд хариулт өгнө үү” гэж дахин асуусан.

өб

2009 онд “Урт нэрт” хууль гараад төслийн ажил зогссон

й

Сентерра гоулд Монголиа ХХК-ийн захирал Д. Сандаг: “Манай компанийн хувьд сум, орон нутагтай маш ойр хамтарч ажилладаг. Ажлын хэсэг байгуулсан. Сар бүр хийж буй ажлаа танилцуулж, хойшид хийх ажлаа ч хэлэлцдэг. Ганц Мандал сум гэлтгүй Төв аймгийн бусад сумдын дарга нар үүнийг мэднэ. Ц.Эрдэнэхүү дарга ч үүнийг мэдэж байгаа.  Энэ асуугаад байгаа зүйл нь Гацууртын ордтой холбоотой асуугаад байх шиг байна. Гацууртын ордыг тухайлан ярилцаагүй өнөөг хүрсэн нь учиртай. Уг төслийг нөөц 2007 онд, ТЭЗҮ 2008 онд батлагдаад  ашиглалтад оруулахаар явж байтал, 2009 онд “Урт нэрт” хууль гараад төслийн ажил зогссон. Уг нь тухайн үеийн Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийгдэж явсан. Гацууртын орд ойн сав газарт оршиж буй учир төслөө 2012 он хүртэл зогсоосон. УИХ-ын тогтоол гарч ойн сан нь аль нь юм, усны эх нь аль нь юм гэдэг хил хязгаар тогтоосны дараа энэ асуудлыг ярьсан. Урт нэрт хуульд хамрагдах нь тодорхой болсон учир төслөө хэрэгжүүлэх байдлаар сурталчлаад байж болохгүй байсан. Тэр тусмаа орон нутгийнханд ингэж хэрэгжүүлнэ, ийм юм өгнө гэж ярих боломжгүй байсан.

й

Нөгөөтэйгүүр ТЭЗҮ, нөөцийг дахин боловсруулах шаардлагатай болж, 2013 онд энийгээ тогтоосон. 2014 оны эцсээр ТЭЗҮ шинэчлэж боловсруулаад батлуулсан. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас УИХ-д стартегийн ордод оруулах асуудлыг оруулсан. Энэ бүх зарчмын шийдвэр төрийн хэмжээнд гарч байж, энэ компани ямар хэмжээний ашиг олох юм, хэдий хэрийн ашиг олох, түүнээс хэдийг нь орон нутагт зориулах вэ гэдгээ танилцуулна. Энийг Эрдэнэхүү даргад олон удаа хэлсэн. Сургаар юм танилцуулж болохгүй. Түүнчлэн компанийн талаар худал үнэн маш олон мэдээлэл тардаг. Бороо гоулд нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэдэг. Бороо гоулд 2003-2007 онд тухайн үеийн хуулиар аж ахуйн орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөгдсөн. Түүнээс хойш хуулийн дагуу татвар хураамжаа төлж ирсэн” гэв.

s

Энэ үеэр П.Цагаан дарга “Татварын асуудлыг албаны хүн тодруулж өгөх байх. Харин та бүхэн олборлолтын үед дэлбэрэлт хйих юм уу үгүй юм уу гэдгийг хэлээд өгөөч ээ” гэсэн юм.Харин тэрбээр би техникийн хүн биш хэмээн Сентерра гоулд компанийн Боловсруулах үйлдвэрийн захирал Т.Оргодол дахин индрийн өмнө гарсан. Тэрбээр хэлэхдээ “Манай карьер бол жижигхэн. Төлөвлөж байгаа гацууртын орд бол харьцангуй жижиг” гэхэд П.Цагаан дарга “Орчин үед түргэн удаан бага гэдэг хэмжээ байхгүй ш дээ. Ямар хүчин чадлаар давтамж зэргийг тоогоор хэлчихэж болно. Шинжлэх ухааны эрдэмтэд байгаа болохоор хэмжиж болох тоо хэлээд өгчихмөөр байх юм” гэсэн.  Энэ талаар Сентерра гоулд компанийн Боловсруулах үйлдвэрийн захирал Т.Оргодол хариулахдаа “Нарийн тоог одоо би шууд хэлэх боломжгүй ТЭЗҮ дээр хийгдсэн тоог гаргаж өгч болно. Сонирхсон хүнд бид харуулж болно. Цаг бага байгаа учраас тэр болгоныг ил гаргах боломж алга байна. Орчин үед тэсэлгээний арга технологи их хөгжсөн” гэв. Энэ хариултыг таслан П.Цагаан дарга “Ерөнхий үг хэрэггүй ээ. Их бага, хөгжсөн гэпэг үг хэрэггүй, тэсэлгээний хүч, хурдны тоо хэлэх хэрэгтэй байна. Утсаар чболтугай хүнээс асуугаад хэлчих боломж байна уу . Байхгүй бол үнэнээ хэлчихээд та суу. Одоо харин төлсөн татварын талаар мэдээллийг сонсоё. Татварын албанаас хүн ирсэн үү” гэв. 

й

Бороо гоулд компани 263 тэрбум 490,5 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн

й

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Батчимэг:

Бороо гоулд компани нь 2002-2013 оны хооронд нийт 11 төрлийн татварт 263 тэрбум 490,5 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс  аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 150 тэрбум 420 сая төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт  73 тэрбум 773.8 сая төгрөг төлсөн. Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц төлбөрт  2626,4 сая төгрөг, алтны албан татварт 5376,5 сая төгрөгийн татвар төлжээ. Дээр нь ус ашигласны, газрын төлбөр, авто тээврийн албан татвар, буу, үл хөдлөх хөрөнгийн татвар гэхчилэн 10 гаруй нэр төрлийн татвар төлсөн байдаг. Тус компани 91 тэрбум 165.7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлж, НӨАТ-аар 51 тэрбус 242 сая төгрөгийг буцаан суутгасан байна.

й

Ноён уулын бүсэд Хүннү, Хүрэл зэвсгийн болон Дундад зууны үеийн 374 дурсгал бий

374 дурсгал Ноён уулын бүсэд бий.ы

ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэ-Очир: “Ноён уул нь Хэнтийн нурууны үргэлжлэл олон бэсрэг уулсаас бүрдсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумыг дамнан оршдог нуруу юм. Хүннүгийн үеийн түүхэн дурсгалт газар нь Ноён уулын Сүжигт, Хужирт, Зурамт гэсэн гурван аманд оршдог. Анх 1912 онд эл дурсгалт газрыг илрүүлсэн байдаг. 1924-1925 онд алдарт судлаач, аялагч Козлов тэргүүтэй хүмүүс судалсан байдаг. 50-60 оны үед манай судлаачид, 2006-2012 онд Монгол Оросын судлаачдын хамтарсан баг Хүннүгийн үеийн дөрвөн булш бунхан дурсгалыг нарийвчлан судалсан. Дээр дурдсан гурван аманд нийтдээ 230 булш бунхан дурсгал бий.

й

2012 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн дурсгалт газрын хилийн бүсийг тогтоож, Засгийн газар баталгаажуулсан. 2014 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх урьдчилсан уагсаалтад нэр дэвшүүлээд байгаа. Археологичид булш бунханыг тодруулахын тулд эх гакрын хөрсөнд хүртэл малтлага хийж илрүүлсэн. Огт хөндөхгүйгээр археологийн дурсгалыг илрүүлэх аргагүй. Бүрэн хэмжээгээр малтан судлаад олдворуудыг сэргээн засварлаад тэр газартаа таних тэмдэг тавьдаг. Гацууртын ордын хувьд хамгийн ойрхон дурсгал нь Сүжигтийн амны  Хүннүгийн дурсгал байгаа. Сүжигтийн амны тэрхүү дурсгалт газар Сентерра гоулдын хайгуулын талбайгаас 5.8 км-т оршдог. Харин олборлолтын цэг хүртэл 11 км зайтай. 1999 онд Каскадиа Майнз компани Гацууртын ордыг эзэмшдэг байхдаа тухайн үеийн Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд хандсан байдаг.

й

Хайгуул судалгааны ажлыг 1999-2000 онуудад гурван удаа баг гарч, тус компанийн лицензийн талбайд байх Ажнайн даваа, Билүүтийн ам, Улаан Билүүтийн ам, Гацууртын ам, Булагтайн ам, Зуун модны ам зэрэгт судалгаа хийж, 81 дурсгалыг олж илрүүлсэн. 2005 онд Сентерра Гоулд компани МУИС-ийн Археологи, антрологийн тэнхимд хандаж хайгуул, судалгааны ажил хийлгэсэн. Энэ тэнхим Бороо гоулдын хуучин уурхайгаас Гацууртын орд хүрэх авто замын дагуух түүх дурсгалын олдворын хагйуул хийсэн. Тэгээд Сүжигт, Зурамт, Зуун модны аманд хайгуул хийж, 63 олдворыг илрүүлсэн байдаг. Гацууртын амын хувьд дурсгал илрээгүй гэсэн тайланг өгсөн. Харин лицензтэй талбайн гадна 200 метрээс 2 км-ийн зайд таван дурсгал илэрсэн гэж тайлагнасан. Одоогийн байдлаар Сүжигт, Зурамт, Хужиртийн аманд 230 дурсгал байгаа. Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн дурсгалыг олж илрүүлсэн 81 дурсгал, МУИС-ийн Археологи, антрологийн тэнхимийн олж илрүүлсэн 61 дурсгал. Дурсгал гэдэг маань Хүннү, Хүрэл зэвсгийн болон Дундад зууны үеийн булш бунханыг хэлж байгаа юм. Эцэст нь дүгнэхэд Ноён уулын бүсэд нийтдээ 374 дурсгал бүртгэгдсэн байна” гэв.

ы

Түүний дараа иргэний нийгмийн төлөөллийнхөн үг хэлж Хүннүгийн үеийн түүх дурсгал, булш бунхантай газарт олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

ы

Дэлхий нийтийн өмнө “ногоон терроризм” үйлдэх гэж байна

йя

“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Х.Бээжин: “2005 оны арванхоёрдугаар сард Мандал сумын ИТХ-аас Ноён уулын 31 мянган га талбайг тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ шийдвэрийг хөндөх, өөрчлөх эрх Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэнд ч байхгүй. Гэтэл тэр үеэс хойш хичнээн их хууль бус ажиллагаа явуулсныг дээрх хүмүүс хэллээ. 2009 онд авсан фото зургийг 2014 онд авсан зурагтай нь авчирлаа. Энэ хугацаанд ямар олон мод огтолсон нь зургаас харагдана. Урт нэрт хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсоосон гээд байгаа ч мод бутыг нь огтолсон нь зурагнаас харагдаж байгаа.

ы

Мөн газрын гадарга дорх мөнх цэвдэгт нөлөөлөх мөн газар доор тэсэлгээ хийхэд түүхийн дурсгалууд эвдэрч сүйдэх магадлалтай. Мөн алттай чулуулаг болох 9 сая тонн хүдэрт агуулагдах сульфит ил гарч ирнэ. Энэ чулуулагт байх сульфит нь борооны усанд угаагдан Гачуурт, Хараа, Ерөө голын усанд нэвтэрч, Байгаль далайд хортой бохир ус хүрэх эрсдэлтэй.  Байгаль хуур нь дэлхийн цэвэр усны 20 хувь, ОХУ-ын цэвэр усны 90 хувийг хангадаг нуур байгаа_ Үүнээс болж дэлхий нийтийн өмнө “ногоон терроризм” үйлдэх гэж байна. Тиймээс олборлолтыг болих хэрэгтэй. Цөөхөн баримт дурьдахад ийм байна. Энийг маш сайн судлаарай. Монгол Улсын Ерөнхийлөгч Гачууртын ордыг ашиглах тухай хуульд хориг тавих ёстой” гэлээ.

й

П.Цагаан энэ үеэр Х.Бээжин маш тодорхой асуудал ярьлаа. Ой мод сүйрч байна гэлээ. Мөн  хүдэрт агуулагдах сульфитийн хор хөнөөлийн талаар ярьлаа. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн судалгааг Засгийн газрын ажлын хэсгийн төлөөлөл “ногоон терреоризм” гэдэг асуудалд заавал хариулт өгөөрэй хэмээн сануулсан. Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын багийн дарга Ц.Эрдэнэхүү Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар болон салбарын сайдад хандан Ноён ууланд ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшдэг компаниудын нэрсийг гаргаж өгөөч ээ гэж албан бичиг өгсөн ч хариу ирээгүй тул хариулт өгөхийг хүссэн. Гэвч түүний энэ асуултад хэн ч хариут өгөөгүй. Түүнчлэн орон нутгийн санд өгсөн гэх мөнгийг ард иргэд яагаад мэдэхгүй байгаа юм бэ хэмээн тодруулсан ч мөн л хариултгүй үлдсэн юм.

й

1996 оноос хойш төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль гаргаагүй. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг

ыч

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав: “Өнөөдрийн энэ маргаан өмчийн харилцаатай холбоотой. Манай улс төрийн өмч байна гэдгийг үндсэн хуулиндаа зааж өгсөн. Мөн хувийн буюу нийтийн өмчийг хүлээн зөвшөөрсөн. 1996 онд төр болон орон нутгийн өмчийн хууль баталсан. Энэ хуульд төрийн өмчийг олон нийтийн хамааралтай, төрийн өөрийн өмч гэж хоёр хуваасан. Энэ хуулийн хоёрдугаар зүйлд төрийн нийтийн хамааралтай төрийн нийтийн хамааралтай өмчид газар, газрын хэвлийн баялаг, ой мод дагалдах баялаг, ус дагалдах баялаг, археологийн зүйлс, хөшөө дурсгал, ургамал амьтан ордог.

s

Төрийн нийтийн хамааралтай өмчийг эзэмших, ашиглах эрх нь зөвхөн УИХ-д бий гэж заасан. Үүнтэй холбоотой харилцааг энэ хууль зохицуулахгүй гэсэн заалттай. 1996 оноос хойш төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль гаргаагүй. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг. Өмчийн эрх зүйн талаасаа гол суурь хуулиа өнөөдөр хүртэл гаргаагүй байгаа учраас уул уурхайн баялаг, ашиглаж, эзэмшихэд  яах уу, мал аж ахуй, газрын хөрс ашиглаж байгаа нь яах уу гэдэг нь тодорхой бус. Тиймээс бид нэн яаралтай энэ хуулийг баталж гаргамаар байна. Энэ өмчийг УИХ эзэмших ашиглах эрхтэй  гэж хуульд заасан учраас энэ хэлэлцүүлэг өмчийн эзэн нь байхгүй хооронд ярьж байна. УИХ-ын дарга энд алга байна. ” гэлээ. Иргэдийн Алъянс төвийн тэргүүн Ж.Занаа төрийн байгууллага хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой, Үндсэн хуулиа зөрчиж байгаатай холбон тайлбарлалаа.

й

Хэлэлцүүлгийн төгсгөлд Босоо хөх Монгол бүлгэм болон байгаль орчны иргэний зөвлөлийн зүгээс хөндөн тавьсан сульфитын аюул болон мөнх цэвдэгт нөлөөлж, түүнээс болж гол мөрөн ширгэх аюултай эсэхийг нарийвчлан судлахаа Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагч, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга амласан. Гацууртын ордын ашиглаж буй талбайн доор газрын гүнд  түүхийн дурсгал байж болзошгүй гэсэн таамаглалыг хариуг ч өгнө гэдгээ дэд сайд хэлсэн юм.

й

Хэлэлцүүлгийг хааж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Өнөөдрийн хэлэлцүүлгээр цаашдийн ажилд их дөхөм боллоо. Монголд хуваагдал талцал хэрэггүй. Энд асуусан асуулт, санал бүхэн маш олон хүрээнд гарлаа. Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал байна. УИХ-тай холбоотой, Өмчийн хуультай холбоотой, Иргэний нийгэмтэй холбоотой, хариуцлагатай уул уурхай гээд их өргөн хүрээнд ярьлаа. Зөвхөн Ноён уул гэлтгүй түүх соёл, шинжлэх ухаан уул уурхай талаас ярьлаа. Чингис хааны одонт, академич Х.Намсрай гуай энд сууж байна. Та энэ хэлэлцүүлгийн талаар үзэл бодлоо илэрхийлнэ үү” хэмээн хүссэн. Энэ үеэр Босоо хөх Монгол бүлгэмийн зүгээс олон хоног өлсгөлөн зарлах үеэр Ерөнхийлөгч яагаад ганц удаа хариулт өгөөгүй юм. Тэгээд хүчээр өлсгөлөнг зогсоосон нь ерөнхийлөгчийн хариулт юм уу гэж асуусан. Энэ асуултад П.Цагаан дарга хариулахдаа “Цагдаа хүчний байгууллага ерөнхийлөгчийн мэдэлд байдаггүй. Зөвхөн зэвсэгт хүчин, Элчин сайдууд томилох, шүүгчийг томилох асуудлыг хариуцдаг” хэмээн тодотгосон.

й

Монгол хүнд хамгийн хэрэгтэй зүйл газар шороо

ы

Чингис хааны одонт, академич Х.Намсрай: “Бид өнөөдөр их чухал асуудал хөндлөө. Монгол хүнд хамгийн хэрэгтэй зүйл газар шороо. Чингис хаан газар дээр ялсан. Далайд  харин ялагдсан. Өнөөдөр бид яагаад бухимдаад байна гэвэл өмнө нь замбараагүй газар нутгаа ухуулсан. Энэ бүхнээ засаж чадна.

s

Энд яригдсан Ноён уулын асуудал бол хамгийн энгийн жишээ. Бид өнөөдөр байгаа бүхнээ ухаад сайхан машин, байшинтай болох гэж улайрах хэрэггүй. Энэ монгол амьдралын хэв маяг биш. Гэхдээ Уул уурхайн яамнаас энэ ордыг ашигласанаар эдийн засгаа асуудлаа шийднэ гэж байна. Бас буруутгах аргагүй. Үүний цаана байгаа асуудлуудаа зөвшилцөж шийдэх нь зөв. Энэ бол монголын зарчим байх ёстой.

s

Сентерра гоулдынхан бидэнд хэрэгтэй материалаар хангаж өгөхгүй байна. Тоохгүй байна. Хичнээн хэмжээний хүчин чадалтай тэсэлгээ хийхэд долгионы хүч, радиус нь ийм байх ёстой. Цохилтын долгионд ийм хэмжээний газар доргино гээд нарийн гаргаж ирэх ёстой. Хамгийн муухай нь орон нутгийн хандивийг хамгийн дор оруулсан байна" гэлээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
ноён уулыг огт ухаж болохгүй гэдгийг хатуу сана. үлгэр дээр үзэж болохгүй гэсэн юмйг үзэхээр юу болдог билээ? ухаж болохгүй гэж байхад ухвал тэрнээс ч дор юм болно шүү (76+3)- аа, хатуу ойлгоорой.
2015-02-27
зочин:
дондогдоржийн эрдэнэбат манай уугуул хүн биш шүү дээ уугуул мандлынхан цөөхүүлээшдээ!
2015-02-27
хүнд тэмцэгч:
ноён уулын урд эргэн тойронд байдаг удган зайрангууд нь яаачаа вэ ар хорьмооноос чнь та*ж авлаа та нар удган зайран гэхээсээ ичихгүй бну??? хар сүлдээ тахиарай бүрхэгт хэнгэргээ дэлдээрэй эрч сэлмээ ширгээрэй эрчлэх сумаа хурцлаарай матаа хутгаа ирлээрэй! эрчлэн босох цаг чнь иржээ их монголын чнь дундаас өмөллөө өмөрхий элэгтэй амьдрах уу???
2015-02-27
тэмцэгч:
өөрийгөө үнэн зөв мэдээллээр цэнэглэ. унш судал тэмц.өөр зам бхгүй. биднийг хэн ч биш гэж үзэж доромжилдог эд хэн бэ. дөнгөж саяхан л хэн ч биш бснаа мартсан хөгийн юмнууд ш т. арай дэндэж бна. залуус ямар арчаагүй болсон юм бэ!!
2015-02-27
зочин:
гол юмаа яриачээ . бороо гоулд 263 тэр бум төгрөг төлсөн гээд магтаад байх юм энэ чинь 130 сая доллор , 40тонн манай алт маань 1,54 тэрбум ам доллор . одоо авах гээд байгаа нь 76,1 тонн алт 2,7 тэр бум ам доллор манайд өгөх гээд та нар баярлаад байгаа нь 659 тэр бум төгрөг буюу 330 сая доллор хөрсөн доор байгаа баялаг хэний өмч вэ?
2015-02-27
zochin:
uhuulj alt bayalagaa ashiglah l heregtei gesen ch baigali delhiigee nom yosoor ni l nohon sergeeh heregtei shdee
2015-02-27
зочин:
ноён хэмээх нэр алдрыг хүртсэн өвөг дээдсийнхээ нутгийг бид ухуулахгүй шүү, энд мөнгө, алт яригдах ёсгүй, энд монгол үндэстний гал голомт яригдаж байна, чингис хааны одонт намсрай гуйа битгий бөөрөнхийлөөд элдэв тайлбар хэлээд бай, газрын ажил явагдахад тэр чичирхийлэл энэ тэр ерөөсөө хамаагүй, энэ газрыг хөндөж ухах ёсгүй, манай улс баян, газар мундсан биш өөр газар очиж ухахгүй юу
2015-02-27
unen:
alt ni yah vee bi bol ter mod taigad ni ih sanaa zovj bna tuuniig yah uu.ene ord ashiglaldaad heden gadaad heden toriin tomchuud bas deerees ni heden yaduuchuudad niigmiin halamj nereer l heden tg ogoh baih dundaj humuust bol uy ch irehgui .................. er ni baisan uym baisanaaraa l deer baih shuu
2015-02-27
mongol:
mongolchuudiig buuriinhii ugeer huurchina gej bhgui shuu!!! tsagaan gua shan hellee, bas namsrai gua ingej bugdiin bailtsuulj shiideh heregtei shuu de
2015-02-27
zochin:
odoo erhem ebe guai hudlaa unen horig tavina.uih horigiig heltseed anhniihaaraa batalna. harin erhem ebegees noyon uul bolon tuunii oir toirong yagaad ch darhan tsaazat bolgohgui. uchir ni ashig sonirhol ni end yavaa shinjtei. tgd nuguu aldart mongoloo bodohuu, ooriigoo bodohuu gdg bodlogoo bodno. ghdee hariu ni urgelj hun buhend oilgomjtoi
2015-02-26
zochin:
bid yagaad altiig ni l yariad bgaa bilee. 50 hurehtei uguitei tn alt. altand bish hudert uchir ni bgaad teriig uhen hatan nuuj bna. tn ni dor hayj 50 dollar. gtl jild 1.7 saya tn huder. alt bol zugeer l ongolon daldlalt. bas tsagaan guai ih zuuchlagch bdlaar oroltsoj. odor eagle tv-eer negent ashiglah bolson bhd heleltsuuleg ner todii zuil gj medeelj bsn. erhem eronhiilogchiin shownaas mongol yu ch olj ashig hurtsengui
2015-02-26