Тоглолт тэнцээгээр өндөрлөв
Монгол Улсын Дархан Аварга А.Сүхбат, шатрын их мастер А.Энхтуул нар шатрын түргэн тоглолтыг халз тоглон, CrossFit Chess хийж, тоглолт тэнцээгээр өндөрлөв. CrossFit Chess буюу биеийн хүчний спортыг оюуны спорттой хослуулан нэгэн зэрэг хүчний дасгал хийхийн хажуугаар шатрын түргэн тоглолт өчигдөр "5D" фитнесс клубт болсон юм.
ө
Тоглолт тун сонирхолтой болж, тамирчид 10 минутын турш тоглохын хажуугаар биеийн тамирын дасгал хийж, биеийн болоод оюуны чилээгээ гаргасан байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ