Үртсэн шахмал түлш үнэгүй тараахыг зогсоохыг даалгалаа

img

Иргэд нэгэнт үртсэн шахмал түлшний үр дүнг мэдрээд, хэрэглээд хэвшчихсэн энэ үед хэрэглэгчдэд таниулах, сурталчлах нэрийдлээр үнэгүй тараах ажлыг зогсоохыг хотын удирдлага холбогдох албаныханд даалгалаа. Хэрэглэгчид нэгэнт хэрэглээд дадчихсан байхад энд тэнд үнэгүй тараах биш харин түүхий нүүрс түлэхийг хориглосон хороод дахь шахмал түлш нийлүүлэх цэгүүдийн хангалтыг сайжруулахыг тэрбээр үүрэг болгосон байна. Энэ жил анх удаагаа нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороонд түүхий нүүрс түлэхийг хориглож, утаа бага гаргадаг, үртсэн болон шахмал түлш нийлүүлж байгаа. Хотын удирдлагууд энэ ажлын явцтай газар дээр нь танилцахад борлуулалтын цэгүүдэд түлш нийлүүлэлт, татат авалт хангалтгүй байгаа учир ийм шийдвэр гаргажээ. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өнгөрсөн онд Булган аймгийн Хялганат тосгонд ашиглалтад орсон “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” хоногт 9-12 тонн шахмал түлш үйлдвэрлэж, 10 болон 25 кг-аар савлан хэрэглэгчдэд нийлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ