Аваргууд "Дэлхийн цом"-д өрсөлдөнө
ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 7-8-ны өдрүүдэд бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн цомын төлөөх эмэгтэй багуудын тэмцээн болно. Энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсаа баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулъя. Тэмцээний 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа /”Хилчин" спорт хороо, ДАШТ-ний мөнгөн медальт/, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /"Аврагч” спорт хороо/, 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /"Цастын Барс” клуб/, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /"Алдар” спорт хороо, дэлхийн аварга/ барилдана.
б
Харин 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /"Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/, 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /Төмөр замын Цагдаагийн хэлтсийн офицер, “Алтай констракшн” компанийн бөх, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа /Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг /"Хилчин” спорт хороо, азийн наадмын аварга/ нар хүч үзэх юм. Манай тамирчдаас Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа хоёр, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар гурав, С.Батцэцэг дөрөв, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар тав, О.Насанбурмаа долоо дахь удаагаа зодоглож байгаа билээ.
б
Манай багийн ахлагчаар МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж, албаны төлөөлөгчөөр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин З.Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нар оролцоно. Харин шүүгчээр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацрал оролцох юм байна.
б
Монгол Улсын баг тамирчид “Б” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөхөөр сугалаа таарсан. Харин “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдах юм. Манай эмэгтэй баг тамирчид өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх авсан. 2009 оноос хойш Дэлхийн цомын тэмцээнд тасралтгүй оролцож байгаа билээ. Ингэхдээ II, ҮII байранд тус бүр нэг удаа, Ү, ҮI байранд тус бүр хоёр удаа шалгарч байсан бол өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан юм.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ