Хоёр бөхийн цолыг хураах зарлиг гаргажээ

img

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх допингийн шинжилгээ өгснөөс Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат улсын начин Б.Адъяабат нарын сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн гэж МҮБХ-оос зарласан.

б

Тэгвэл өнгөрөгч хоёрдугаар сарын 16-ны өдөр Допингийн эсрэг үндэсний төвд БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирсэн хариуг үндэслэн улсын начин Б.Суманчулуун, Б.Адъяабат нарын тав давсан давааг хүчингүй болгох тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан.

б

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч  сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдсон тул тус хоёр бөхийн улсын начин цолыг хураах зарлигийг хоёрдугаар сарын 18-ны өдөр гаргасан байна.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

инээдтэй юмаа:
идэж байгаа мал чинь өөрөө нил допинг болсон бхшүү.
2015-03-04
зочин:
ховдын бөх допинг хэрэглэвэл цолыг нь хэвээр үлдээж барилдах эрхийг нь 2 жилээр ха*г.тэгсэн мөртлөө өөр аймгийн бөх допинг хэрэглэхээр цолыг нь хураадаг нь "үндсэн хууль" зөрчиж иргэдээ ялгаварлаж буй явдал биш үү.эрхэм ерөнхий худалч арай дэндүү нутгархаж байна.нөгөө бүх ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг мэмдэг гээд хуцаад байсан ,юу болж байна.
2015-03-03
dadadada:
odoo tegeed darkhan avarga osokhbayar ulsiin garid baterdene nart chimeg nemne bizdee
2015-03-03
зочин :
урьд допингдсон хумуусийг нямдорж нар аргалаадл байдаг байсан одоо хумуус унэмшихгуй байна
2015-03-03
irgen:
одоо мах идээд айрагаа уух гэхээр мал нь допингтой байхгүй юу хэ хэ хэ
2015-03-03
үнэн:
үнэхээр допинг хэрэглэсэн юм бол цолоо хураалгахаас цааш түрүүлчихгүй дээ.энэ хоёрт хоёуланд нь 5-н даваанд тэр допинг нь хэрэг болоогүй дээ.нутаг нугынхан нь шууд даваа өгсөн.дээр үеийн бөхчүүд мах идээд л айраг уугаад барилдаад байсан одоо яачихсан юм дээ.
2015-03-03