Ц.Улаанхүү батлан даалтад гарах хүсэлт хүргүүлнэ

img

Мансууруулах төрлийн бодис худалдсан хэргээр хоёр шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонсч улмаар хяналтын шатнаас хэрэг нь мөрдөн байцаалтад буцсан Улсын начин Ц.Улаанхүүг Багануур дүүргийн хорих ангиас Цагдан хорих төв  рүү өчигдөр шилжүүлэн авчирчээ. Хоёр шатны шүүгчид Ц.Улаанхүүгийн мансууруулах бодис зарахыг завдсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэж ялласан бол дээд Шүүхээс зарим зүйлийг тодруулж мөрдлөгө явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаасан юм. Хэргийн талаар нэхэн сануулбал Ц.Улаанхүүг  мансууруулах бодис болох морфин, героины бэлдмэлийг онц их хэмжээтэйгээр буюу 0.523 кг-ыг хууль бусаар олж авч, хадгалан улмаар борлуулах зорилгоор бусдад шилжүүлсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Түүнд  Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар 11 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм. Дашрамд дурдахад түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч нь хэрэгт  шүүхэд хандан “Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж батлан даалтад гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг өнөөдөр хүргүүлэх юм байна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

рара:
наад муу мангараа сулласан нь дээрээ.хүний золиос болж байгаа байх даа.
2012-02-13