Г.Гантөмөр: Нэгэнт өршөөсөн бол хэргийг нь дахин сөхдөг практик Монголд байтугай дэлхийд байдаггүй

img

Хууль зуйн ухааны доктор, профессор Г.Гантөмөртэй Өршөөлийн хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

-С үүлийн үед Өршөөлийн хуулийн тухай асуудал нийгмийн дунд нэлээдгүй яригдах боллоо. Ер нь өршөөл гэж юу юм бэ? - Өршөөл гэдэг нь amnesty буюу мартах, уучлах, хэлтрүүлэх гэсэн утгатай грек үг юм. Судлаачид өршөөл үзүүлэх асууддыг төрийн энэрэл, төрийн үйл ажиллагааны болон Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчимтай холбон тайлбарладаг. Иймээс ч хууль тогтоогч Өршөөл үзүүлэх тухай хуульдаа төрийн энэрэнгүй ёсны зарчмыг удирддага болгож байгаагаа заавал дурддаг.

Өршөөл гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн, алдаж эндсэн иргэддээ төрийн энэрэл хайрыг үзүүлж гэмт хэрэг үйлдсэний төлөө төрөөс хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх, эдлээгүй үлдсэн ялыг хасах зэргээр гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдон үүсэж байгаа эрүүгийн эрх зүйн үр дагаврыг хүчингүй болгож, хөнгөрүүлж буй тусгайлан гаргасан хуулийн хүрээнд хэрэгждэг эрх зүй, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа юм.

Аливаа улс оронд өршөөл үзүүлэх нь төрийн дээд эрх барьж, хууль тогтоож буй байгууллагын бүрэн эрхийн асуудал байдаг. Манай улсын хувьд бол УИХ-ын онцгой бүрэн эрх гэсэн үг л дээ.

Өршөөл үзүүлэх нь ямар ч нийгэм, төрийн байгуулал, улс төрийн тогтолцоотой улс оронд байдаг л үйл явц бөгөөд бас олон жилийн түүхтэй. Эртний Грек, Ром, Вавилон, Египет зэрэг улсад өршөөл, уучлал үзүүлж байсан тухай түүх шастирт тэмдэглэсэн байдаг. "Монгол Улсын хувьд ч өршөөл үзүүлэх нь шинэ зүйл биш бөгөөд бүр Монголын феодалын түрүү үеийн болон нэгдсэн улсын үед ялтанд өршөөл үзүүлж байжээ. Тухайлбал, XIII зуунд Өгөөдэйг Монголын нэгдсэн улсын их хаан ширээнд залах үед гэмт хэрэг үйлдэж ялд унасан этгээдүүдийг бүгдийг өршөөж байсан, бүр хожуу 1921 оны аравдугаар сарын 4-нд Ардын Засгийн газрын тогтоолоор VIII Богд Жавзандамбын төрсөн өдрөөр ялтнуудыг өршөөх шийдвэр гаргаж байсан, 1924 оны долдугаар сарын 4-ний Засгийн газрын хуралдаанаар Ардын хувьсгалын гурван жилийн ойг тохиолдуулан тус улсын дотор ялд унаж шоронд орсон хүмүүсийн ялын хагас хувьд хүрснийг бүрмөсөн суллах, хагас хувьд хүрээгүйг тал хувь хөнгөтгөн хасаж, өршөөл үзүүлэх шийдвэр гаргаж байсан зэрэг түүхэн баримт бий. 1990 оноос хойш 20 жилийн хугацаанд манай улсад зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хууль гарч хэрэгжиж ирсэн.

- Хууль гаргаж өршөөл үзүүлэхийн эерэг, сөрөг тал нь юу вэ? - Аливаа зүйл сайн, муу талтай байдгийн адил Өршөөлийн хууль ч эерэг, сөрөг үр дагавартай. Өршөөлийн хуулийг гаргахын эерэг тал нь гэмт хэрэг үйлдсэн болон ял эдэлж байгаа хүмүүст төрийн энэрэл хайрыг хүртээж итгэл хүлээлгэн, хэвийн амьдралд нь буцаан оруулж, нийгмийн дунд байж засарч хүмүүжих боломж олгох замаар нийгэмд эерэг уур амьсгалыг бий болгодог. Мөн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны болон хорих байгууллагын төсөв зардлыг хэмнэх эдийн засгийн ач холбогдол бий.

Үүний хажуугаар сөрөг тал нь эерэг талаасаа ч илүү байж болох талтай. Өршөөл үзүүлж, гэмт хэрэг үйлдсэн ялтныг эрүүгийн хариуцдага, ялаас чөлөөлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөхгүй байх, ингэснээр төр, хуульд итгэх иргэдийн итгэл алдрах, гэмт хэрэг үйлдсэн болон ухвар мөчид зарим хүн гэмт хэрэг үйлдээд өршөөлөөр суллагдаад байж болдог юм байна, удахгүй өршөөлийн хууль гарна, тэгээд суллагдана, ийм замаар ял зэмгүй өнгөрч болно гэсэн бодлыг төрүүлэх, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэх сэтгэл зүй, ханддагыг зарим талаар төрүүлдэг.

Аливаа Өршөөлийн хууль гарах, хэрэгжих үед нийгэмд өршөөлөөр суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэн, хулгай дээрэм, танхайн хэрэг нэмэгдэнэ гэсэн айдас, түгшүүр нийгэмд үүсдэг. Үнэхээр ч Өршөөлийн хуулийн дараа гэмт хэргийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрдэг тал бий.

Сүүлийн үед зарим нэг улс орон ямар нэгэн тэмдэглэлт ой, томоохон үйл явдлуудаас гадна улс оронд болсон зэвсэгт мөргөлдөөн, үймээн самуун гэх мэт онцгой гэж болох үйл явдалтай холбогдуулан өршөөл үзүүлдэг болсон байна. Тухайлбал, Кыргыз, Молдав зэрэг оронд яг ийм байддаар Өршөөлийн хууль гарсан. Улсын Их хурлаас баталсан 2009 оны долдугаар сарын 9-ний "Өршөөл үзүүлэх тухай" хуульд уг хууль нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд холбогдсон болон ял шийтгүүлсэн этгээдүүдэд өршөөл үзүүлж байгаа талаар онцлон дурдаагүй боловч уг үйл явдалтай холбоотой гарсан гэдэгтэй хэн ч маргахгүй.

- Өршөөл үзүүлэх хууль ямар хугацаанд хэрэгждэг юм бэ. УИХ-ын гишүүн Л.Гүндалай саяхны нэгэн ярилцлагадаа "Өршөөлийн хууль гараад жил болсны дараа намайг хамрууллаа, энэ бол буруу" гэсэн байсан. Эрүүгийн эрх зүйн салбарын судлаач, эрдэмтэн хүний хувьд таны байр суурийг сонсмоор байна? - Өршөөлийн хуульд энэ хууль ямар хүмүүст, ямар хэмжээгээр нөлөөлөхийг шууд тодорхой зааж өгдөг. Энгийн үгээр тайлбарлавал ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдоод ногдсон ялаа эдэлж буй ялтнуудын эддээгүй үлдсэн ялаас нь ийм хэмжээгээр хасна, ялынхаа тодорхой хувийг эдэлсэн бол шоронгоос суллана, ийм ийм ангилал, төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэдийн гэмбуруутай эсэхийгтогтоохоорявуулж буй шалгалтын ажиллагааг шууд таслан зо1"соож, хэрэгсэхгуй болгоно, харин йийм ийм төрлийн гэмт хэрэг-^йВДсэн болон тэдгээрт холбогдсон хүмуүет знэ хууль хамаарахгүй гэх мэтээр тодорхой зааж хууль хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгодог гэсэн үг. Тийм учраас Өршөөл үзүүлэх тухай хууль УИХ-аас батлагдан гарсан даруйдаа хэрэгжих ёстой. Хугацааны хувьд тодруулж хэлэхэд хуульд тодорхой он, сар, өдрийг зааж үүнээс өмнө үйлдэгдсэн ийм ангилал төрлийн гэмт хэргүүд хамрагдана гэж тусгасан байдаг учир тухайн үйлдэл нь хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн л бол хэдийд ч илэрч мэдэгдсэн Өршөө-лийн хуулийг хэрэглэж болно гэж ойлгож болно.

Л.Гүндалай гишүүний холбогдсон гэмт хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдаж л байгаа бол тэр даруй хэрэгсэхгүй болох ёстой. Өршөөнө гэдэг мартана, хэлтрүүлнэ гэсэн үг. Дээр нь тэгээд хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх үндсэн хуулийн зарчим гэж бий. Хэрвээ тухайн хүний асууддыг Өршөөлийн хууль гарсан даруйд биш жилийн дараа шийдэж гэж бодьё. Өршөөлийн нөхцөлд хамрагдсан хэрнээ Л.Гүндалайн асуудал байгаад байж болохгүй биз дээ. Ингээд бодохоор Өршөөлийн хууль нэг хэсэгт нь үйлчлээд, нөгөө заримд нь үйлчлэхгүй байгаа байдал үүснэ биз дээ. Энэ нь Өршөөлийн хуулийг өршөөлийн нөхцөлд хамаарсан хүмүүст жигд хэрэглээгүйн жишээ юм. Ийм байдал яагаад ч байж болохгүй.

2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан нэг том завхрал бол прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг шалгаж, гэм бурууг тогтоосон нотлох баримтыг бүрдүүлсний эцэст "Өршөөл үзүүлэх тухай хууль"-д хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгох чиглэлийг доод шатны прокуроруудад өгсөн явдал юм. Энэ нь НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан, сэжигтэн, яллагдагч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг Ө1-ӨХ1ҮЙ байх эрхийг зөрчиж, тэдэнд гэм буруугаа хүлээх, нотлох үүргийг хүлээлгэхгүй <шпс зарчмыг аядягдуулсан" йоцтой зөрчил юм. Л.Гүндалай гишүүний хувьд энэ завхралд өртөж.

-2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд холбогдсон цагдаагийн удирдах ажилтнуудын хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон боловч саяхнаас Улсын ерөнхий прокурор заавал ялла гэсэн чиглэл өгч уг хэргийг сэргээсэн талаар сонин хэвлэлээр гарах боллоо. -Энэ нх сонин асуудал үүсээд байна. Өршөөл, Өршөөл үзүүлэх хуулийн талаар гарсан онолын ном бүтээлд нэгэнт өршөөл үзүүлсэн бол эргэж сэргээх боломжгүйгээр, тийм нөхцөлгүйгээр өршөөл үзүүлэх талаар бичсэн байдаг Энэ бол Өршөөлийн хуулийн нэг онцдог гэдгийг дээр хэлсэн. Монгол Улсад өршөөл үзүүлж ирсэн практикийг суддахад өршөөл үзүүлсэн шийдвэрээ цуцдан, хүчингүй болгосон, сэргээн шалгасан тохиолдол байдаггүй юм байна лээ. Тэгэхээр энэ бол Монгол Улсад гарч буй анхны ийм тохиолдол боллоо. Энэ утгаараа хэн яагаад ийм шийдвэр гаргав гэдэг талаасаа иргэдийн ч, хуульчдын ч анхаарлыг ихээхэн татаж байна.

Өршөөл үзүүлж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээр хянан хэлэлцэж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгох тухай заалт зөвхөн Өршөөл үзүүлэх тухай хуульд л бий. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ийм заалт огт байхгүй.

Харин хэрэгсэхгүй болгосон хэргийг энэ хуулиар сэргээж болдог. "Энэ хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бол дээд шатны прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээнэ." гэж заасан байдаг. Гэтэл дээрх хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар биш "Өршөөл үзүүлэх тухай" хуульд гэмт хэргийн ангиллаараа хамрагдаж хэрэгсэхгүй болсон байдаг. Иймээс Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх ямар ч боломжгүй нь хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас харагдаж байна.

Яагаад зөвхөн цагдаагийн ажилтнуудыг холбогдуулан шалгаж  байсан хэргийг сэргээснийг хүн хүн өөрийн өнцгөөс тайлбарлах биз. Үүнд улс төрийн өнгө аяс байгаа нь харагддаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ардчиллагч Дорлигжав шударга бай
2011-12-12