Шинэ он гарсны дараа Сүхбаатарын талбайд
Он солигдох тэмдэглэлт үдшийг нийслэлчүүд маань төв талбай дээрээ цуглан, Улсынхаа ерөнхийлөгчийн мэндчилгээг сонсон сүрт салютын буудлагаар шинэ оноо угтлаа. Улаанбаатарын мөнгөн үдэш албан ёсоор 20.00 цагаас эхлэн урлаг соёлын алдартнуудын мэндчилгээгээр үргэлжлэн он солигдох торгон мөч хүртэл үргэжилсэн. Өвлийн хүйтэнг үл ажран их жанжныхаа талбайд найман настнаас эхлээд наян настнууд хүрэлцэн ирж Улаанбаатарын мөнгөн үдэшт нэгдсэн байлаа. Харамсалтай нь сайны хажуугаар саар байдагчлан баяр ёслол өндөрлөсөний дараа талбай тэр чигээрээ оргилуун дарсны шил, аяга, салютны цаасан хог өвдгөөр татам хөглөрч байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ