Хөлбөмбөгчид Зүүн Тиморыг зорилоо

img

Монголын Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг  өчигдөр Зүүн Тиморын зорилоо. Манай шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор нэгдүгээр сарын 16-наас бэлтгэлдээ гарсан бөгөөд хоёрдугаар сарын 10-нд Малайзын нийслэл Куала Лампур хотод явагдсан сугалаагаар Манай үндэсний шигшээ баг Зүүн Тиморын улстай таарсан.

р

Тэд эхний тоглолтоо гуравдугаар сарын 12-нд хийхээр болсон байна.  Гуравдугаар сарын 17-нд эх орондоо хариу тулаанаа хийх аж.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч Хоромхон клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар  томилогджээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ