Эмэгтэйчүүд Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо. Тэгвэл тус тэмцээнд манай улсын баг хүрэл медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг ОХУ, алтан медалийг Япон улсын баг хүртсэн байна.
ө
Тэмцээний “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжан, “B” хэсэгт ОХУ, Украин, Швед, Монголын багууд таарсан.
ө
Манай баг хэсэгтээ ОХУ-ын багт 3:5-аар ялагдсан ч Шведийг 5:3-аар, Украиний багийг 6:3 онооны харьцаагаар ялж, хэсэгтээ дэд байраар шалгарсан юм. Манай эмэгтэйчүүд АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө барилдаж, өрсөлдөгчөө 5:2-оор ялсан байна.
1
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ