ТОП-20 индекс буурчээ
Монголын хөрөнгийн бирж дээр 2-ны өдөр 35 ХК-ийн 75.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 90.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
“А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 89.9 мянган ширхэг хувьцааг 72.5 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 ХК-ийн 892 ширхэг хувьцааг 2.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
Өнөөдрийн арилжаагаар нийт 233 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 35 үнэт цаас арилжигдсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 9 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 21088.73 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 598.83 нэгжээр буюу 2.76 хувиар буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 119.4 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ