Дакарт уралдсан тэмдэглэл
Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли 2015” уралдаанд оролцсон ОУХМ Ч.Анарын аян замын тэмдэглэлээс цувралаар хүргэж байна.

Мотоциклоо унасан анхны өдөр
Лайзон 663 км
Спец 175 км
нийт 838 км
Уралдааны спец гараа мотокросс маягийн тойргийн замаар гарсан бөгөөд шинэ авсан мотоциклоо анх удаа унаж, шороон зам дээр гарч үзлээ. Маш эвтэйхэн боловч руль нь босоод явахад хэтэрхий намхан, суугаад явахад суудал нь намдаад байсан тул хөл атиралдаад тиймхэн байлаа. Мотоцикл маань enduro мотоцикл шиг хөнгөн бас хүчтэй ер нь гайхалтай байв, гэхдээ тэмцээний эхний өдрөө уралдах мотоциклоо туршиж байгаа хүн Болдбаатар бид 2 оос өөр байгаагүй болов уу даа. Мөн дээрээс нь мотогоо өөртөө тохируулах хэрэгтэй байсныг ойлгосон гэвч бүх юм тэр үед өнгөрсөн Дакар аль хэдийн эхэлсэн байв.Зам нь огцом огцом эргэлт ихтэй ч сайжруулсан замаар асуудалгүй сайхан явж байлаа. Монголд мотоцикл унаж байхдаа эргэлт ерөөсөө хийдэггүйгээ энэ өдөр л мэдэв. Хатуу хөрсөн дээр хурдтай эргэлт хийж сурах, тоосонд өмнөх мотоциклоо гүйцэх нь миний хувьд хүнд байлаа. Гэвч зарим нэг гарууд үзэгдэх орчин байхгүй байхад яаж гүйцээд байгааг нь сайн ойлгоогүй. Бас BAS Truck ийн нэг тамирчин намайг гүйцээд, N106 номерын Итали тамирчин Carlo Seminara ард бид 2 - ийг очих үед тэрээр харайлтны цаадах нүхэнд шидүүлээд нилээн эвгүй унав. Бид 2 очоод Irritrack дээрх улаан товчийг дарж эмнэлгийн тусламжийг дуудаад мотоциклийг нь замаас зайлуулаад хэвийн байгаа эсэхийг нь асуугаад цааш хөдөллөө. Ард явж байсан бараг бүх мотоцикл бид 2 - ийн урд орсон байв. Эхний өдөр явсаар байгаад сайхан асуудалгүй явж бариандаа оров. Лайсоноор яваад нэгэн гайхалтай сайхан нуурын эрэг дээр ирэв.
Гэтэл манай сервис машинирдэггүй ээ. Машинд Энхзолбоо, Майхан, солих хувцас хунар бүгд байдаг. Болдбаатар бид 2 бүх хувцастайгаа модон дунд шөнө болтол хүлээв.

Машины баг
Дангаа анд, байрлалаа хамгаалаад байж байгаа нь
Их тус болсон доо

Манай Энхзолбоо Депре 2

Архаг Дакарчин

Өглөө

Өглөө үүрээр лайзан гараа,
168 тамирчин байсан боловч 161 Гараанд гарлаа

SPEC Гарааны өмнө

Маргааш тэмцээнтэй буудалын апартментийнхаа өмнө

Лайзоны зам дээр амрахдаа нутгийн иргэдийн шарсан мах идсэн нь

машин байдаггүй ээ

Модон дунд 2 тарзан
Эх сурвалж: anardakar.blogspot.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ