Ц.Мөнхбаярыг гүтгэсэн захиралд хэрэг үүсгэжээ

img

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Я.Цэрэнханд, Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд нар оролцсон юм. Тэд энэ удаад Ц.Мөнхбаяр нарыг уул уурхайн компанийг шантаажилж 67 сая төгрөг авсан гэх мэдээлэл тараасан АУМ компанийн захиралд иргэний хэрэг үүсгэсэн гэж мэдээллээ.

Тодруулбал, Ц.Мөнхбаяр энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр АУМ компанийн захирал Ц.Мягмардоржийн нэр дээр Сум дундын 17-р шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн байна.

Учир нь Ц.Мягмардорж нь 2013 оны есдүгээр сарын 18-ны өдөр Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр нарыг бусадтай бүлэглэн дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлэн олон ч компани, иргэн аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийг олон нийтэд тарааж, хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн гэнэ.

ө Энэ талаар Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд ярихдаа “АУМ компанийн захирал Ц.Мөнхбаярыг гүтгэхдээ Eagle Tв, Өдрийн сонин, Өнөөдөр сонин, Монголын мэдээ сонин, Medee.mn, Shudarga.mn сайт зэрэг хэвлэлийг ашиглаж, захиалгат гүтгэлэг тараасан. Энэ бол худлаа мэдээлэл байсан гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Иймд нэр төрөө сэргээлгэхээр түүний нэр дээр нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ. Түүнчлэн, Б.Гантулга сэтгэл санааны хохирол гэж 50 сая төгрөг түүнээс нэхэмжилсэн байгаа. Ер нь Ц.Мөнхбаяр болон түүний нөхдүүд ямар ч уурхайг шантаажлаж мөнгө авч байгаагүй. Харин хамтарч ажиллаж байсан удаа бий” гэв.

ө Прокуророос ирүүлсэн Б.Гантулга, О.Самбуу-Ёндон нарт Эрүүгийн тусгай ангийн 149-р зүйлийн 149.3-р яллах дүгнэлтийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүх өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр хянаж үзээд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэн хэрэгсэхгүй болгож цагаатгасан байдаг.

Я.Цэрэнханд: Бид аливаа улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй

р Хурлын үеэр Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Я.Цэрэнханд өнгөрсөн хугацаанд өөрсдийн хийсэн ажлынхаа талаар тайлагналаа.

ө Тухайлбал, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн 2006 онд байгуулагдснаас хойш 10 мянга гаруй иргэдтэй уулзалт хийж, хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадсан байна. Мөн Монгол улсын нутаг дэвсгэрт олгогдсон 1782 лицензийг цуцлуулжээ. Дээрх хуулийн өөрчлөлтийн хүрээнд улсын хэмжээний нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь 4000 гаруй ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олон улсад барьцаалагдсан байсныг чөлөөлсөн гэнэ.

ө Энэ талаар ярихдаа “2015 оны хоёрдугаар сарын 18-ны битүүний өдөр УИХ-ын чуулганаар "Урт нэртэй хууль"-ийг хэрэгжүүлэх журмын тухай нэмэлт өөрчлөлтүүдийг баталсан. Үүнийг эсэргүүцэж бид Монгол Улсын Ерөнхийлөгчид гол ус ба ойн сангаа уул уурхайгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хориг тавихыг хүссэн нээлттэй захидал гардуулсан. Энэхүү хориг тавихыг үндэсний болон гадаадын 30-аад төрийн бус байгууллагуудын сүлжээнээс бас хүссэн юм. "Урт нэртэй хууль хэрэгжиж эхлээд таван жил зургаан сарын хугацаа өнгөрч байхад нэг ч удаа хэрэгжсэнгүй. Хэрэгжээгүй шалтгаан нь лиценз эзэмшиж байгаа хэдхэн хүний эрх ашиг хөндөгдөж байгаатай холбоотой. Хуулинд өөрчлөлт оруулснаар гол мөрөн, ойтой энэ хэсэгт ашигт малтмал ашиглахыг хориглох биш зохицуулах хууль болон хувирч байна. Иймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал гардуулж , хоёр хоногийн дотор хуулийн өөрчлөлтөд хориг тавихыг хүссэн. Гэвч тэр бидний хүсэлтийг хүлээж авсангүй.

ө Иймд манай Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн ирэх хоёр жилийн хугацаанд ямар ч улс төрийн тэмцэлд орохгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ хоёр жилийн хугацаанд иргэдтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийг ажиглагч талаас нь хараад сууна. Хэрэв энэ хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт урсаж буй гол нууруудын урсцад сөрөг нөлөөлөл гарах юм бол тэдгээр хууль баталсан нөхдүүдэд хатуу хариуцлага тооцох болно гэдгээ мэдэгдье” гэв.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

омогшил:
Коментуудыг уншаад бичихгүй байж чадсангүй. Олон хүн Мөнхбаярыг буруутгаж ээлжит мөнгө авах аргаа боловсруулж байна гэнээ. Үндсэндээ хийсэн ажлын талаарх илтгэлийн зах зух нь гэхэд л ийм их амжилттай ажилсан байна. Бас өөрөө ч аавын хаалга татаад өдгөө жил дараалан сууж байна. Яасан хүн муутай улсууд вэ? Эх орон газар нутаг гэдэг таны миний үнэт баялаг, үр хүүхдүүдийн минь эзэмших алтан нутаг биш үү... Танай гэрт нэг пээдийсэн гар орж ирээд олон юм хуцаж байснаа хамаг байсан үнэтэй зүйлийг чинь аваад явбал бас эхнэрийг чинь хүчирхийлж үр хүүхдийг чинь зодоод явбал яахуу та. Танай өрх гэрийн чинь өмнөөс тэр муусайн даварсан хүмүүсийг хөөн зайлуулах гэж энэ хүн тэмцээд ганцаардаж, хүчгүйдэж эрх мэдэлтэнд дийлэгдэж , олон удаагийн танхайрлыг амь биеээрээ л үзэлцээд бараагүй байх л даа. Аргагуй ш дээ. ганц буугаар үүнийг шийдчих үү. Амиа бодон айж суугаа биднээс болж л урам сэтгэл хугаран яавал ч яаг гэж эцсийнхээ зоригоо чангалан хүн болгоны яс хавталзан айн татганадаг ордон руу очио биз
2015-09-02
сүнс:
гүтгэгчийг ясыг нь цаитал суулгаасай
2015-03-10
иргэн:
дээдэс ёслолыг сахиваас доордос үл хүндэлж эс зүрхлэх, дээдэс журмыг сахиваас доордос үл дагаж эс зүрхлэх, дээдэс итгэлтэй аваас доордос үнэн сэтгэлээ үл илтгэж эс зүрлэх бөлгөө. /күнз/
2015-03-09
иргэн:
засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /күнз/
2015-03-09
иргэн:
иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй хаул эдэлж хэрэглэх нь буй. эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /күнз/
2015-03-09
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-09
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-09
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-09
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-03-09
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-09
munhuu:
ene munhbayr gedeg nuhriig by davra uls orni hugjild tu* bolson huniig shorond spain degl
2015-03-09
ганболд:
улс орны эдийн засгийн хөгжилд саад тотгор бололгүй зайлаад өгөөч ээ, захиалгын хөлсний шаарууд аа
2015-03-09
zochin:
tergel gesen erguu mald.usgui boloh gj bj altaar chi yah geev..ulsgui boloh gj bj amiar chi yah geev
2015-03-09
monhuu:
usgui baij altaar yah um be ulsgui baij amiar yah um be.yah argagui temtsliin uria....
2015-03-09
monhuu:
usgui baij altaar yah um be ulsgui baij amiar yah um be.yah argagui temtsliin uria....
2015-03-09
irgen:
unen sh dee huduuguur moritoi humuusiig udriin 40000 myangaar hulsuldug bugd medne sh dee tur zasag gej baidag bol ene shantaaj hiij bgaa humuusee neg emhluulmeer yum aa arai l dendlee sh dee
2015-03-09
mongol irgen:
tergel-d: chi bitgii zahialgaar busdiig gutge! munkhbayar mongoliin ireedui, ur hoichiinhoo tuluu ami hairgui temzsen, ter bidnii umnuus shorond suuj baigaa! chi uuruu mongoliin tuluu yu hiise bolood busdiig harluulaad baigaa yum. uuruusuu icheech!!!!!!!!!!!!!!!!!!!
2015-03-09
tergel:
shorond baigaa ch gesen heden tugrug olohoor shiidej dee. ingej amidardag humuus yamar ih bainaa. gol usaa hamgaalsan humuus eh orondoo tiim hairtai yum bol hurungu oruulalt olj, humuus tsalinjuulaad, ul*a tatvar tulj ajil hii l dee. humuus daramtalj asuudal uusgej mungu olohoos uur arga zunduu baina shdee.
2015-03-09
baagii:
hergesen hoino ni hashgirahaar shiidev uu.tegvel usa in urgen bolchihson hunees hariutslaga neheh uu. esvel usa ruu tsug garahaar shiideed $ avchihsan uu.nyatsmal uu daa
2015-03-09
hariutslaga tootsloo yu :
zasag suiruulsen bayr bayrtsogt mogt geed olon hun bna tootsson hariutslaga gj bdag biluuu kkkk
2015-03-09