Оросууд танай охидын ачаар медальд хүрлээ гэсэн

img

ОХУ-ын Санк-Петербург хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, хүрэл медалийн тавцанд зогссон.

б

Манай тамирчид дэлхийн шилдэг бөхчүүдтэй хүч үзэж Шведийн бөхчүүдийг 6:2, Украйны багийг 6:2, АНУ-ын баг  тамирчдыг 5:3 онооны харьцаатайгаар хожиж, мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын багтай эн тэнцүү өрсөлдөж 5:3 онооны харьцаатайгаар ялагдаж, хүрэл медаль зүүсэн. 2009 оноос хойш Дэлхийн цомын тэмцээнд тасралтгүй оролцож байгаа билээ. Ингэхдээ II, ҮII байранд тус бүр нэг удаа, Ү, ҮI байранд тус бүр хоёр удаа шалгарч асан бол өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан билээ.

ы

Тэмцээний 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа /“Хилчин" спорт хороо, ДАШТ-ий мөнгөн медальт/, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /"Аврагч” спорт хороо/, 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /"Цастын Барс” клуб/, 60 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /"Алдар” спорт хороо, дэлхийн аварга/ барилдсан.

б

Харин 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /"Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/, 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /Төмөр замын Цагдаагийн хэлтсийн офицер, “Алтай констракшн” компанийн бөх, ДАШТ-ий 3 хүрэл медальт, азийн аварга/, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа /Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг /"Хилчин” спорт хороо, азийн наадмын аварга/ нар дэлхийн шилдэг бөхчүүдтэй хүч үзлээ.

ы

Тэднээс Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа хоёр, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар гурав, С.Батцэцэг дөрөв, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар тав, О.Насанбурмаа долоо дахь удаагаа барилдсан юм.

ы

Зарим тамирчинтай цөөн хором ярилцлаа.

ыыб

О.Насанбурмаа: Охид маань бүгд мундаг үзэцгээсэн

/Монгол Улсын гавьяат тамирчин/

а

-Энэ жилийн Дэлхийн цомын тэмцээн маш сайхан боллоо. Монгол Улсын баг тамирчид ямар хүчтэй гэдгээ харуулаад ирлээ. Өмнө нь эх орондоо болж байсан тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа хүрэл медаль авсандаа баяртай байна. Гэхдээ энэ амжилт ганцхан бидний амжилт биш, багш дасгалжуулагчид, холбоо, ивээн тэтгэгч байгууллагынхан, гэр бүл, биднийг дэмжсэн хүн бүртээ баярлалаа. Манай шилдэг гэсэн тамирчид оролцсон. Манай баг шилдэг найман багт долоон жил багтаж, энэ тэмцээнд долоо дахь удаагаа оролцсон. Хүн бүр аварга болох зорилготой байсан. Цаашид урьдын алдаагаа давтахгүй сайн барилдаж, аваргын төлөөх хичээх болно.

б

Б.Шоовдор: Туршлага хуримтлууллаа

/Олон Улсын хэмжээний мастер/

х

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ОХУ-ын бөх Валерия Коблова Золобова байсан. Анх удаа Дэлхийн цомын тэмцээнд оролцож нэлээн туршлага хуримтлууллаа. Сэтгэлзүйн хувьд айхтар хөдлөл байгаагүй урьд, урьдын тэмцээнүүдтэйгээ адилхан байсан.

б

С.Цэрэнчимэд: Украйны бөхөд хожигдсондоо сэтгэл дундуур байгаа

/Дэлхийн аварга, гавьяат тамирчин/

а

-Дэлхийн цомын тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байна. Анх 2013 онд эх орондоо зохион байгуулагдсан тэмцээнд, 2014 онд Токиогийн Дэлхийн цомд орсон. Саяны тэмцээнд Украины бөхөд хожигдсондоо сэтгэл дундуур байгаа. Гэмтлийн улмаас бэлтгэл сургуулилт тасалдуулснаас болсон байх. Одоо “Монголиа опен” тэмцээн хүлээж байгаа. Энэ дашрамд манай баг тамирчдыг тусалж дэмждэг Биеийн тамир спортын хөгжлийн төв, Үндэсний шигшээ баг, Чөлөөт бөхийн холбооны хамт олон болон бүх хүнд баярлалаа гэж хэлье.  

й

ы

Ийнхүү Чөлөөт эмэгтэй шигшээ багийн тамирчид Монгол Улсын чөлөөт бөхийн түүхийн хуудсанд нэгэн амжилтыг шинээр бичлээ. Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн цомын тэмцээний дараа Оросын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили, тус холбооны дэд ерөнхийлөгч Наталья Ярыгина нар уулзаад “Ам нэгтэйгээр танай монголын охидуудын ялалтын ачаар манайх мөнгөн медаль авлаа гэдгийг хүлээн зөвшөөрч, Танай баг Украиныг илт давуугаар ялсны ачаар манай баг мөнгөн медаль дээр буулаа. Ингэж чадаагүй бол манайх медальгүй хоцрох байлаа. Их баярлалаа. Танай багийн өндөр түвшинд сайн барилдсаныг бүх хүн харлаа” гэж сэтгэлийн үгээ илэрхийлснийг хэлж байсан юм.

ы

Дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн Дэлхийн цомын тэмцээний алтан медалийг Японы баг хүртэж, хоёрдугаар байрт ОХУ-ын бөхчүүд шалгарсан бол Монгол Улсын баг тамирчид хүрэл медаль зүүсэн. Харин удаах байрыг АНУ, Азербайжан, Украин, Польш, Шведийн багууд эзэлсэн билээ.

б

ы

Б.Бэхи

Гэрэл зургийг П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
sain bna amjilt husie
2015-03-12
zail:
ene 2yadargaatai ymaa zaragdahgvi bair,hvn luivardah zaraa boliochee
2015-03-12
анализ:
хэдэн муусайн охид хүүхнүүд л нүүр талхлах юм даа. бөх барилдах гэдэг чинь эр хүний хийдэг ажил юмсан. залуучууд маань яадаг юм болоо? бусад орны тамирчдаас бяр, техник, мэх, ухаан, хор шараар их дутуу байх юм.
2015-03-12
dashkaㅡ 29:
manai emegtei chuluut buhchuuded bayr hurgie ! amjilt bii shuu.bolgoomjtoi anhaaraltai sonor seremjtei beltgel hiigeerei amjilt husie !
2015-03-11
zochin:
bayar hurgey! bertej gemtehees bolgoomjlooroi, genetiin osliin daatgald zaaval hamragddag yum shuu
2015-03-11
иргэн:
маш сайн байна манай залуучууд, халуун баяр хүргэж амжилт хүсье.
2015-03-11