Монгол, Зүүн Тиморын тоглолт 15:00 цагт эхэлнэ

img

Монгол Улсын Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эхний тоглолтоо Зүүн Тиморын багтай хийнэ. Малайзын нийслэл Куала Дампур хотноо явагдсан 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын сугалаагаар Манай үндэсний шигшээ баг Зүүн Тиморын улстай таарсан.

ы

Тоглолт Монголын цагаар 15:00 цагт эхлэх юм байна. Харин энэ сарын 17-ны өдөр манай баг эх орондоо хариу тулаанаа хийнэ. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч "Хоромхон" клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар явсан билээ.

ы

Тамирчдадаа амжилт хүсье.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ