Онцгой байдлын хэлтсээс мэдээлж байна

img

2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 дугаар хороо Баяндөхөмийн 23-15 тоотод “Далай тур” ХХК-ийн 20х40 хэмжээтэй, мансардтай, хоёр давхар байшин шатсан дуудлагаар Чингэлтэй дүүргийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн 2 тасаг, Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14, Сонгинохайрхан дүүргийн Аврах гал унтраах  26, Сүхбаатар дүүргийн Аврах гал унтраах 34, Баянзүрх дүүргийн Аврах гал унтраах 63 дугаар ангийн нийт 56 албан хаагч, 13 машин 23 цаг 23 минутнаас 30-ны өдрийн 15 цаг 40 минут хүртэл, нийт  16 цаг ажиллаж, галыг бүрэн унтраалаа. 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр хотхон 73 дугаар байрны 3 дугаар орцонд хогийн цэг, 27-ны өдөр 28 дугаар хороо Хужирбулангийн 80 дугаар гудамж Б-4 тоотод гэр, 28-ны өдөр 24 дүгээр хороо Газарчин дээд сургуулийн үүдэнд машин, 21 дүгээр хороо Дунд Дарь-Эхийн 2-2245 тоотод саравч, байшин, гэр, 29-ний өдөр 28 дугаар хороо Хужирбулангийн 23 дугаар гудамж 1156 тоотод түлээний амбаар, 30-ны өдөр 22 дугаар хороо зүүн Алтан-Өлгийн 8-161 тоотод машин, 1-ний өдөр 13 дугаар хороо дүүргийн 8-332 тоотод байшин, 2-ны өдөр 2 дугаар хороо их Дарь-Эхийн 7-214 тоотод амбаар  шатсан дуудлагаар гарч, унтрааж ажилласан байна. 2011.12.26-ны өдрийн 09.00 цагаас 2012.01.02-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд  Дүүргийн нутаг дэвсгэрт гал түймрийн  9  дуудлагатай байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ