Төрийн байгууллагын инноваци сэдэвт хэлэлцүүлэг болно

img

Татварын ерөнхий газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хамтран “Мэдлэгийн эдийн засаг, инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд төрийн байгууллагуудын үүрэг” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг  зохион байгуулах гэж байна.  Ирэх баасан гарагт буюу 2012 оны I сарын 6-нд Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд болох уг уулзалт хэлэлцүүлэг төрийн байгууллагууд анх удаа инновацийн сэдвээр чуулж буйгаараа онцлог юм. Инновацийн хэлэлцүүлгээр Монголын Улсын хөгжлийн дараагийн үе шат болох мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай төрийн байгууллагын инновацийн тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх талаар онол, арга, мэдлэг туршлагаа солилцохыг зорьсон тухай зохион байгуулагчид ярьж байна. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр “Монгол Улсын алсын хараа” сэдвээр ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат, “Төрийн байгууллагын инноваци” сэдвээр Татварын ерөнхий газрын дарга, шинжлэх ухааны доктор Б.Баттөмөр нар ажиллана. Уг арга хэмжээ нээлттэй хэлэлцүүлгийн  зарчмаар зохион байгуулагдах тул инновацийн сэдвээр байр сууриа илэрхийлэх хүсэлтэй хэн бүхэн оролцох бололцоотой аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ