Өсвөрийн сагсчид өнөөдөр Макаогийн багтай тоглоно
Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах сагсанбөмбөгийн тэмцээнд манай тамирчид оролцож байгаа. Тэд өнөөдөр Макао багтай тоглох бөгөөд хожвол тавдугаар байрт орох аж.
Манай баг өмнө нь Макаог 83:67-гоор хожин Хонконг-д 55:53, Тайландад 65:61-ээр тэнцүүхэн тоглож нэг хоёр бөмбөгийн зөрүүтэй харамсалтай хожигдсон. Харин хоёр хожигдсон хэдий ч тоглолтын ур чадвар, чанар чансааны хувьд тун дажгүй тоглолтыг үзүүлсэн манай /U18/ 18 хүртэлх насны шигшээ багийнхан өнөөдөр 20:30 цагаас Макаогийн багтай тоглоно. Хэрвээ энэ удаа ялалт байгуулж чадвал Ази тивийн сурагчдын АШТ-ий тавдугаар байрт шалгарах юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ