“Ухаа Худаг” уурхайтай танилцах аялал болно

img

ЭБЭХЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn сайтаас хамтран зохион байгуулж буй “Coal Mongolia-2012” чуулга уулзалтын хүрээнд ирэх  хоёрдугаар сарын 11-ний өдөр “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа Худаг нүүрсний уурхайтай танилцах аяллыг зохион байгуулах гэж байна. Аялалд оролцсоноор дотоодын уул уурхайн салбарт шинээр нутагшсан олон улсын түвшний үйл ажиллагаа, дэвшилтэт техник технологийн шийдлүүдээс сонирхох боломжтой юм байна.  “Энержи Ресурс”  ХХК-ийн Ухаа Худаг нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км, Өмнөговь аймгийн нийслэл Даланзадгад хотоос 90 км-т буюу тус аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг. 2009 онд үйл ажиллагаа эхлүүлсэн тус уурхайн хүрээнд “Энержи Ресурс” ХХК Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, ус хангамжийн систем, үйлдвэрийн зориулалтын 245 км хатуу хучилттай авто зам, орон сууцны хороолол гэх зэрэг техникийн болон нийгмийн дэд бүтцийн олон чухал төслийг амжилттай хэрэгжүүлж, Ухаа Худагийн хөндийд томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
manaihan oyu tolgoin gadaad ajilchdiin tsaling baingal yarih yum.yalanguya Avirmed gedeg doktor guai urgelj haa yavsan gazraa oyu tolgoin tuhai muulj yavaa haragddag .Getel Energy Resursiin gadaad ajilchid mash undur tsalin avdag bidnii mongol uurhaichin zaluus tednii 1sariin avahiin tuld 1-2 jil zutgeh baih NOYON GANBAATAR GISHUUNEE TA BUHEN ENE TALAAR SUDLAJ uzsenuu
2012-12-08
gazariin hevliid bgaa huursee uhaj avsaar baitl usgui boloh nee.usiig gol shuudeg ni huurs gj medne bzdee,yuch gemeer yum be uhaad zaj olsn hedeeree ergeed us hudaldaj avah yum bn ldaa
2012-01-30
уншигч ma:
зочин 2012 оны 1 сарын 15 19:50 Монгол улс нь ардчилсан замыг сонгож, сонгосон замдаа нийцүүлэн үндсэн хуулиа баталсан. Улс орон даяараа заавал дагаж мөрдвөл зохих улс үндэстний орших, эс орших, хөгжих, эс хөгжихтэй холбоотой хуульчилж заагаагүй ч нийтээрээ баримталбал зохих ёстой дүрэм журам гэж бий. Гадаадын улс орон бүрт хуулинд бичигдээгүй ч хууль мэтээр чухалчлан мөрддөг дүрэм гэж бий. Энэ л төрийн хар хайрцагны бодлого манайд алдагдаад байх шиг. Алдагдсан ч гэдэг юм уу аль эсвэл огт байхгүй ч гэдэг юм уу яг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Ямар ч байсан байгаа шинж алга даа. Юуны талаар хэлэх гээд байгаагаа ойлгомжтой болгохын тулд хамгийн амархан нэг жишээ татая. Жишээлбэл: Орос Америк зэрэгт христийн шашин Тайландад буддын шашин хамгийн их нөлөөтэй байна. Үүний адил монголчууд ч буддын шашныг цухалчилан авч үлдэх хэрэгтэй. Монголчуудын олон гайхамшигт соёлын өвийг бүтээсэн анхдугаар богд Занабазарыг бүгд мэдэх билээ. Түүний 8 дугаар дүр болох 8 дугаар Богд Жавзандамба буюу Богд хаан нь монгол түмнийг үзэл санаа, шашны тугийн дор нэгтгэж байсан бөгөөд тэрээр Богд хаан хэмээгдэн хаан ширээнд заларсныг та бид тодорхой мэдэж байгаа. Ийн олон зүйл нуршиж байгаагийн гол учир нь үе улиран тодрох Богдыг хаан болгож шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болсон монголчуудыг үзэл санааны хувьд нэгтгэж, аль нэг нам, эрх мэдэлтний бодлогыг бус зөвхөн монгол түмний үнэт зүйлсийг хамгаалах нандигнах хэмжээт эрхт Богд хааныг дахин хаан суурьнаа залвал ямар вэ гэсэн санаа. Орхигдуулж болшгүй бас нэгэн зүйл бол Монгол улс Хятадад уусахгүйн тулд тулд хатуу баримтлах ёстой зүйлүүд ч бий. Хятадын ойролцоох, хятадтай хил залгаа бүхий л улсууд хятадад уусахгүйн тулд баримталдаг зарчим гэж бий. Хэрвээ тэр зарчмаа хатуу мөрдөхгүй бол хятадуудаар дүүрсэн үйлдвэр, хятад хороолол болоод хятад хэлтэнгүүд ч хүн амын дийлэнх нь болж хятадад ууссан улс болж хувирах тул ард нийтээрээ хатуу ухамсарласан хэрэг. Яг л Өвөр монгол, Төвд, Уйгар, Манж шиг. Өвөр монгол нь 24 сая орчим хүн амтай гэх боловч тэдний ердөө 4 сая хүрэхгүй нь л өвөр монгол хүн. Төрөлх монгол хэлээрээ өвөр монгол хүн өөрийн өрх гэр дотроо л ярих төдий гэрээсээ гарвал сургууль албан байгууллагууд гээд бүхий л газрууд хятад хэлээр ажлаа явуулна. Эртний нүүдэлчин монголчуудын газар нутаг байсан тэр тал хээрийг ч хятадууд газар тариалан энээ тэрээ болгоод сүйдэлсэн. Харин ийм болохгүйн тулд хатуу шийдэмгий арга хэмжээ авахгүй бол Хятад чимээгүйхэн биднийг өвөр монгол шиг болгож орхино. Монголд байх хятадууд энэ чигээр өсөөд байвал тэдний тоог хазаарлахгүй л бол хүний тоогоор бүгдийг шийдэх ардчилсан монгол улсын тусгаар тогтнолын хана хэрэм нуран унана. Өвөр монгол мэт хятадын нэг муж, хятадад ууссан эрлийз хурлийзууд болчихно. Вьетнам болон Америкийн дайны үед Вьетнамчуудаас яагаад энэ хүчирхэг Америктай дайтаж байгаа юм бэ гэж асуухад “Бид өөрсдийн тусгаар тогтнол, цус вьетнам хүмүүсээ авч үлдэхийн тулд 1000 жилийн турш Хятадыг эсэргүүцэж тэмцсээр ирсэн. Нэгэн цагт Францчуудын колончилолд орж байсан байсан ч тэр цаг үед хүртэл хятадуудын бөгсийг долоосноос францчуудын баасыг идсэн нь дээр гэж үздэг байсан. Бид өөрсдийн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Хятадтай ч Америктай ч тэмцэхээс шантрахгүй гэсэн байдаг.” Монголчууд бид ч мөн тусгаар тогтнол, монгол түмнийг авч үлдэхийн тулд Хүннү гүрний үеэс л Хятадуудтай дайтсаар ирсэн. Бид 2500 жилийн турш Хужаа нартай тэмцсээр ирлээ. Вьетнам, Бирман зэрэг улсууд шиг улс үндэстнээ хамгаалахын тулд энэ тайван цагт ч тэмцлээ зогсоож яавч болохгүй. Учир нь хятадуудын хятадчилах бодлого ганц хором ч зогсохгүй шүү дээ. Бирман, Вьетнамын нэгэн адилаар хятадад уусахгүйн тулд хятадтай харьцах харьцаандаа хатуу хамгаалах, бат зогсох байр сууриа илэрхийлж тэр дүрмийг цаасан дээр буулгахгүй байлаа ч аливаа ажил үүрэгт хэн бүхэн дагаж мөрдвөл зохино. Ингэхийн тулд ЭБЭХ-ний салбар, нийгмийн салбарт хятадыг 25%-с илүүтэй оролцуулахгүй байх. Уул уурхайн эрдэс баялаг, эрчим хүч үйлдвэрлэх, аймаг хотын хүн ам, боловсрол, соёлын салбарт хятадуудын тоо, тэдний оролцоо 25%-с бага байх ёстой гэж үүнийгээ улс орон даяараа дагаж мөрдөх. ЭБЭХ-ний салбарт хүчтэй яригдах болсон MCS-н ажилчид дунд ч, хувь эзэмшигчдийн дунд ч хятадыг 25%-с илүү оруулахгүй байх бүр 25%-с бага байлгахыг шаардах. Энэхүү болзлыг хангахгүй бол цаашид монголд үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч болохгүй зүйлгүй. Монголын хууль дүрмийг завхруулахгүйгээр хатуу шаардаж, хатуу хариуцлага тооцож, хятадуудын тал дээр мөрдөх болзлыг хангуулбал Ухаа-худгийн MCS, Сэргэлэнгийн Newcom, Чандганы Prophecy зэрэг компаниуд манай эрчим хүчний салбарт ахиц дэвшлийг авчран ажиллах болов уу гэж найдаж байна. Манай Эрчим хүчний газрын хяналтанд байх эрчим хүчний 19 компаний хамгийн том нь 540 мв эрчим хүч үйлдвэрлэх 4-р цахилгаан станц юм. Ухаа-худагийн MCS, Сэргэлэний Newcom, Чандганы Prophecy зэрэг 3компани нь 3 жилийн дотор тус тусдаа 600мв-с илүү эрчим хүч үйлдвэрлэвэл эхний ээлжинд хангалттай болов уу. Үүний тулд төр засгаас бололцооний хэрээр дэмжих хэрэгтэй байх. Эдийн засаг, боловсон хүчин, хуулийн хүрээнд ажлаа явуулах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй биз ээ. Таатай орчинг бүрдүүлэхдээ мэдээж улс үндэстний эрх ашгийг 1-рт тавих ёстой нь ойлгомжтой. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй.
2012-01-16
Та бүхэн шатахууны үнэ байн байн нэмэгддэг зүй тогтолыг гайхах хэрэггүй биз дээ хө. Энержи-ийн хэд чинь л энэ хэдэн ШТС-ынханы цаана байгаа шдээ. Тиймдээ ч нэг бизнест хөрөнгө оруулах болхоороо эд нар чинь шатахууныхаа үнийг нэмж хөрөнгө оруулах хэдэн төгрөгөө ард түмний гар дээрээс авдаг байхгүй юу. Өнгөрсөн хавар мөн л шатахууны үнэ нэмэх тоглоом тоглож тоглож дараа нь Кью Жи Экс-ийн Баруун Наран гэдэг ордыг худалдаж авсан эд нар. Одоо бас үнэ нэмэх тоглоомоор Ардчилсан намын хэдийг хахуульдаж засгийн газраас гаргах хахуулийн мөнгөө босгож авлаа. Эд нарыг гаргасаны дараа 70 жилийн тогтвортой байдлын гэрээгээ оруулж ирж байгаа биз харав уу та нар. Одоо тэр гэрээг нь МАН батлах гээд хүлээж байгаа. Ерөөсөө л анхнаасаа л төлөвлөсөн тактик байгаа биз дээ.
2012-01-12
sn bn uu Uhaa hudagruu taniltsah aylald ni yaj hamragdaj boloh bol tuslaach
2012-01-11
tertee tertui bid oorsdoo ajiluulaad hun udirdaj chadagui bgaagaas hoish yaadiin harin ch energy resource mongol company shig l bgaa bh shuu
2012-01-04
Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна.
2012-01-04
zahirlaas ni ehleed niit ajilchdiin 95 huwin mongol ajilchid bdag yum. hedhen toonii gadaadiin zowlohuud ajilladag. ajilchid ni ondor tsalintai, bas oron nutagt mash ih horongo oruuldag undesnii buteen baiguulagch company shuu
2012-01-03
huye ta nar yuch medku bjiij bitii hutsaj bgach harin ch energy jinhen mongol kompany shig ulsdaa yum hgd uul uurhai gdgiig utgaar n heregjuulj bgaa 10 han jil ashiglahiin bjjiij iim ih buteen baiguulalt hiij bgan harin ch avuushtai zuil busad gadaadin kompany 10 jil ashiglachaad yuch uldehgui gazrin seg bolgochood yavjagag ta nar medkushd tgd l neh bugd uul uurhai meddeg ulsuud yugach medku bjiij uul uurhai gdg chine ta nariin tv geer sonsdog zuilees chine shal oor yum bdiin
2012-01-03
ugui dee gadniihand aldsanaas l deer shuu dee tend bi ochij uzseen mongolchuud mongoldoo baigaa ymshig ajildag ym bilee bas ger buliig unheer demjideg er ni mongoloo gesen setgeliin uher baisan shuu
2012-01-03
bidnii mongoliin buh baylagiig mongoliin 200 han ger bul idej uuj bna ene unen sudalgaa bna lee ard tumen n ugeegui yduurch bna bid iim huvigui uls gejuu
2012-01-03
2012 сонгуульд сонгогдох шударга эх оронч ирээдуйн гишуудээ !!! Та нар ИХ д ороод Ухаа худагийн ордыг улсад н буцааж авч огох хуулийн тосол санаачилж хэрэгжуулэхийг хусье. Энэ бол ард тумний захиалга шуу
2012-01-03
Таван толгойг уг н монгол улсын засгийн газрын хоронгоор хайгуул хийж нооцийн тогтоосон юм байгаа биз дээ. Мэдээлэл эрх мэдэлд ойр байснаараа 3 хан гэр бул 2.700 сая монгочууд бидний омч хоронгийг ингэж дээрэмдэж луйвардаж авч болохгуй биз дээ ? Улдсэн ард тумэн н тэгээд яах юм !!!!
2012-01-03
Энержи ресурсийн толоо монгоын засгийн газар тэр чигээрээ ажиллах юм байна л даа . Яахнав дээ. Оджаргал , Оуюунгэрэл , Батхуу нарын энэ солиорол хэзээ дуусах юм болоо !!!!
2012-01-03