Махны үнэ өсч байна
Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг арванхоёрдугаар сарын 28-ны байдлаар өмнөх 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.6 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.1 хувиар тус тус өссөн байна.
Махны дундаж үнэ: 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 11.8-12.1 хувь, үхрийн махны үнэ 4.9-5.7 хувь, ямааны махны үнэ 9.0 хувь, адууны махны үнэ 12.8 хувиар тус тус өсчээ. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.1-2.0 хувь, үхрийн махны үнэ 1.2-1.3 хувь, адууны махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 2.9 хувиар тус тус өссөн байна.1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4588 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4963 төгрөг, ямааны мах - 3540 төгрөг, адууны мах – 3967 төгрөг, хонины цул мах – 4733 төгрөг, үхрийн цул мах – 5538 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Гурилын үнэ: Өмнөх 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 0.2 хувь, дээд гурилын үнэ 0.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.3 хувиар буурсан байна.
Үүнээс долоо хоногийн өмнөх харьцуулсан үнийг хүргэхэд, 12-р сарын 21-ний байдлаар хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.0 хувиар тус тус өссөн байгаа юм.
Махны дундаж үнэ: 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 9.9-10.6 хувь, үхрийн махны үнэ 3.7-4.4 хувь, ямааны махны үнэ 5.9 хувь, адууны махны үнэ 9.0 хувиар тус тус өсчээ. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 2.2-3.7 хувь, үхрийн махны үнэ 1.6-2.2 хувь, адууны махны үнэ 8.0 хувь, ямааны махны үнэ 3.0 хувиар тус тус өссөн байна. 2011 оны 12-р сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4500 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4900 төгрөг, ямааны мах - 3440 төгрөг, адууны мах – 3833 төгрөг, хонины цул мах – 4683 төгрөг, үхрийн цул мах – 5475 төгрөгийн үнэтэй худалдаалагдсан.
Гурилын үнэ: 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 0.2 хувь, дээд гурилын үнэ 0.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ