Дакарт уралдсан тэмдэглэл
Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли 2015” уралдаанд оролцсон ОУХМ Ч.Анарын аян замын тэмдэглэлээс цувралаар хүргэж байна.
Dakar Snow ball effect (Anders Berglund)
STAGE 5, Copiapo - Antofagasta
Лайзон 239км
Спец 458 км
нийт 797 км
Урд өдрөөс нь утасаа цэнэглэж амжаагүй тул зураг бичлэггүй болсон билээ.
Барианд ороод эхлээд эмнэлэгт үзүүлнэ, дараа нь safety center - т GPS, irritrack - аа шалгуулна, тэгээд WP алгасаагүй, дүрэм зөрчөөгүй, эрүүл мэндийн асуудалгүй бол гараад гарах зөвшөөрөл авдаг юм. Эрүүл мэндийн үзлэгт миний хувьд бүх зүйл хэвийн асуудалгүй хэмээн худал ярив, хэрвээ хавирга гэмтсэн гэж хэлвэл зөвшөөрөл өгөхгүй байж магад гэж муу санаалав. №121 Humphrey Senn Van Basel (Европ болон Дэлхийн Кикбоксийн аврага) өглөөминий урд ирсэн боловч 5 WP орхисон учир тэмцээнээс хасагдсан юм. Тун харамсалтай.
Хоол унд ч идэж ууж чадалгүй шууд гараандаа гарлаа. Лайсоноор явж б йгаад бензинээ цэнэглэхээр болов. Гэтэл бид 2 Чили орж ирээд мөнгөө солиулагүй, чили песо байхгүй тул картаар тооцоо хийе гэтэл “Уучлаарай. Манайх зөвхөн бэлнээр. Аргентиний песогоор тооцоо хийж болохгүй” гэв. Баларсан юм болов. Нээлтийн өдөр /индэр дээр гарсан өдөр/ танилцсан бразил найз №295 Andre Suguita - д учираа хэллээ. Suguita асуудалгүй хэмээн бензин дүүргэж өгөв. Лайсон дээр танил болсон эмнэлгийн машинаасаа ибупрофен нилээн ихийг авлаа. Болдбаатар дээр очтол бас хүнээс гуйгаад банкаа дүүргүүлсэн байлаа. Чили улс ын бензин түгээгүүрүүд картаар гүйлгээ хийдэггүй нь сонин юм.
Урд шөнө унтаагүй зам дээр удаан явсан, бэртэл дээрээс нь өвчин намдаагч ибупрофений өндөр хэрэглээ нь булчин суллаад явна гэдэг асар хүнд боллоо. Монголд хамт бэлтгэл хийж байсан №149 Андерс Берглундийн хэлсэнчлэн “snow ball effect” - д оров. Өөрөөр хэлбэл Дакарт шөнө хээр хоносон хүн яг уулын уруу өнхөрч байгаа цасан бөмбөлөг шиг нь муудаад, улам хойшлоод хойшлоод асуудал нь хүндрээд ихсээд байдаг гэсэн үг. Яг л тэр нь боллоо.
Нойр, өвчин, ядралт. Дахиад л явсаар байтал харанхуй болов.
N322 Cyrill Depres (Дакар ралли 5 удаагын мото аварга), Peugot - ийн машинд асуудал үүссэн бололтой надтай хамт л яваад байв. Хэсэг явж байгаад нэг хяналтын цэг дээр иртэл мотоциклтой 5 тамирчид эмнэлгийн машинд унтацгааж байв. Би ундалж аваад тэдэнтэй хамт шөнө хөдөллөө.
Чили бол үнэндээ ширхэг ч өвс ургамал, ан амьтан, шавьж хүртэл байхгүй, шөнө зам нь хаана байгаа нь мэдэгдэхгүй төвөгтэй сонин газар байлаа. Болдбаатар Чилийг сар шиг, Дакарыг Саран дээрх уралдаан гэсэн үнэхээр үнэн байв. Араас 2 том ачааны машин орж ирэхээр нь тэдний хурц LED гэрэлийн хажууд нь замгүй эрсдэлтэй хэдий ч, зам хурдан хороохоор тул бөөрөнд нь зэрэгцэж хамаг хүчээрээ явав. Явсаар байгаад сүүлийн хяналтын цэг дээр иртэл хамт явсан бусад тамирчид хоцорч үлдсэн байв.
Гэтэл хяналтын цэг дээр бүртгүүлтэл N394 Annie Seel, Paul round 2 desert warrior кроп нь эвдэрсэн зогсож байв. Одоо дахиад 60 км fesh fesh - ээр явна. Чи WP алгасаагүй тул энд байгаа 2 WP - г хаяад тэр доор байгаа засмалаар яваад бариандаа нөгөө талаас нь орж болно, 60 км fesh fesh - ээр явсанаас 2 WP хаяад торгуулиа аваад явсан нь дээр гэж зөвлөв. Тэр нь үнэхээр үнэн байлаа. 60 км fesh fesh эсвэл 2 WP 40, 40 минутаар торгуулах, 3 WP эсвэл CP хаяагүй бол хасагдахгүй тул тэр төлөвлөгөөгөөр явахаар шийдэв. СР3 - аас гараад доошоо засмал руу явтал neutralisation zone - д орсон тул 30 км/цагаас дээш явахад GPS орилоод явуулахгүй байлаа. 4, 5 км 27, 28 - тай явсан боловч энэ ерөөсөө бүтэхгүй юм байна гэж ойлгоод буцаад СР 3 дээрээ ирэв. Тэгээд хаях гэж байсан дараагийн WP ортол ердөө 1.6 км байсан тул тэр замыг нь туулж хаях гэж нэг WP - гээ аваад хурдны лимитгүй болоод доошоо засмал руугаа явлаа. Засмалаар явсаар барианий өмнө замгүй явсаар бариандаа орж Дакарын анхны WP цэгийг хаяж үзэв. Ингэж нэг юм бариандаа оров. Бивок дээр очоод дахин эмнэлгийн үзлэг, safety center, PCS орж замын зургаа авах, усанд орох энэ тэр гэсээр 3 цаг болов. Энхзолбоо маань өдөр нь сервис машин ээлжилж барина, машин нь кондиционергүй, спарко суудалтай босоогоороо. Тэгээд шөнөжин намайг нойргүй хүлээгээд ирэнгүүт засвар хийнэ. Чангалж байлаа. Гараанд гарахад 1 цаг 50 минут дутуу байлаа.
Унтах уу байх уу……….
Эх сурвалж: anardakar.blogspot.com
Өмнөх дугаар 1:http://shuud.mn/?p=443524 Өмнөх дугаар 2:http://shuud.mn/?p=443792 Өмнөх дугаар 3:http://shuud.mn/?p=444337 Өмнөх дугаар 4:http://shuud.mn/?p=444664
СЭТГЭГДЭЛ БИЧИХ