Төрийн тамгаар түшмэдийг бужигнуулах эрхийг хэн олгов

img

...Байгаль орчны салбарын шинэхэн сайд нэг гартаа сэлэм, нөгөө гартаа дахиад нэг сэлэм барьчихсан харагдана. Мөнөөх хоёр сэлмээ зогсоо чөлөөгүй, баруун солгойгүй эргүүлж байх юм. Бас нүдээ тас аньчихсан, салхи татуулан давхиж айсуй. Замд нь таарсан танихгүй мэдэхгүй бүгд сайдын сэлмэнд оногдож үзэгдлээ...УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролыг ийн япон нинжа мэтээр хэтрүүлэн дүрсэлсэнд учир бий. Төрийн тамга атгасан сайд бүхэл бүтэн салбарыг самран, төрд тангараг өргөсөн олон арван түшмэлийг улс төрийн золиос болгож буйн сонгодог жишээг одоо сөхье. Монгол Улсын байгаль орчны салбарт өрнөж байгаа халаа, сэлгээ хэрээс хэтэрснийг дуулгамаар байна. Төрийн яамны бүтцэд хувийн компани лугаа хандаж байгааг нь харсаар суугаад дуугүй өнгөрч чадахгүй нь. Тэр тусмаа энэ яамыг. Байгаль орчны салбар гэдэг хэн дуртай нь цавчиж болдог салбар биш. Түүнчлэн байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогыг мэргэшсэн боловсон хүчин, эрдэмтэн судлаач,арвин туршлага хуримтлуулсан хүмүүсийн “толгойгоор” тодорхойлдог онцлогтой мэргэжлийн салбар. Энэ дүгнэлт, зарчмыг салбарынхан нь төдийгүй дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч, ач холбогдол өгдөг юм.

х

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам. Дуудах нэр нь уртасч, үсгийн тоо нь үржин өсөхийн хэрээр агуулга нь бүхэлдээ асар том хүрээг хамарч эхэлсний баталгаа энэ. Цэнхэр гарагийн экосистем хувьсан өөрчлөгдөж, доройтохын хэрээр хүн төрөлхтний хувьд байгалиа хамгаална гэдэг тун чухал сэдэв болоод байна. Энэ ч утгаараа өмнөх Засгийн газар байгуулагдахад тус яам түүхэндээ анх удаа ерөнхий чиг үүргийнх болон томорсон. Экологид онцгой ач холбогдол өгснийг ард түмэн талархан хүлээн авсан түүх ердөө гурван жилийн өмнө бичигдээд байв. Байгаль орчны салбарын яамны бодлогод ногоон хөгжил, тогтвортой хөгжил гэсэн шинэ атлаа хуучин ойлголт энэ үеэс тодорхой тусаж эхэлсэн. Өмнөх Засгийн газрын өөрчлөлтийг одоогийн засаг ч мөн хүлээн зөвшөөрсөн. Бүр томорч, нэгдэх нь чухал хэмээв. Аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжил, ногоон эдийн засагтай холбон хоршуулах нь хамгийн оновчтой хувилбар гэж үзэн өөрчлөөдөхөв. Гэвч утга агуулга, хамрах хүрээ нь томорсонтой адил хүчирхэгжиж чадсангүй. Чангаран зангидагдах нь бүү хэл, салбарын толгой, удирдлагын тэргүүнээр томилогдсон шинэ сайдын бүтцийн өөрчлөлтөд энэ салбар бүр сульдаж дуусах нь. Засаг солигдох бүрт халаа сэлгээ, томилгоо, намуудын албан тушаалын хуваарилалт төрийн гэх тодотголтой газар бүрт өрнөдөг гаж үзэгдэл олон жилийн улбаатай. Цагаандаа гарсан томилгоо, өөрчлөлтийг өдгөө бид бараг ёс мэтээр хүлээн авдаг болсон нь монголчуудын хувьд эмгэнэл. Яг үнэндээ улс төрийн намуудын талцал, эрх мэдлийн хэмжүүрээр хийгддэг бүтцийн өөрчлөлтүүд Монгол төрийн залгамж, нэр хүнд, итгэл үнэмшлийг дэвслэн дарсаар удлаа. Ийм нөхцөлд төрийн залгамж халаа, төрийн албан хаагчийн нэр хүнд, алсын хараа, үнэнч байхын утга учрын талаар дурсаад ч яах билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санхүүгийн хямралтай холбоотойгоор төсвийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийж, 15 хувийг цомхтгохоос аргагүй хэмээн учирлаж байв. Ард түмэн хийгээд халагдах жагсаалтад орж магадгүй төрийн албан хаагчид үүнд эсэргүүцэн зэвүүцэлгүй зөвшөөрсөн. Гэтэл Засгийн газрын бүтцийн өөрчлөлт бүхэлдээ улс төрийн намуудын албан тушаалын хуваарилалтаар өрнөж байгаа нь харамсалтай. Бүх яам, агентлагт энэхүү халаа сэлгээ өрнөсөн бөгөөд тэр дундаа БОНХАЖЯ толгой цохиж эхэллээ. Одоо ажиллаж буй болон халагдсан хүмүүсийн мэдээллээс үзэхэд өнөөгийн байдлаар гэхэд яамны бүтцээс 47 хүнийг халчихаж. Орон тоогоо ийн цөөлсөн гэж бүү бодоорой. Хамгийн сүүлд авсан мэдээллээр халсан хүмүүсийн оронд нийт 50 хүн яамны бүтцэд шинээр орж ирсэн бүртгэл гараадахав. “Халагдсан ажилтан, албан хаагчдын оронд томилогдсон хүмүүс голдуу Д.Оюунхорол сайдын нутгийн буюу Завханы гаралтай, бас МАН-ын харьяалалтай юм билээ” хэмээн ярьж байхыг энэ салбарын цөөнгүй хүнээс сонслоо. Төрийн тамга барьсан хүн ийн дураар дургих эрхийг ингэхэд чухам хэн олгоод байна вэ?

р

Төсвийн мөнгөөр наадахын учир

 с

Харин одоо нэг тоо бодъё. Гэнэт ажлаас халагдсан 47 хүний зургаан сарын тэтгэмжийн мөнгө гэхэд ойролцоогоор 145 сая төгрөг болох сурагтай. Лав эхний хоёр ээлжээр 26 хүний нийт 89 сая орчим төгрөгийг төсвөөс олгочихсон байна. Үүний цаана шинээр ажилд авсан хүмүүсийн цалин яамны төсөвт нэмэгдэж орж ирэхээс гадна үйл ажиллагааны зардалд чамгүй мөнгө төсвийн халааснаас урсах нь. Түүнчлэн шинэ сайд өрөөгөө тохижуулж, хивс ширдгээ солихоос эхлээд хэдэн сая төгрөг (хоёр оронтой тоогоор хэмжигдэх) салбарынхаа төсвөөс чангаагаад амжсан сураг ч дуулдлаа. Хэрэв энэ нь хөдлөшгүй баримтаар нотлогдвол зөвтгөөд ойлгочих өөдтэй тайлбар лав олдохгүй биз. Салбарын сайдын халаа сэлгээ дээрх 50-иад хүнээр дуусаагүй юм шүү. Сэлэм атгасан сайд маань орон нутаг руу, харьяа салбарууд руугаа хэдийнэ оржээ. Өнөөдөр цэвэр ус дэлхийн бодлогыг тодорхойлох стратегийн бүтээгдэхүүн болсон. Улс орнууд, тэр дундаа томоохон гүрнүүд алт эрдэнэс, валютын нөөцөө нэмэгдүүлэхээс илүүтэй цэвэр усаа нөөцлөх, ай савыг хамгаалах асуудалд онцгой анхаарал тавьж байна. Энэ ч утгаараа Монгол Улс Усны тухай хуульдаа томоохон өөрчлөлт оруулж, бодлогын хувьд шинэчлэл хийсэн. Тодорхой хэлбэл, Монгол оронд чухалд тооцогдох усны 29 сав газрыг хамгаалах, зүй зохистой ашиглах, хяналт тавих гээд олон асуудлыг хариуцсан захиргаадыг байгуулсан билээ. Угтаа бол амьтай бүхэнд хамгийн чухал зүйл болох усаа Монгол Улс сав газраар нь эзэнтэй болгосон гэсэн үг. Ийнхүү Сав газруудын захиргаад байгуулж, бодлого чиглэл нь ч тодорхой болж, жигдэрч эхлээд байхад нь бараг 60 гаруй хувь буюу 17 сав газрын даргыг саяхан “хусаад” хаячихлаа. Оронд нь бас намын харьяалалтай, мэргэжлийн бус нөхөд томилогдох бололтой. Түүнчлэн Цэнгэг усны төвөөс гэхэд 23 хүн халагдсан мэдээ ирэв. Тун удахгүй Улсын тусгай хамгаалалттай 32 газар нутгийн Хамгаалалтын захиргаадад бүтцийн өөрчлөлт хийх сурагтай. “Бодвол ойрын үед баахан хүн халагдсанаа гэнэт мэдэх байлгүй. Сайдын шийдвэрүүд голдуу шөнийн цагаар, эсвэл гадаадад, хөдөө, орон нутагт томилолтоор явсан хойгуур нь гардаг юм” гэх яриа ч дуулдлаа. Дахиад тоо бодъё. Усны сав газрын захиргааны 17, Цэнгэг усны төвийн 23 хүнд гэнэт халагдсаны зургаан сарын тэтгэмжийг дунджаар тооцоход 130 гаруй сая төгрөг байх болов уу. Ингээд дээрх 145 саяыг нэмбэл 275 сая төгрөгт хүрэх нь ээ. Хэрвээ УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанд орох өөрчлөлтөөр дор хаяж 10 хүн ажилгүй болно гэвэл татвар төлдөг та бидний мөнгөнөөс даруй 300 гаруй сая төгрөг хумслах шинжтэй. Угтаа энэ нь зөвхөн нэг салбарын сайдын бүтцийн өөрчлөлтийн дүнд туйлдаа хүрсэн төсвийг бүр тураалд нь оруулах бодлого биш баймаар. Нөгөө талаас нь харвал Монгол Улсын төсөв санхүү хоосорч дундрах нь бүү хэл, халгиж цалгиж буйн баталгаа болохоор зураг бууж байгаа биз. Тэрчлэн халагдсан хүмүүс шүүхэд хандаж эхэлжээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Батболд шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэр түүний талд гарсан байна. Энэ мэтээр сайдын хууль бус үйлдлүүд нь нотлогдож байна. Ийнхүү нэг байгууллагын толгой, баг өөрчлөгдөх бүрт төрийн ажил доголдон завсарладаг, хувиран хувьсдаг гашуун түүх өмнөх Засгийн газрын үед ч харагдаж байсан. Дарга нар нь халагдахтай зэрэгцээд өөрсдийнх нь ажилд авсан мэргэжилтнүүд, албан хаагчид эхнээсээ “ноосоо тушааж” буй нь дуулдав. Ийм завхарсан, задгайрсан үйл явц өрнөж байхад Монгол төрийн бодлого ингэтлээ сульдахаас аргагүй.

р

Завхрал ба хоноцын сэтгэл

р

БОНХАЖ-ын сайдын ийн дураараа авирлаж буйн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарт өнгөрсөн нэгдүгээр сарын 20-доор захидал хүргүүлсэн аж. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирсэнгүй. Засгийн газрын нэг гишүүнийх нь хийж буй үйлдэл олны дургүйцлийг төрүүлээд зогсохгүй, төрийн ажил, бодлого жинхэнэ утгаараа завхарч байгаа нь Ерөнхий сайдад падлийгүй гэж үү. Энэ нь цаад утгаараа засаг барьсан толгой намуудын нэр хүндэд хүртэл хамаатай санагдах юм. Түүнчлэн шинэ сайдынхаа энэ үйлдлийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд мэдээгүй байж мэднэ. Учир нь Засгийн газар шинээр байгуулагдсаны дараа хийсэн бүтцийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл одоогийнхоос төрхөө бүрэн өөрчилчихөөд байна. 2015 оны нэгдүгээр сарын 9. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей гишүүний гарын үсэг бүхий албан бичиг яамдын сайд нарт хүргэгджээ. Албан бичигт “...одоогийн Засгийн газар шинээр байгуулагдсанаас хойш буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тус яам болон харьяа агентлагаас нийт төрийн хэдэн албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан, албан тушаал өөрчлөгдсөн талаарх мэдээллийг 2015 оны нэгдүгээр сарын 13-ны дотор ирүүлнэ үү” хэмээсэн байна. (Хариуг БОНХАЖЯ заасан хугацаанаас нэлээд хэд хоногийн дараа хүргүүлжээ).

р

2015 оны нэгдүгээр сарын 26. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танаа хэмээн хаягласан БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын гарын үсэг бүхий албан бичиг хүрсэн өдөр энэ. Үүнд “Тус яамны болон харьяа агентлагаас 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан, албан тушаал өөрчлөгдсөн талаарх мэдээллийг хавсралтаар гарган хүргүүлж байна” гэжээ.  Энэхүү хавсралтад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нэг, бүтцийн өөрчлөлтөөр тэтгэмж авсан 19, өөрийн хүсэлтээр халагдсан байхгүй, бас ажлаас халсан хүн байхгүй хэмээн тэмдэглэчихэж. Эндээс харахад тус яамны сайдын хийсэн бүтцийн өөрчлөлтөөр нийт 20 хүн тэтгэмж аваад гэртээ суусан болж таарах нь. Үүнээс хойш хийсэн өөрчлөлтөө, одоо гэхэд бараг 100 орчим хүн халснаа мэдүүлсэн, эсэхийг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Хэрвээ энэ талаар манай төрийн түшээд мэдсэн бол эрхбиш асуудал хөндөж, асуулга тавих биз ээ. Өнөөдөр байгалийн шинжлэх ухаан, энэ салбарын тодорхойлолт улам бүр баяжиж, хамрах хүрээ нь бидний төсөөлснөөс илүүгээр өргөсөн тэлж байна. Энэ ч утгаараа Монгол орны байгаль орчныг хамгаалах асуудал салбарын яам төдийгүй монголчуудын дэлхийн өмнө хүлээсэн үүрэг болоод байна. Гэтэл БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд бүтцийн өөрчлөлт, халаа сэлгээ, улс төрийн намын бодлогоос илүүг бодох зав үгүй бололтой. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын өөрчлөлттэй холбоотойгоор бодлогын яамны байр суурь өнөөдөр тун чухал байна. Уул уурхайн олборлолтын их ажил ундрахаас өмнө авч хэрэгжүүлэх, өөрчлөх, зохион байгуулах гээд тум буман асуудал ундарч байна, энэ салбарт.

р

Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутаг, тэр дундаа дархан цаазат газрын хилийн цэсэд өөрчлөлт орж, алт эрдэнэсийг нь ухах талаарх тогтоол шийдвэрүүд шил даран батлагдах муу мэдээ дуулдаж эхэллээ. Чухам ийм үед байгалиа хамгаалах үүрэг хүлээсэн Сайд та байгалийн үзэсгэлэнтэй газруудаа авч үлдэхийн төлөө Төрийн ордонд байр сууриа ядаж нэг удаа чангахан дуугаар илэрхийлэх зориг алга уу. Байгаль орчноо хамгаална гэдэг хүлээсэн үүрэг хариуцлага, ажил гэхээс илүүтэй хувь хүний эх орноо, эх дэлхийгээ гэсэн асар том үнэнч сэтгэлээс их зүйл шалтгаалдаг юм, сайд аа.

 р

Усны сав газрын 17 даргыг халсантай холбоотойгоор тэд манай сонины редакцад ирж байр сууриа илэрхийллээ.

с

Г.Төрмөнх (Идэр голын сав газрын дарга асан)

-Төрийн албыг хэтэрхий улстөржүүлж, албан тушаалыг намын нүдээр харсан томилгоо гэж үзэж байгаа. Учир нь бидний оронд түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан хүмүүсийн олонх нь тухайн орон нутгийн ИХТ, намын идэвхтэй гишүүд, дарга. Зөвхөн биднийг хууль бусаар халаад зогсохгүй мэргэжилтнүүдийг маань халж, солих ажил эхэллээ. Тиймээс бид Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх зэрэг холбогдох байгууллагуудад гомдол гаргаж, ийм шалтгаанаар ажлаасаа халагдсан бусад салбарын төрийн албан хаагчидтай нэгдэж, асуудлыг үнэн зөв шийдүүлэхээр цуглаад байна.

м

Н.Болд-Эрдэнэ (хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын дарга асан)

-Сав газрын захиргаа тус бүрээр “Усны нөөцийн нэгдсэн менежмент” төлөвлөгөө гаргаад ажиллаж байсан. Ингээд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн онд бид усны менежментийн чиглэлээр 34 сургалтад хамрагдсан. Өөрөөр хэлбэл, бид ажлынхаа дөрийг олж, мэргэшиж, бэлтгэгдэхэд тодорхой хөрөнгө санхүү, цаг хугацаа зарцуулж, суралцсан гэсэн үг. Бидний оронд сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албан хаагч бус, хаа хамаагүй хүмүүсийг томилж байгаад төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд эсэргүүцэж байна.

м

Б.Бат-Эрдэнэ (сэлэнгэ голынсав газрын дарга асан)

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд жижигхэн өөрчлөлт гарахад төрийн албаны бүх шатанд өөрчлөлт орж, ажилтан албан хаагчдыг халж, солих явдал газар авлаа. Энэ бол төрийн албаны, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого алдагдсаны тод илрэл.

м

М.Батцогт (Шишхэд голын сав газрын дарга асан)

-2015 оны төсөвт хэмнэлт гаргахын тулд эхлээд төрийн албан хаагчдын 15 хувийг цомхтгож, хэмнэлт хий гэсэн. Тэгээд шинэ оны ажлын эхний өдөр ирээд л бид 1-3 ажилтнаа цомхтгосон. Гэтэл одоо биднийг хууль бусаар халчихлаа. Тэгсэн хэрнээ “Танд зургаан сарын цалинтай чинь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно” гээд байгаа. Дээр нь миний оронд томилогдсон хүнд цалин өгнө. Энэ тэгээд хэмнэлт мөн гэж үү. Харин ч мөнгө нь багтаж ядаад ажлаа хийж байсан хүнийг үндэслэлгүйгээр халаад, тэтгэмж өгөөд, оронд нь тавьсан хүндээ цалин олгоод, бүр нэмж 2-3 хүний орон тоо нэмэх тухай яриад байгаа юм биш үү. Шинээр томилогдсон хүмүүсийг дахинсургана, мэргэшүүлнэ гэхээр эдийн засаг, цаг хугацааны хувьд асар их үргүй зардал гарах нь ойлгомжтой. Бид өөр, илүү зүйл суралцаад ажлаа үргэжлүүлэх зардлаар шинэ ажилчдыг эхнээс нь бэлтгэнэ гэдэг хэмнэлт мөн гэж үү. Үүнээс гадна намууд, сайд нар “Боломж олдсон дээр нь дарга болоод үзье” гэдэг шиг нам солигдоход л төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг цомхтгож, халдаг үзэгдэл газар авлаа. Үүнийг зогсоох цаг нь болсон.

х

Д.Рэгзэн (Онги голын сав газрын дарга асан)

-Ажлаас чөлөөлөх бол урьдчилан сануулах тухай Хөдөлмөрийн тухай хуульд байдаг. Гэтэл энэ тухай өмнө нь нэг ч удаа сануулаагүй. Өмнөх өдрийнх нь үдээс хойш над руу БОНХАЖЯ-наас нэг эмэгтэй утсаар ярьж “Маргааш санхүүгийн тооллого хийх комисс очно. Бэлтгэ гэсэн” Тэгээд өглөө нь иртэл тооллого энэ тэр хийсэн юмгүй, шууд л ажлаас халсан тушаал уншиж, орны хүнийг томилсон.

х

Шийдлийн Засгийн газар байгуулагдахад л хөдөө орон нутагт албан тушаалын халаа,  томилгоо хийхгүй гэж Ерөнхий сайд хэлсэн. Гэтэл юу болж байна вэ. Үүний цаана хамгийн гол нь төрийн залгамж зарчим алдагдаж байна. Залуучуудад одоо төрийн албан хаагч болж, тангараг өргөнө гэдэг чухал зүйл биш, ердөө л намын халаа сэлгээний өнцгөөс ойлгогдож байгаа. Төр удирдаж байгаа хүмүүс өвгөдийн хэлдгээр “Ямхын төдий түшмэл”-ийн ухаанаар асуудалд хандаж байгаа нь харамсалтай.

х

Т.Болдбаяр (Завхан гол, Хяргас нуурын сав газрын дарга асан)

-Усны сав газар байгуулагдсанаар өнгөрсөн онд улсын төсөвт 33 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үүнийг ус бол мөнгө, цаашлаад бизнес гэж хүмүүс харж байхыг үгүйсгэх аргагүй. Ус бол стратегийн үнэт зүйл. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтэн, албан хаагчид мэргэшсэн байх ёстой. Гэтэл манайд усны мэргэжлийн хүн маш цөөхөн. 2007 оноос хойш нэг ч хүн усны чиглэлээр мэргэжил эзэмшээгүй. Энэ нөхцөлд цөөнгүй хүнийг тодорхой төсөв, зардал гарган байж бэлтгэж, мэргэшүүлээд явж байхад улс төрийн үүднээс ингэж хандаж болохгүй баймаар.

а

Э.Пүрэвжав (Хараа голын сав газрын дарга асан)

-Алт зэрэг газрын баялаг усаа дагаж, ус руу ойртох тусмаа нөөц нь нэмэгдэж байдаг өвөрмөц тогтоцтой. Алт болон бусад баялгийг авахын тулд холбогдох хориглосон хуулийг өөрчлүүлэх ажлаа хүмүүс маш амжилттай хийсэн. Одоо түүнийг хамгаалж буй сав газрын захиргаадын хуучин удирдлагуудыг өөрийн хүнээр солих ажиллагаа эхэлж байна. Эхлээд удирдлагуудыг нь, дараа нь мэргэжилтнүүдийг нь халж, шинээр хүмүүс томилж эхэллээ. Ингэж хэлэх үндэслэл нь алтыг ялган авах хамгийн чухал түүхий эд нь ус. Усыг харин тооцоолж, хориг тавих газар нь Сав газрын захиргаад. Иймээс л улс төр хийгээд ашиг сонирхлын үүднээс ийм халаа, сэлгээг хууль зөрчин байж хийж эхэллээ.

х

 Б.Цэцгээ (Ерөө голын сав газрын дарга асан)

-Нэг өглөө л гэнэт яамны мэргэжилтнүүд олон хүний өмнө шууд халагдах тушаал уншиж, миний оронд түр орлох хүнээ танилцуулж байгаа юм. Ажлаас халагдсан үндэслэл, шалтгаан тайлбарлаагүй. Үүний цаана хүний нэр хүнд явж байна. Гэнэт халагдахаар “Энэ яагаад халагдчихав, авлига авсан юм биш биз” гэх мэт хүмүүсийн хандлага мэдрэгдэж байна. Төр аль ч салбарт бодлого хэрэгжүүлэхдээ оновчтой, зөв, хууль ёсны дагуу хийх ёстой. Сав газрын захиргаадын хувьд энэ удаад тийм байж чадсангүй. Тиймээс бид нэр төрөө сэргээлгэнэ, асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр ирцгээлээ. Ц.Дамдинсүрэн (Таац голын сав газрын дарга асан) -Намайг мөн 16.00 цагийн үед нэг хүн залгаад “Маргааш тооллого хийнэ” гэж ярьсан. Тэгээд л бусдын адил тушаал уншсан. Энэ зөв дэс дараатай, үндэслэлтэй зүйл байсан бол миний хувьд хүлээн зөвшөөрнө. Гэтэл урьдчилан сануулсан зүйлгүй, гэнэтийн байдлаар, хууль, дүрэм, журам огт мэдэхгүй хүнтэй харилцаж байгаа мэтээр салбарын яам нь ийм үйлдэл гаргасанд гомдолтой байна. Манай мэргэжилтнүүдийг эхнээс нь халсан тухай мэдээлэл сая ирсэн. Хүний амьдрал хойно банкны зээлтэй гэх мэт асуудалтай л байж таарна. Гэтэл гэнэт халагдсаны мөнгө олгоно гээд л мэргэшсэн ажлаас нь халчихаж байгаа нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрхийг харууллаа.

х

Б.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болд:
МАн-ын гишүүн, УИХ-ын гишүүн Оюунхорол гэдэг энэ эмэгтэй УИХ-л хэдэн удаа сонгогдсон ч төр, түүний мөн чанарын тухай огт ойлголтгүй юм билээ. Энэ хүнийг сайдад нэр дэвшүүлж байгаа улс төрийн хүчин, түүний тэргүүн М.Энхболдоос асуух зүйл байна. Танай нам ямар шалгуур үзүүлэлтээр улс төрийн албан тушаалд хүн томилдог юм бэ? Цаашид төрийн эсрэг гэмт хэрэг хийх ийм хүмүүсийг сонгон гаргах юм бол өнгөрсөн 3 жил та нар юм сурсангүй гэж бодож байна. Харамсалтай байна. Оюун хорол сайд-тай оюуны болон ёс суртахууны түвшин гэчихээр юм байхгүй болохоор юм яриад, заргалдаад ч хэрэггүй. Тэнэгийн гарт төрийн эрхийг бүү өг гэсэн өвгөдийн сургаалийг Ямаан толгой ямбанд залардаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэсэн үгийн хамт дайлгая. Хэнийг хэнээр солисныг нь харвал лав Сайханбилэгийн ЗГ яав ч олигтой бишдэг
2015-04-12
bulgang tenger nirgeg ha ha ha:
Kk
2015-04-04
zochin:
Bulgan gej buunii nohoigoor baahan gumuusiin tushaaliig bichuulsendee. Bulgan avgai haral idsen avgai
2015-04-04
unshigch:
Mongoliin emgenelt jujig hoshgoo neelee!!!! ene amid oroolonguudiig tenger gesgeeg!!!!
2015-04-02
unshigch:
Mongoliin emgenelt jujig hoshgoo neelee!!!! ene amid oroolonguudiig tenger gesgeeg!!!!
2015-04-02
zabkhanaas:
za tegeed suns suldgui khol zailakh baikhaa ene abgai
2015-03-20
батаа:
яадаг муу босоо ороолон бэ , сайд болүнгуут тойрогруугаа давхиад өгсөн , иймэрхүү эмсүүд их аюултай
2015-03-20
zochin:
soligdpj l bdag shd
2015-03-19
1234:
б.болд сэтгүүүлч гуай та хулгай хийхээ болиоч наад материал чинь засгийн газрын мэдээ сонинд гарсан хаанаас хулгай хийснээ бичиж сураач
2015-03-19
zochin:
yamar yumni butets halsan tu*l un*d l 2tsagin daraa orni humuus irj ajil abcn baisan shuu arai denduu duraaraa teneg avgai
2015-03-19
ххххх:
ажил хийдэггүй асман дарга нарыг халж тоог цөөлөх нь зөв халуун цэг дээр ажилладаг байгал хамгаалагч нарынхаа орон төөг нэмэх хэрэгтэй дулаан контор зөөлөн сэнтийд зүгээр шахуу суучихаад татвар төлөгчдийн мөнгийг идэж байгаа тэр олон хурган дарга нар хэрэггүй
2015-03-19
zochin:
ан-ийн заавар журам нөлөөлсөн байлгүй дээ,манай байгууллагад бүгд ардчилсан намын хүмүүсээр халаа сэлгээ хиййсэн одоо ч хийж л байна,оюунхорол ч хэцүү л байгаа даа
2015-03-18
зочин:
төр эрх мэдэл олгосон хариуцлагаа төр нэхнэ тэр нь чи
2015-03-18
иргэн:
байгаль орчны яам барсболдын үеэс эхлээд бодлогоо алдсан. ямар ч мэдлэггүй, чадваргүй, хувийн ашиг сонирхолтой нөхдүүдээр дүүрсэн. 2012 онд ардчилсан нам эрх барихдаа бонх-ийн яамны маш олон хүнийг халсан. тэр үед ингэж бичихгүй л байсан. захиалгат нийтлэл байна. цаана нь төрийн нарийн бичгийн дарга байсан батболд байгаа гэж бодож байна.
2015-03-18
хуягаа:
төрийн алба гэдгийг буяны байгууллага мэтээр анхнаас нь ойлгож ирсэн нэг муу бусдыг шулж сурсан авгай арай дэндэнээ. оюунхорол шиг хүн халах, бас албан тушаал бэлэглэх ажлыг 1-р ангийн хүүхэд ч хийчихэж дөнгөнө.
2015-03-18
зочин:
ман-хан засагийг самрах ажилдаа оржил дээ. оюун сайд шиг ажиллаж чадахгүй л байна даа
2015-03-18
zochin:
oyunhorol oo toriin alba gedgiig medej baina uu ene yamiig samraad yavlaaldaa. mon ch ih tenegdej bainadaa. teneg huntei yu yarih bee dee
2015-03-18
бонхажя:
оюун гишүүн энэ яамны сайдаар ирээд нэг ч төрийн албан хаагчдад халаа сэлгээ хийгээгүй юмдаа ухаантай хүн болохоороо төрийн албыг төрийн алба шиг байх ёстой гэсэн зарчмыг баримталсан шүүдээ. маш их ухаантай , энэ салбарыг өөд нь татсан эмэгтэйдээ. яамныхаа яг ажлаа гүйцэтгэдэг мэргэжилтэнгүүдтэйгээ харьцдаг, энгийн сайхан эмэгтэйгээс оюунхорол сайдаа та жишээ аваачэээ.оюун сайдад бонхя /хуучин нэрээр нь/ бүгдээрээ хайртай, маш их хүндэтгэдэг юм байналээ, бүгд л сайнаар ярьдаг юм байналээ.
2015-03-18
зочин:
еронхий сайд сайдаа удирдаж залж чадахгуй бол огцор бичсэн нь: /122.201.21.158/2015/03/15 00:29:10наад тэнэг авгайг оорийг нь харин огцоруулах хэрэгтэй. хун хал гэж томилоогуй ажил хий гэж томилсон шуу дээ ман арай дэндэж байнаа сайханбилэг еронхий сайд зангарагтай бай оох ч биш булчирхай ч биш улбэгнэсэн амьтан бэ наад сайдаа удирдаж ажиллавал ажил чадахгуй бол ман-тайгаа хамт зайл
2015-03-18
зочин:
зочин бичсэн нь: оюунхоролыг огцруулахгүй бол болохоо байлаа. бүхэл бүтэн яамыг нам нэрээр самарч олон хүний ажлыг булааж байгаа нь үнэн юм байна ш дээ арай үгүй байлгүй гэж бодсон чинь. энэ чинь дарангуйлагч юм биш үү
2015-03-18
зочин:
олон жил оюун өмчлөөд бугалсан газар идээ бээрийг нь шахах ёстой шүү дээ.сав газар гэж юу ч хийдэггүй байгуулага сул цалин аваад сурсан газар шүү дээ зөв зөв төрийн нарийн бичиг гээд нэг нөхөр гудамжнаас томилогдсон байсан биз дээ юундаа шүүхдэдэг байнаа хэтэрсэн газар байсан юм зөв зөв
2015-03-18
зочин:
улс төржүүлж, хууль завхруулж байгаа нь үнэхээр буруу, гэхдээ ажил үүргийн давхардал ихтэй, хийх ажилгүй, хааяа нэг гарын авлага, хичээл гэсэн шаардлага хангахгүй юм хийсэн болж суудаг, жинхэнэ комьпютер тоглосон хүмүүс л байдаг шдээ, сав газрынхан гэж.. улс орны эдийн засаг хэцүү байхад эд илүү л байгаа харагддаг ш дээ. нууц дуран тавиад юу хийж байдгийг нь хараад үзээрэй. арай л биш байдаг юм даа.
2015-03-17
зочин :
usni sav gazrin zahirgaa gej tom tolgoilson oron nutagt zahiragdahgui ih tom darag nar baisan odoo shine darag nar bol oor baigaa shuu saidaa demjij bna
2015-03-17
иргэн:
төрийн тамгаар түшмэдийг бужигнуулах эрхийг хэн олгов. эрхийг нь ан, эхлэлийг нь ан, сэдлийг нь ан. өөрсдөө л эхэлсэн шүү дээ.
2015-03-17
zochin:
yamnii bulgan avgai ene horiig nairuulahad ih uureg guitsetgesen dee. bulgan chi ene olon hunii haraalaar amidarnaa. utsan huuheldei.
2015-03-17
жаргалсайхан :
ер нь энэ авгай биеэ өмөөрөх, хор найруулах 2 с өөр юу хийж гийгүүлсэн хүн бэ. ирэх сонгуулиар намын квотод орчих юм чинь гээд завханруугаа ч явахаа байсан гэж сонссон. хэрэв тийм бол их л муу хүн юм даа. ер нь тэгээд муу хүн дээ
2015-03-17
sereeter:
zaaaa ajilaa mededgui baahan hurgan darga nar halhad yadiin. ardchilsan nam geedl uhchih ged bdag heden ymnuudl halagdsan baishd. ene b.bold ged setguulvh ni hurtel ter neg halagdsan ymnii duu manai angiin zaluul baindag. bugdiin hal soli
2015-03-16
icheech:
nerteigee adil muuhai avgai harahaas oi gutmaar huiten hundii chi chine emegtei hun eh hun bn daa ichhed yadag novsh ve yu ch medehgui hun l ingej demberelteh bh daa uuriig n ogtsruulbal taarna.....
2015-03-15
balt:
ardchilsan nam garch ireel hair nairgui l soliol bizdee odoo uursduu neeh ih yum hiij baigali orchnoo hamgaalsan yum shig yarij yavahaa bolio ulgert hen ch itgehee bolison
2015-03-15
zochin:
ene ugaasaa butehgyi avgai zasgiin shiidveree sain biyeluulj meregchsen alban hsaagchdaa halj bna ah iin gar hel boljee
2015-03-15
зочин:
оюунхоролыг огцруулахгүй бол болохоо байлаа. бүхэл бүтэн яамыг нам нэрээр самарч олон хүний ажлыг булааж байгаа нь үнэн юм байна ш дээ арай үгүй байлгүй гэж бодсон чинь. энэ чинь дарангуйлагч юм биш үү
2015-03-15
еронхий сайд сайдаа удирдаж залж чадахгуй бол огцор:
наад тэнэг авгайг оорийг нь харин огцоруулах хэрэгтэй. хун хал гэж томилоогуй ажил хий гэж томилсон шуу дээ ман арай дэндэж байнаа сайханбилэг еронхий сайд зангарагтай бай оох ч биш булчирхай ч биш улбэгнэсэн амьтан бэ наад сайдаа удирдаж ажиллавал ажил чадахгуй бол ман-тайгаа хамт зайл
2015-03-15
hehe:
hhehe goyo helsen bandgan dotoroo zurx zorigoo setgelee xiisen
2015-03-14
demii:
yer ni emegtei hun udirdah alban tu*l hashij chadahguie. iron lady nar l bish bol. naad zah ni huvs hivsentser, printer, canon.s ni avhuulaad hamag yumaa golj shileed boon mayag. teriig ni solih gj boon zardal mongo
2015-03-14
zochin:
davaasamba gej neg bandgan dotroo zurkhtei neg nohor bii. jijigheen beteg shig bi yagaachgyu bulgan avgail bukh horiig nairuulsan geed yavaad bna lee.halagdsan bukh humuus jagsaacheeee.
2015-03-14
davaasamba:
bulgan davaasamba geed 2 xogiin nobshiig ashiglaad xusaj ogson sh dee davaasamba ded said tulgiin nereer xuulich gej orj irsen odoo baaxan xun mataad terniuxee xuchind gazariin darga bolson xogiin gar bgaa um bas zabxaniix gesen
2015-03-14
ouynxorol:
chichirseer baigaad said bolson xun dee said bolood l shuud zabxand ochood namaig xaraach bi said bolson geed l ailiin xoimor suugaad l xool ideed yabj bsn dag
2015-03-14
zochin:
zev ajil heregch ner hundtei saidaa iim teneg yumaar solih gej an-iin tolgoi ny hamuursan uchraas iim balai avgai nart bolomj olgoj tereer togluulah bolson doo,haramsaltai baina, ugaas uih deer urgelj neg zarga zaalhai yarisan zalhaj uhmeer yum baisansan, odoo yamiig eeriin namiin yumnuudaar duurgeh uureg daalgavartai irsen biz.
2015-03-14
шударга:
ман .ынхан болиоч ээ.
2015-03-14
bulgan :
bulgan avgai zaaval hariugaa avnaaaa.
2015-03-14
zochin:
baigali orchnii yamnii bulgan geed jinhen hunii haraal idsen avgai bgaa ter hun ene bukh zuiliig gardan hiij bna.bulgan dargss chi olon hunii haraalaar zaaval uhneeee. bulgan
2015-03-14
гэгээ:
боя гэж угаасаа хэлбэрээ олдоггүй нэг яам олон жил болж бна даа. дандаа л энд тэндхийн ямар мэргэжилтэй нь ч бүү мэд хүмүүсийг цуглуулдаг, манай улс төрчдийн татаасны хүмүүс суудаг газар шүү дээ. ажлаа мэддэг хүн тун цөөхөн гээд хэлчихэд яамныхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрнө дөө. тэс хөндлөнгийн мэргэжилтэй, хэл усгүй, ёс зүйгүй хүмүүс 99% нь гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй дээ.
2015-03-14
unshigch:
altanhuyag garch ireed zg-g danhar butetstei bolgol gudamjny yamarch bolovsrolgui nuhduudiig yamduudad chihej hucheer tangarag urguulsen shuu dee. ter buunduj turiin alban haagch geed baigaa "dargantsar"uud ichij amidar. ta nar halagdah yostoi humuus, said zuv ajillaj bna. ene bold geed setguulch neg talyg barij turiig chadvarguijuuleh gej daldaganah hereggui shuu! odoo ene duurguudeer chin duuren chadvargui avilgachid bna. yalanguya s.erdeniin ah duu naraar duursen bayangol dyyreg.
2015-03-14
уншинч:
энэ алтанхуяг гэж нэг тэнэг л гарч ирээд шинэ орон тоо бий болгож өөрийн ах дүү хамаатнуудаа таьсаныг төсөв нхэнмнэх зорилгоор заримыг нь өөрчилсөн байх энэ бол шинэ юм огт биш яадгийм халж л байг алтанхуйгийн хийсэн ажлын балаг
2015-03-14
khyykhdyyd:
zovoo. uy vh medekhgyu shakhani tyshmedyyd bykh yamaar dyren nna. bysad yaamd ch gesen khalaa selgee khii. said nodlogoo kherjylekhed vhadaltai khymyys baikh estoi. zovoo. shyykhedees byy ai. khaayam ch adilkhan. ynekheer altankhutag torlisnii fai ni ene. odoogin said byryygyi
2015-03-14
зочин:
арай л дэндэж бгаа шүү хамарт нь * түрхцэн юм шиг ярвайсан их зантай тэнэг авгай
2015-03-13
биби:
оюунхорол байгаль орчин огт мэдэхгvй намын идэвхтэн авгай намын ажлаа хийж байна. мэн хахуулиар томилгоо нь явагдаж байна
2015-03-13
halaa selgee:
halj selgeed orond ni heniig avaad bujignuulaad bnaa. arai l denduulj bnaa.
2015-03-13
zochin :
ene bol emgenel gishuunee
2015-03-13
тэнгэр:
мэргэжлийн хүмүүсийг нь халж бөйгаал. урт нэртэй хууль ноён уул гээд байгаль хамгаалахын эсрэг олон шийдвнрийг оюунхорол дэмжиж байна. энэ хүний үед байгаль хамгаалах яам байгаль сүйтгэх яам болжээ
2015-03-13
fdert:
hgffx bjknkl
2015-03-13
аймаар болсон газар :
энэ яаманд ямар олигтой хүн байсан юм халах нь зөв. тэр гудамжны ан-ын нөхдийг халах хэрэгтэй. төрийн албан хаагчид болсон гэнэ ээ. арай дэндсэн хогийн юмнууд ажиллаж байгаа шүү.
2015-03-13
zochin:
namiin neriig estoi neg buzarlaj bna.
2015-03-13
zochin:
namiin neriig estoi neg buzarlaj bna.
2015-03-13
зочин:
бонхажсайд маань төрийн албан хаагчдыг энгэж хомроголон халахаа зогсоогоочээ ариал дэндэж байна.
2015-03-13
зочин:
оюунхорол сайд энэ салбарыг дэндүүлж байна аа
2015-03-13
bataa:
aaa ardchilsan namiin malnuud bur aimaar halaa selgee hiidiishd
2015-03-13
icheech:
ene avgai hogiin shunaltai ichij amidraach balin tsarailchaad deer bas l mungunii asuudald orood baisan biz dee
2015-03-13
zochin:
ene baigali orchniihon bas usniihaan . haachwaa. ene sanal buchsen humuusiini iheng ni муу хар бөгс долоогч нар.
2015-03-13
төөрсөн:
энэ яаманд юу болоод байгааг ойлгох аргагүй болсон.
2015-03-13
иргэн :
энэ оюунхорол гэж завхарсан балай авгайг сайд болгож байдаг яасан лойчихсон ан бэ. энэ авгай бол бушуухан хулгайлж 2016 онд дахиад нэг 4 жил сандал бөглөх санаатай л төсвийн мөнгөнөөс ичиж үхэхгүй хулгай хийж тойрон хүрээлэгч новшнуудыг төрийн албанд чихэж, жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчдыг самарч байна. тойруулаад баахан долдой царайлсан охиудууд шавуулчихаад оюунхорол авгай бид хоёр сайд хийнэ ээ * долоо
2015-03-13
zochin:
chadahgui bga bolood halj bgaa bailgui de orond ni iluu sain hun tavichih ch yum biluu
2015-03-13
zochin:
usgui bol khun yaj amidrah be usnii tolvor tolokhgui gesen khumuusiin bodlogo yabaad bna mongol oron usnii dodlogo baikhgui bolson altaa idej uugaad saikhan amidrana gene shuu
2015-03-13
зочин:
юуч мэдэхгуй хоцрогдсон авгайчуудаар засгийн ажил хийдгэхэд ийм юм болдог юмдаа
2015-03-13
zochin:
ardchilsan nam anh zasgiin erhend garaad l ingej bsan. huchirhiilel huchirhiileliig toruuldeg yumaa ardchilagchidaa.. ooroo unasan huuhed uildaggui yumaa... zov zov
2015-03-13
zochin:
ardchilsan nam anh zasgiin erhend garaad l ingej bsan. huchirhiilel huchirhiileliig toruuldeg yumaa ardchilagchidaa.. ooroo unasan huuhed uildaggui yumaa... zov zov
2015-03-13
иргэн:
монголын төрийн эмгэнэл чинь энэ л болоод байна даа
2015-03-13
zochin:
arai l heterch bna ajilaa ogt medehgyi shine humuus aj ahuin negjiin uil ajillagaand saad bolj bna
2015-03-13
зочин:
хэтэрхий олон түшмэл хэрэггүй ээдахиад сайн хараарай сайд аа давхардсан орон тоо, нэг хүний хийчих ажил дээр компьютер тоглосон хэд хэдэн товарищ сууж л байгаа, тэд бол ах хоёр намын үеүдэд шахаагаар очсон зөөлөн боовнууд шүү. түшмэлийн тоогоор монгол дэлхийд тэргүүлэх өдөр айсуй.
2015-03-13
kkkk:
turiin alba uguusaa hudalaa bolson hun buhen medej bgaa nam dagsan hun esvel turul dagaad suudag ordog 2012 onoos hoish orongooroo irgesen shuudee
2015-03-13
kkkk:
turiin alba uguusaa hudalaa bolson hun buhen medej bgaa nam dagsan hun esvel turul dagaad suudag ordog 2012 onoos hoish orongooroo irgesen shuudee
2015-03-13
zochin :
yo. onong halj ugsund ih bayarlaj bga hun zunduu shu saidaa ta zuv yum hiij bna naad yamand chi nbichig useg tailsan hun bhgui ee....baahan olon teneguud suuj bdgiin
2015-03-13
hydrology:
iim teneg saidtai yum chine yaj hogjih vee dee. mergejiliin bus namiin geh humuusiig avdag yadag mantuu hamaralsan awgai we. gants yaridag zuil ni oi mod baigali gedeg chine gants oigoor mogtohgui shuudee
2015-03-13
zochin :
ouynhorloloo usiig buu buzartuul.
2015-03-13
bayan airagiin asuudal:
huue zabhan nutgiin said ta nutgiin uul us bayan airagiin huld yaj bohirdoj suirch bga.g harsan uu medsen uu durbuljin sum gurbaljin bolloo shu dee ingeed duugui bh yum uu ta 2016 ond ta zabhanaas ner debshine biz dee eshul mcs buyu bayan airagaas ner ta ner debshih yum uu
2015-03-13
baatarjav :
za ter boontsagaan nuur baidrag goliin sav gazriin javkhlan geech ni halagdaagui uldsen bn leedee. songoj uldeesiim bailgui
2015-03-13
badma:
zovshdee ugaasaa urdah said ni mergejliin hymyysiig halaad dandaa chadvargyi oor mergejliin yumnuudiig avsan
2015-03-13
хэтэрч байна:
засгийн газар солигдоход боловсон хүчнүүдийг нь сольж нутгийн гэх, намын гэх мэргэжлийн байлаа ч төрд ажиллаж байгаагүй хүмүүсийг тавьдагаа болимоор байна, энэ байдал хэрээс хэтэрч байнаа, ажлаа хийж зүтгэж байгаа хүмүүс намын болоод сайд дарга нарын золиос болгохоо боль!!!!
2015-03-13
zochin :
arai denduu uymaa. baigali orchin ter dundaa usnii asuudal chuhalaar tavigdaj baihad manaih shig tsever usnii nuuts hyzgaarlagdmal orond zailshgui baih estoi albiig ingej uls turjuulj baigaa ni haramsaltai b.na.
2015-03-13
зочинф:
үе үеийн бояамдаас улс төр ороогүй ганц салбар нь сав газрын захиргаад байлаа яагаад гэвэл цоо шинэ дөнгөж 2012 онд л байгуулагдсан учираас эдгээр хүмүүс ч хэн нэгнийг халж оронд нь намын харьяалалаар очоогүй цэвэр сонгон шалгаруулалтаар ажил авсан хүмүүс байсийн даанч харамсалтай оюунхорол энэ бантангийхаа арийг даах юм байлгүй дээ
2015-03-13
horlol:
oyunhorol horol horol horol . ene yasan gej ingej olon mergejiltei hvmvvsiig halaad nutag us nam geed soliorood baigaan. ailiin aawiig ergvvlehees uur yu ch chadahgvi hooson tolgoi. amai aawig ergvvldeg baisan.
2015-03-13
undrah:
байгаль орчны яам завхарсан байсан юм аа. бодлогоо ч тодорхойлж чадахгүй болсон байсан шүү дээ. зөв зөв соль
2015-03-13
zochin:
zov shdee sav gazar nertei heterhii olon dargantsaruud garch irsen shuu dee. yamnaasaa tom tolgoitoi bolchihson baisan shuu dee. damaa ter bayankhongoriin boontsagaan nuur baidrag goliin sav gazriin javkhlan geed hun
2015-03-13