Манай баг VI байрт шалгарчээ

img

Дэлхийн Уулын холбооны лицензтэйгээр Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа ОХУ-ын Киров хотод зохион байгуулагддаг. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17 орны 80 гаруй гаруй тамирчин өрсөлдсөн байна.

ы

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Манай улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр дөрвөн тамирчин өрсөлдсөн юм. Хурдны төрөлд эмэгтэй 31 тамирчинаас манай тамирчин  Г.Баярцэцэг эхний шатанд нэгдүгээр замаа 1:56:51 хугацааны амжилтаар гүйцээж, хоёрдугаар замаасаа хасагдан 23-р байранд оржээ. Харин Ц.Отгонсүрэн нэгдүгээр замаас гар салж, хасагдсан байна.

ы

Эрэгтэйчүүдээс нийт 50 тамирчин оролцсоноос манай тамирчин Д.Энхбаатар, Л.Нямбаяр нар гар салж, нэгдүгээр замаасаа хасагджээ. Техникийн төрөлд эмэгтэй 33 тамирчин оролцсоноос манай хоёр 31, 32 дугаар байранд, эрэгтэй 50 тамирчин оролцож манай тамирчид 46, 47 дугаар байрыг тус тус эзэлсэн байна. Ингэснээр манай тамирчид нийт 95 оноо цуглуулж, оноо цуглуулсан дэлхийн 11 орноос зургаадугаарт жагсчээ. Энэхүү тэмцээн манай тамирчдад том сургууль болж өгчээ.

б

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ