21 мянгаа аваагүй иргэд яах вэ?

img

Иргэн та эх орны хишгээ энэ онд үргэлжлүүлэн авна. 2012 оны төсөвт Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх зорилгоор:

Хүний хөгжил сангаас 2012 оны 5 сарыг хүртэл иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг, 6 дугаар сард 23 мянган төгрөг буюу нийт 128 мянган төгрөг олгоно гээд заачихсан байгаа. Тиймээс Хүний хөгжил сангийн мөнгийг  өмнөх оных шиг сар бүрийн 15-ны өдрөөс  хойш олгож байх уу? гэдгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсээс лавлалаа.

Мэргэжилтний хэлж буйгаар Хүний хөгжил сангийн мөнгө өмнөх оных шиг тогтсон журмаараа олгогдох аж. Тодруулбал, нэгдүгээр сарын 15-наас хойш та 21 мянган төгрөгөө авч болно. Гэхдээ хүн амын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой гэдгийг анхааруулж байна.

Мөн энэ оны хишгээс гадна 2010 оноос тараасан  70 мянга,  50 мянга,  өнгөрөгч 2011 оноос түгээсэн 21 мянгаа аваагүй иргэд холбогдох бичиг баримтын зөрчилгүй бол мөнгөө авч болно. Мөнгө нь сандаа байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ