Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Цагдаа буудсан этгээдийг баривчилжээ
2015-03-16

АНУ-ын Фергюсон хотноо амиа алдсан Майкл Брауны дэмжигчид өнгөрсөн пүрэв гаригт дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч, даралттай ус ашиглаж, 50 гаруй хүнийг түр саатуулсан аж. Жагсаалын үеэр үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр ажилтанг нэгэн этгээд буудсан юм. Хотын удирдлагууд цагдаа нарыг буудсан этгээдийг олж өгсөн хүнд 10 мянган ам.доллар өгөхөө мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр цагдаа нар төрийн албан хаагчийн биед халдсан гэмт этгээдийг баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлээ. Гэмт этгээдийг Жеффри Уильямс гэдэг бөгөөд 20 настай гэнэ. Нэрээ нууцалсан эмэгтэй гэмт этгээдийн байршлыг цагдаа нарт зааж өгсөн байна.

1

Уильямсийн гэрээс цагдаа нарыг буудсан галт зэвсэг олджээ. Тэрбээр “Намайг жагсаалд оролцож байхад 40 орчим насны нэг эрэгтэй гар буу өгсөн. Би цагдаа нарыг буудаагүй. Санамсаргүй байдлаар тэр буу миний гарт орсон. Би харамсч байна” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин