Ж.Чулуунбат аваргаллаа

img

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотноо энэ сарын 14-15-ны өдрүүдэд үргэлжилж өндөрлөв. Энэхүү тэмцээнд манай улсын баг тамирчид амжилт дүүрэн оролцлоо.

б

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Цогтбаатар алтан медаль, 61 кг-д Б.Номин мөнгөн медаль, Б.Баянмөнх хүрэл медаль хүртлээ. Мөн 65 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медаль хүртсэн бол 70 кг-д мөнгө медалийн тавцанд Б.Анхбаяр зогссон. 74 кг-д барилдсан П.Өнөрбат мөнгөн медаль зүүлээ. Харин 86 кг-д хүч үзсэн П.Өсөхбаатар, О.Үйтүмэн нар мөнгө, хүрэл медалийн тавцанд зогслоо.  Тэмцээний 96 кг-ын жинд барилдсан Д.Хүдэрбулга хүрэл медаль хүртжээ. 125 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Ж.Чулуунбат аваргын алтан медалийг зүүсэн бол мөн жинд барилдсан Н.Золбоо хүрэл медалийн тавцанд зогсчээ.

ы

Ийнхүү манай бөхчүүд энэ тэмцээнд маш амжилттай оролцож найман жингийн зургаагийнх нь шувтаргын барилдаанд өрсөлдөж хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл нийт 12 медаль хүртсэн байна.

ы

Манай улсаас шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Б.Алтангадас, М.Баярсайхан, Л.Жаргалсайхан, Б.Раднаа нар, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар болон Л.Энхбаяр, “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга нар зэрэг клуб, спорт хорооны дасгалжуулагч нар оролцжээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ