Иргэний мэдээллийн дагуу хулгайчийг барьжээ

Нэгэн эрэгтэй гар утас хулгайлж буй бичлэг фэйсбүүк хуудсаар олон нийтэд тарсан. Тэгвэл уг этгээдийг иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид саатуулсан байна. Гэмт этгээд нь 30 настай М гэгч байжээ. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
б
Сүүлийн үед цагдаагийн байгууллага иргэдийн мэдээллийн дагуу гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан этгээдүүдийг барьж байгаа нь иргэн, цагдаагийн хамтын ажиллагаа бэхжиж, иргэдийн цагдаад итгэх итгэл нэмэгдэж буйтай холбоотой аж.
ы
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ