Дакарт уралдсан тэмдэглэл

img

               Амралтын өдөр




Уул нь би Дакарт уулзахаар төлөвлөж тохирсон олон хүн байлаа. Амралтын өдрөөр бивокоороо явж, redbull шоу үзэж, дурсгалын зүйлс худалдаж авна гэж бодож байв. Бивокийн хувьд асар том, 3 км урт юм. Манайх хамгийн мухарт байрласан. Алхаж усанд орж, хоол идэх гэсээр байтал хөөрхөн ядрана. Бидэнд бусад тамирчид шиг унтлагын машин, тусдаа хоол, дасгалжуулагч, эмч, массажист байтугай сэлбэг ч байхгүй байв. Манай Энхзолбоо агаар шүүгч угаах гээд онигоонд оров. Агаар шүүгч бол нэг удаагийн хэрэглээ. Бид 2 хүмүүсийн хаясан наклад, гинжний гулгаа энэ тэрийг тавина. KTM - ээс эрхгүй ч гэсэн сэлбэг гуйна. Гэхдээ олон найз нөхдийн тусламжаар сэлбэгээр дутагдаж бид 2 суугаагүй ээ. Гуйх нь л хэцүү байлаа. Гэлээ гээд бид 2 арай гэж зардлаа дааж Дакарт ирсэн хүмүүст тэр тансаг хэрэглээ илүүц. 


Манай нэг Голланд найзаас би очоод гуйна. Байх нь байгаа гэхдээ бид хэрэглэнэ гээд өгөхгүй. Тэгэхээр нь Энхзолбоо яваад аваад ирнэ. Дараагийн удаа Энхзолбоо очиод авч чадахгүй бол Болдбаатар явна. 


Манай хүн шууд заагаад л нөгөөдүүл нь юу ч гэсэн шууд энэ гээд л аваад ирнэ. Хэхэ хөгжилтэй бас гунигтай. Бид 2 тамирчидын солиод хаясан гинж, гинжний гулгаа, агаар шүүгчийг, наклад зэргийг нь авч тавина. Болив ядуу улс гэтэл Дакарт явж байгаа бүх тамирчид нь бүхэл бүтэн арын албатай, сэлбэг нь гэхэд 2 мотоцикл шинээрээ адилхан дугаар, хуулгатай, өдөр болгон шинэ мото, өдөр болгон шинэ хувцастай. Атаархмаар. Бид 2 эхний өдрөө шинэ байсаан байсан. Гомдоллох эрхгүй, энэ олон чанга эрсийн дунд нь ирээд явж байгаа бас азтай хүмүүс.



Дундаж багын тамирчид нэг мото дор хаяж 2,3 хүн арын албанд ажиллана. бүтэн машин явна. Бид 2 дундаа нэг хүнтэй тэр хүн маань бидний найз Энхзолбоо хувиасаа 25 сая төгрөгний зардал гарган өдөр шөнөгүй нойргүй сервис хийнэ. Хүнд ийм найз ховорхон олдоно доо. Бас мундаг залуу. Ганц жижиг ком багажтай өөр юм байхгүй. Мотонууд нь станд байхгүй хэвтүүлээд юм хийнэ. Механикууд дунд манай механик ОД. Ямарч багаж байхгүй, шөнө духний ганц гэрэлтэй бусад багууд шатсан гэмтсэн цээж утас болон бусад сэлбэгийг шууд солиж байхад манай хүн яаж ийгээд аргална бас болоогүй ээ машиний багууд зарим юманд учраа олохгүй олон цаг ноцолдоод мунгинаж байхад шууд очоод заагаад өгнө. Нөгөөдүүл нь бүр шүтчихсэн. Тэр хүмүүсийн тоонд Factory KTM, Rally raid UK, BAS Truck механикууд байна.



Нэг үнэгүй массаж хийнэ гэхээр нь 3 - лаа яваад орчвоо. Гэтэл манай Болдбаатар гар хүрээд л тас, хурхираад унтаад өгөв. Миний хувьд нуухийг нь авах гээд нүдийн сохлов гэгч боллоо. Нөгөө массажист нь хэлэхийн завдалгүй нурууны блок гаргах гэж дараад хавиргийг маань бүр хүнд гэмтээчихлээ. Бушуухан өөрсдийн хэсэг рүүгээ буцацгаав. Майхандаа унтах гэтэл халуун, Service truck - ний доор сүүдэрт нь өдөржин унтлаа.


Эх сурвалж:  anardakar.blogspot.com

Өмнөх дугаар 1:http://shuud.mn/?p=443524

Өмнөх дугаар 2:http://shuud.mn/?p=443792

Өмнөх дугаар 3:http://shuud.mn/?p=444337

Өмнөх дугаар 4:http://shuud.mn/?p=444664

Өмнөх дугаар 5:http://shuud.mn/?p=445208

Өмнөх дугаар 6:http://shuud.mn/?p=445758



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
иим сайн тамирчид баыж байхад бүх талаар нь хангаад. дэмжээд өгвөл монгол хүн дакарт өндөр амжилт гаргах нь дамжиггүй шүүдээ
2015-03-19
зочин:
иим сайн тамирчид баыж байхад бүх талаар нь хангаад. дэмжээд өгвөл монгол хүн дакарт өндөр амжилт гаргах нь дамжиггүй шүүдээ
2015-03-19
kkkk:
odoo yahav dee. bohoosoo oor yum toohgyi shd
2015-03-17
haanaa:
harin tiimee tamirchid maani bugd l iim berh*eltei tulgardag tor uuniig l haraad jaahan ch gsn tuslaj demjih heregteishdee
2015-03-17
sarnai:
tor zasag ni harj uzehgui bor zurheeree l yvj bga humuus shuudee oorsdoo ner tor olii gj hootsoldoogui mongoliin neriig gargah gj ingj zov j yvaag ni harjil bga bh orovdmoor ch ymdaa
2015-03-17
shonhoo:
heleed yuheveeee. manai tamirchid er ni dandaa l yaduu bolomjgyi baih ym.
2015-03-17
батаа:
төсөвийн мөнгөөр баяжсан нөхөдүүд эх орноо сурталчилж байгаа залуустаа туслаач!!!!!
2015-03-17