Манай хоккейчид хожигджээ

img

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн Тайваны Тайпэй хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй манай шигшээ баг өчигдөр АНЭУ-ын багтай тоглож, 1:6 онооны харьцаатайгаар хожигдсон байна. Эхний өдөр манай тамирчид Макаогийн багийг 8:1 онооны харьцаатайгаар ялсан юм.

й

б

Монгол Улсын баг тамирчид гуравдугаар сарын 18-нд Тайвань, 19-нд Тайландын багтай тус тус тоглоно. Одоогийн байдлаар АНЭУ, Тайваны шигшээ багууд хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Монгол удаалж байгаа юм. Харин Тайланд, Макаогийн багууд хоёр тоглолт хийсэн ч хожилгүй явна.

б

Энэ удаагийн “Challenge Cup of Asia” тэмцээнд Тайвань, АНЭУ, Монгол, Тайланд, Макао гэсэн таван улс оролцож байгаа. Манай хоккейчид сүүлийн 2013, 2014 оны тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж байсан билээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
шүүмжлэгчид жаахан ч гэсэн бодитой хандмаар байна.манайд цас ордог ч тамирчид маань мөс хөлддөг хэдхэн сар гадаа бэлтгэл хийдэг. гэтэл тэд бүтэн жил тохилог мөсөн талбайд шилдэг дасгалжуулагчдыг мөнгөөр зодож авчраад бэлтгэл хийдэг. бид байрандаа тэд урагшаа л байна шүү дээ. монгол дахь чайна тауны данжаад баярцогтын нуугаад "мартсан" мөнгөөр хөнгөн чанарын хөргүүртэй мөсөн талбай хийчих юм бол манай хөвгүүд цахиур хагална даа.
2015-03-17
zochin:
tsas uzeegui garuudad hojigdoh yum daa
2015-03-17
ulaan fen:
uvul ch boldoggyi ulsiin tamirchdtai toglono bas xojigdono, 5 uls temceldeed medal avsan gej yarix um baix daa 4 r bairand orvol xyrel medal ugdug bil yy tegeed teriigee xeleed bgaa um uu daa, xamggin syyld orvol bas shagnalt bair gex um bna s dee, ayataixan temceen um bna
2015-03-17
zochin:
3t gene huurhun sh dee manaihan!
2015-03-17