Байрны барьцаа бол буцааж авчрах баталгаа

img

Монголын 1000 инженерийг Японд сургах төсөл хэрэгжиж, эхний 13 хүнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр батламж гардуулсан. Нийт 75 сая ам.долларын санхүүжилттэй "Инженер, технологийн дээд боловсрол" төсөлд хамрагдаж, Японд суралцах хүүхдүүдээс орон сууцны барьцаа шаардсан нь олны анхаарлыг татаад байна. Энэ төсөл нь таван сургалтын хүрээнд хэрэгжих бөгөөд Коосенд 200, хосолсон бакалаврын сургалтад 320 нийт 520 хүүхэд инженер техникийн мэргэжлийг Японд эзэмшинэ. Тэд бүгд Улаанбаатар болон хөдөө орон нутагт байрлалтай орон сууцаа барьцаанд тавьж, Японд суралцах эрхтэй болно. Харин үлдсэн 400 гаруй хүн нь ажилладаг сургууль нь баталгаа гаргасан багш, судлаачид байх аж. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн нэгжийн захирал Д.Намсрайтай хийсэн ярилцлагаас уншина уу.

а

-Японд инженерийн мэргэжлээр суралцах оюутнуудаас орон сууцаа барьцаалах шаардлага тавьсан гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаад байна л даа. Ямар учраас ийм шаардлага тавих болов гэдгийг тодруулахгүй юу?

ө

-Энэ бол тэтгэлэгт хөтөлбөр биш зээлээр сургах хөтөлбөр. Мөнгийг нь Монгол Улс Японоос хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлж байгаа юм. Монгол Улсын төсвийн мөнгө. Өөрөөр хэлбэл та бидний татварын мөнгө гэсэн үг. Бид энэ хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүмүүсийг онлайнаар сонгон шалгаруулахдаа асуудлаа тавьсан. Хөтөлбөрийн шаардлагыг хангасан хүн хамрагдана шүү гэдгийг танилцуулаад, гарын үсгийг нь зуруулсан баталгаа бидэнд байна. Сангийн яам болон БСШУЯ-ны сайдын гарын үсэгтэй, 2014 онд баталсан журам бий. Энэ журамд инженер техникийн чиглэлээр Японд мэргэжил эзэмших хүмүүстээ үл хөдлөх хөрөнгийн барьцаа хөрөнгийн гэрээ байгуулна гэсэн заалт байгаа. Энэ баталгаа хөрөнгийн гэрээ бол хүний эд хөрөнгөтэй эсэхийг нь баталж байгаа зүйл биш. Өмнө нь Монгол Улсын төрийн сангийн зээлээр гадаадад сурсан оюутнуудын 60-аас дээш хувь нь эргэж ирээгүй. Тэгэхээр эх орондоо эргэж ирэх баталгааны гэрээ гэж ойлгож болно. Бид энэ журмын дагуу шаардлагаа тавьж байгаа. Түүнээс хэвлэл мэдээллээр яваад байгаа шиг хүнийг баян, хоосноор нь ялгаагүй. Манай хэвлэл мэдээлэл нь аливаа зүйлийг өөгшүүлж аваад, нэг талаас нь тайлбарладаг. Үүнийг уншсан хүн бүхэн хичээлдээ сайн ч ядуу ардын хүүхэд явж болдоггүй гэж ойлгоно. Бүх хэвлэл мэдээлэл нь тэгж бичээд эхэллээ.

ш

-Та ойлгоорой. Нэг талаас нь бичихгүй гэсэндээ таньтай ирж уулзаж байгаа юм шүү

-....

р

-Энэ зээлийн журамд Японд сурчихаад эх орондоо ирж таван жил ажилласан тохиолдолд тэтгэлэг болно гэсэн заалт байна. Тэгвэл ирээд таван жил ажиллах ёстой гэсэн үүргийг хүлээсэн хүнээс заавал барьцаа хөрөнгө шаардах шаардлага байна уу?

-Би чамд хэллээ шүү дээ, эргэж ирдэггүй хүнийг яах вэ? Өмнө нь төрийн сангийн зээлээр явсан хүмүүсийн 60 хувь нь эргэж ирээгүй байна шдээ. Тиймээс Засгийн газраас журам гаргаж, дэлхийн ТОП 100 сургуульд явж байгаа бүх хүн барьцаа хөрөнгийн баталгаа гаргаад явж байгаа. Ингэснээр гадаадад сурсан хүмүүсийн эргэн ирэлт 80 гаруй хувьд хүрсэн. Монголд ажлын байр байхгүй, цалин бага гээд ирэхгүй байгаа хүмүүсийг авчрахын тулд яах уу? Монгол Улсын төрийн сангийн зээлээр суралцаж байгаа оюутны хамгийн өндөр төлбөр нь 16500 ам.доллар байдаг. Гэтэл бид энэ төлбөрөөс 3-4 дахин их мөнгөөр зээл өгөөд сургах гэж байна. Ийм өндөр төлбөрөөр сургаж байгаа хүнийг тавиад явуулчихвал би эргээд гэмт хэрэгтэн болно.

р

-Тэгэхээр дундажаар нэг хүнд хэдэн төгрөгийн зээл өгнө гэсэн үг үү?

-Коосен сургалтад гурван жил суралцахдаа 86 667 700 төгрөгийн зээл авна. Хос бакалавр нь 74.6 сая төгрөг, магистр нь 105.1 сая төгрөг, доктор нь 132.1 сая төгрөгийн зардлаар суралцана. Энэ мөнгөний оронд барьцаа хөрөнгө авч үлдэх нь зөв биз дээ. Зээл аваад алга болчихвол энэ төслийн нэгжийг зохион байгуулж, ажил явуулж байгаа надаас нэхнэ. Тиймээс бид барьцаа шаардаж байгаа юм.

р

-БСШУ-ны сайд Л.Гантөмөр эхний ээлжийн 13 хүнд батламж гардуулсан. Тэр дунд багтсан хүүхэд одоо барьцаа хөрөнгө дээрээ гацаад байгаа юу?  Барьцаа авна гэдгийг тайлбарлаагүй юм уу? Сайдын гардуулсан батламж ямар учиртай юм бэ?

-Тэр батламж бол сурах эрхтэй болсон гэдгийг баталгаажуулсан баримт. Энэ эрхээ эдэлж сурахын тулд журмын шаардлагыг биелүүлж, гэрээгээ байгуулах ёстой. Үүний дараа Сангийн яамнаас мөнгө шилжих эсэх нь шийдэгдэнэ. Тухайн хүн эхлээд БСШУЯ-нд шалгуулах ёстой. Шалгалтад тэнцсэн тохиолдолд Төрийн сан болон суралцах, барьцаа хөрөнгийн баталгааны гэрээ байгуулна. Энэ бүх бичиг баримт Төрийн сан, БСШУЯ-ны санхүү хөрөнгө оруулалтаар дамжиж, Сангийн яам, Монгол банкинд очно. Ингээд Японы Токио Мицубиши банк асуудлыг шийдэж, гарын үсэг зурсны дараа мөнгө тухайн  оюутны карт руу шилжинэ. Энэ бол хоёр улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн гэрээ учраас  маш нарийн шалгуур, шаардлагатай. Монголын Засгийн газар, БСШУЯ-ны өгч байгаа тэтгэлэг биш. Монголын төр Япон улсаас зээлсэн мөнгийг буцаагаад бид хүнийхээ чадварыг дээшлүүлэхийн тулд зарцуулж байгаа юм. Японоос зээлсэн энэ мөнгөө алдаад явуулчихгүйн тулд төр баталгаа шаардаж байгаа асуудал.

х

-Одоо Коосенд 50 хүүхэд суралцаж, Япон явах бэлтгэлээ базааж байгаа. Тэд бүгд энэ шаардлагыг биелүүлэх боломжтой хүүхдүү үү? Өөрөөр хэлбэл тэд байраа барьцаалж, Японд суралцах ёстойг мэдэж байгаа юу?

-Онлайнаар 237 хүүхэд бүтргүүлсэн. Бид нөхцөл шаардлагаа танилцуулахад 98 хүн тунаж үлдсэн. Тэр хүмүүстэй би нэгбүрчлэн уулзаж, аав ээж, өөрөөс нь баталгаа гаргуулж аваад, өнөөдөр 47 хүүхэд бэлтгэлд сурч байна. Үүнээс илүү би яаж үйлчлэх вэ? Та миний оронд байсан бол яах уу?

а

-Үл хөдлөх хөрөнгийн барьцаа гэхээр заавал орон сууц байх ёстой юу? Газар ч юм уу, өөр хөрөнгө байж болох уу?

-Орон сууц болон томоохон үл хөдлөх хөрөнгө барьцаалж болно. Түүнээс татвараа төлөөгүй, хаа байгаа газраа яриад явж байгаа хүмүүс байна. Энэ үл хөдлөх хөрөнгө мөн үү.

х

-Барьцаанд тавих орон сууц заавал Улаанбаатар хотод байрласан байх ёстой юу?

-Үгүй ээ. Улаанбаатар, хөдөө орон нутгийн алинд ч байрлалтай байж болно. Бас зөвхөн өөрийн орон сууц гэхгүй. Хамаатан садан, батлан даагчийн өмч байж болно.

р

-Тэгвэл маш сайн сурлагатай, Японд сурах туйлын хүсэлтэй ч байргүй бол тэр хүүхэд яах вэ?

-Аливаа зүйл хоёр талтай. Цөөхөн хүний асуудлаар бусдыг дөрөөлж, чирж болохгүй. Гэхдээ гоц авьяастай, чадвартай хүүхдийг сургууль, орон нутаг, байгууллага, хамаатан нь батлан дааж болно гэсэн заалт журамд бий. Өнөөдөр манайд өөрөө мөнгөө төлөөд Японд суралцах хүүхэд тоотой цөөхөн бий. Тиймээс төр мөнгийг нь зээлээд явуулж байна. Зөвхөн зээлсэн мөнгөндөө эргэж ирэх баталгаа л авч байгаа юм. Бид төрийг хулхидсаар байгаад ийм байдалд хүргэсэн.

р

-Боломжтой айлын хүүхэд энэ зээлд хамрагдахгүй. Тэд мөнгөө төлөөд Японд сурчихна. Энэ зээлийг бэлэн мөнгөө төлөөд суралцах боломжгүй, байр нь банкны барьцаанд байгаа нэг үгээр хэлбэл дундаж давхаргынханд зориулагдсан гэж ойлгосон. Энэ талаасаа бол төрийн дэмжлэг болж чадахгүй нь харагдаж байна?

-Тодорхой хэмжээгээр дэмжлэг чадаж байгаа. Энэ бол төрөөс олгож байгаа алтан боломж. Үүний төлөө яаж, ийгээд л явах хэрэгтэй. Тэгвэл Монгол Улсын зээлсэн мөнгийг хэн төлөх юм? Тэр хүн эргэж ирэхгүй бол хэн олж ирэх юм?

р

-Явахдаа бол томоохон шаардлагыг давах ёстой байх нь. Тэгвэл очсон хойноо тухайн хүүхэд хэрхэн суралцаж байгааг яаж хянах вэ? Нэг үгээр хэлбэл зээлийн зарцуулалт ямар байгааг хянах ёстой байх?

-Тухайн хүүхэд голч дүн, сургуулийн тодорхойлолтоо ШУТИС, МУИС, БСШУЯ, Төсөл хэрэгжүүлэгч нэгж, ЖАЙКА олон улсын байгууллагад улирал тутамд явуулах ёстой. Энэ материал ирсэн тохиолдолд дараагийн улирлын мөнгийг шилжүүлнэ. Бас дүнгийн голч бидний тавьсан түвшинд хүрээгүй бол тэр хүүхдийг буцааж татна. Ингэхдээ эхний жил сурсан мөнгөө буцааж төлнө. Үүний тулд барьцаа хөрөнгө хэрэгтэй. Ийм хатуу шаардлага тавьж байгаа. Очоод сурч чадахгүй бол гэр бүлээ, батлан даагчаа өрөнд оруулна гэдгээ сайн ухамсарлах хэрэгтэй.

а

-Эхний хүүхдүүд хэзээ Япон явах талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дөрөвдүгээр сарын 3-нд Японы хичээл эхэлнэ. Батламж авсан 13 хүний 6 нь Коосены сургалтынх, үлдсэн нь магистр, доктор. Коосены сургалтын 4 нь гэрээгээ байгуулчихсан.  Харин магистр, докторын сургалтынхан гэрээгээ байгуулаад явчихсан. Долоо хоногоос нэг жилийн хугацаатай судалгааны ажил хийх зорилгоор явж буй хүмүүс зэргийн бус сургалтад хамрагдаж буй. Энд хамрагдсан дөрвөн хүн ирэх сард ирнэ.  МУИС, ШУТИС-ийн эрдэм судалгааны ажил хийж байгаа хүмүүс тэр зэргийн бус сургалтад хамрагдана. Энэ хүмүүс эд хөрөнгө барьцаалахгүй, батлан даагч нь хоёр их сургууль байна.

х

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Уг нь илүү бодит, тодорхой мэдээлэл авах гэж таньтай уулзсан юм. Харин та бухимдаад байхыг бодоход энэ нэлээд эмзэг асуудал бололтой.

-Өмнө явсан хүмүүс нь сургуулиа төгссөн үү, хаясан уу, сургалтын зардлаа аваад наймаа хийгээд алга болчихсон уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Энэ замбараагүй асуудлыг цэгцлэхийн төлөө ажиллаж байгаа биднийг дарж унтраах гэсэн бодлого явуулж байна шдээ. Хэвлэл мэдээлэл нь ч дэмжиж өгөөд. Би бол ингэж ойлгож байна. Надыг бол "хүнийг эд хөрөнгөөр ялгаварладаг нөхөр байна" гээд зайлуулахад би баярлалаа гээд гараад явахад бэлэн байна. Гэхдээ бид Монголын зээлсэн энэ их мөнгийг тараагаад хаячихаж болохгүй биз дээ.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
барьцаа авах нь зөв. аливаа нэг асуудлыг нэг талаас нь харж олон ниитэд шуугиан үүсгэдэг хэвлэл мэдээлэл олон нийтийн мэдээлэлийг жаахан хариуцлага тооцдог болмоор байна. мэдээлэлийн энэ сул талыг ашиглаж бусдын ажил нэр төр, төрийн ажлыг үнэгүйдүүлдэг тиим хорлон сүйтгэх бүлэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй болсон байна. төр засгийн бодлого суларч нийгмийн халамж хэт хавтгайрсаны нэг илрэл. хүүгүй зээл өгөөд сураарай гэж байгаа нь олдохгүй сайхан боломж байна. үнэхээр сайн сурдаг чадалтай хүүхдүүдэд барьцаагүй тэтгэлэгт хөтөлбөр зөндөө байна. мөн гадаадад удаан хугацаагаар сурч амьдарч байгаа үргэлжлүүлэн сурч байгаа хүмүүсийг судалгаа явуулж өөр тэтгэлэгт болон зээлийн хөтөлбөрт оруулахгүй байх хэрэгтэйв насаараа сураад залуу нас ид хийж бүтээх насаа дуусгаж байгаа олон хүмүүс гадаада байна. энэ хүмүүс хар амиа аргацааж улс орноо умартсан залхуучууд шүү. энэ зээлд тийм хүмүүс орсон үгүйг зохих газар нь сайн шалга.
2015-03-18
gomdoltoi :
50 huuhdiin dund orson huuhed bna, namaig oron nutgiin ha* baishin , bair baritsaalaad yaviya gsn chin bolohgui geed bi 50 huuhdeesee hasagdsan baigaa
2015-03-18
anhaar:
roon nutgiin bair, batlan daalt bolno gej hudlaa *j gene. bolohgui zuvhun ub bair gesen baisan
2015-03-18
emkhee:
mash zuv ali bolgond sul baix yostoi yum shalguuraa xangasan ni yawah
2015-03-18
зөвлөмж:
асуултанд нь оновчгүй хариулсан байна. намсрай гэдэг хүн хувь хүнийхээ сэтгэл хөдлөлийг гаргасан тал ажиглагдаад байна л даа. тийм учраас зарим хариулт нь оновчгүй байна. жишээ нь хичээлдээ мэрийлттэй, онц сурлагатай хүүхэд байвал японы гэгээрлийн яам буюу монбушёогын тэтгэлгээр суралцах эрх нь нээлттэй л байгаа. жилдээ бараг 40-50 хүүхэд явж байгаа байх. шимизү элчин сайдын хэлснээр уржнан жил л гэхэд манайхаас шалгалтанд нь тэнцсэн хүүхэд гараагүй гээд их харамсаж байна лээ. хичээх л хэрэгтэй дээ.
2015-03-18
анхаар:
батламж авах ёстой. төрийн сайд барилга тойрч улс төр хийгээд 20 тэрбумын үргүй зардал гаргасан. энэ нөхөртэй хариуцлага тооцоогүй. яагаад гэвэл тэр сайдтаны нам төр барьж байгаа. бүх түвшинд хариуцлагатай байх ёстой.
2015-03-18
сэтгуулч ээ жоохон ухаантай бай ахын дуу! :
албаны хуний зов. юманд хариуцлагатай хандаж сурах цаг одоо болсон. залуу уеийг одооноос ингэж сургахгуй урьдны зонгор гаруудын араас орно, тэгвэл яаж энэ улс хогжих вэ?!
2015-03-18
дука:
сайн сурдаг хүнд тэтгэлэг хүртэх боломж зөндөө байгаа. би гэхэд гурван улсын тэтгэлэг авч сурч байлаа. тэхээр муу сурдаг, тэгээд шилэрдэг хүмүүсээс барьцаа авах нь зөвөө
2015-03-18
bagii:
ямар юум ойлгодоггүй сэтгүүлч нэртэй балай вэ
2015-03-18
aaabq:
zub zub hatuu bolzloor yabuulah n zub
2015-03-17
irgen:
umnu ni surgaltiin turiin sangiin zeeleer yavsan olon zuun butsaj irelgui tendee shingesen. ingej ulsiin mungiig ureh hereg baina uu? gamshig batbayariin sanaachilsan naad zeel chin gamshig l boloh bolno.ulsiin mungiig shal demii ureh yum. gadaad ruu hun yavuulj surgadgaaraa mongol hugjdug bol ali ert hugjih bolson. end amerikt turiin sangiin zeeleer yavaad endee shingesen heden zuun mongol baina. mongoliig muulaad l butsaj ochihgui, baritsaanii bairaa zarsan, mongoliin tur yaj ch chadahgui yum yariad l suuj baina.
2015-03-17
kkkkkkkkk:
namsrai mash sain hariulsan bna. ene setguulchid hun buhnmdahaas argagui zuruud dairaad mushgiad baidag humuus shuu. nadad zarnmdaa niigemdeh buruu belenchleh setgelgee setguulch naraa muu beldsen , muu surlagatai huuhduud l setguulchiin surguulid orj baisnaas bolson baih gej bodogddog. toony oron ch medehgui humuus l medemhiireed baih ni zovlontoi yumdaa
2015-03-17
өөөө:
барьцаагаа тавиад хариуцлагатай сайн сураад ирэх хэрэгтэй.
2015-03-17
zochin:
mash zov sanaa baina.urd n zeel avaad zugtsan humuusiig niited zarlaad ter orniih n tcagdaagiin gazart n iim hun zeel avaad bultsanshuu geed medeelel soliltcoh heregtei.daraachiinhaa ireeduid sadaa bologchdiig zaaval olj mongiig n butcaaj toluuleh heregtei.
2015-03-17
дэмжиж байна:
улсын зардлыг үргүй зүйлд ашиглаж болохгүй. монголын татвараар сурчихаад зөвхөн амин хувиа хичээж болохгүй. энэ бол алтан боломж гэж хэлсэн нь их таалагдлаа. боломжийг атгаж аваад алдахгүй байхыг хүсье.
2015-03-17
zochin:
cetguulch ni chaavaas yu ch oilgodoggui teneg tolgoi iim l uymnuud xuniig turiig ard tumniig erguu bolgoj bgaa yum gexdee ard tumen uxaantai boloxoor teneg cetguulchdiig odoo tooxoo bolison shuu dee
2015-03-17
bat enge:
bat ingener gej heg buunii nohoi haa saigui luivar hiij ulsiin mongiig yaj gulguulahaa l bodohoos oor ajil hiideg um uu ter twittert bichseniig haraach
2015-03-17
ard tumen:
zov sh dee baritsaa tavij chadahgui bol hicheelee davtaad shalgaltaa ogood tetgelegtei surguulid surahgui u , neelttei sh dee . hicheelee ch hiihgui tetgelegtei shalgaltaj ogch chadahgui baij iim bololtsoo gargaad ogch baihad dgritsaa nii gereegee hiigeed l yavaa ch. ard tumen gesen ner barisan ulsiig shulaad surchihsan heden garuud daraagiinhaa luivriig hiih geed baij yadaj baihgui u. zeel tetgeleees oor baih estoi . zalhuu mortloo muu zalitai nohduudiig buu yavuul uneheer tolgoitoi ardiin huuhed um bol hicheelee davtaad tetgelegt hotolbort hamragdana biz dee
2015-03-17
зочин:
барьцаа хөрөнгө яалтчгүй тавих л юм байна л даа. урд. нь явсаг нөхдүүд хашраачихлаа даа
2015-03-17
tseegii:
ene bol hongololttei zeel gj tosliin zahiral n helsen bn, bidnii tatvariin mongiig haa hamaagu negen hund zugeer ogood ywuulj bolohgui, uneheer sain chadvar ezem*ed ireh ter hund n ogoh heregtei, hdn jil har ajil hiij bgaad ireg ymar hamaatain gj handaj bolohgui, ene tosliin zorilgo yu ve gdg ni mongold engineeriin chadvartai bolvson huchniig beltgeh gdg n todorhoi bn, uneheer hen ch bsan ondor chadvar ezem*ed mongold butsaj irehgui bhiig l bodno, tegeed ch todorhoi hemjeenii ergej iruulj mongold ajillna gsn batalgaag hiih n zow shde, buh l tetgeleg iim jurmiig barij bair baritsaalah bolzoltoi bga
2015-03-17
зочин:
сурвалжлагч та нарийн зарим нь арай дэндүү юум аа! 1.д энэ хүн хэнд ч ойлгомжтой тайлбаралсан байна. 2.т та нэг алдаж болно техникийнх гэж бодоё. тэр хүн дандаа л - яах уу- л гэж яариад байх юүм уу?
2015-03-17
irgen:
ergej irhgui bol ter l biz jaal ajil hiij bgaad l irne biz namsrai guai chamd ymar hamaa bnaa 1 mongol ajil hiige lbutsaal iriishdee dunkuu minii ain hooe chi.
2015-03-17