Ерөнхийлөгч багаа дэмжихээр иржээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтод Монгол Улсын шигшээ багийн тамирчид чансаа ойролцоо Зүүн Тиморын шигшээ багтай өрсөлдөж байна. Яг одоо Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд хоёрдугаар үеийн тоглолт үргэлжилж байна. Тоглолтыг үзэж сонирхон, багаа дэмжихээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иржээ.
ы
Эхний тоглолт энэ сарын 12-ны өдөр Зүүн Тимор улсад болж 4:1 онооны харьцаатайгаар талбайн эзэд хожсон. Тиймээс өнөөдөр болох хариу тоглолтод манай шигшээ баг өрсөлдөгчөө 3:0 болон түүнээс олон онооны зөрүүтэй хожих даалгавартай тоглож буй билээ. Энэ тоглолтод Монголын хөлбөмбөгчид хаалгандаа бөмбөг алдалгүй 3:0-оор хожиж чадвал дараагийн шатанд өрсөлдөх эрхийг авах юм.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ