Тоглолт 1:0 онооны харьцаатайгаар өндөрлөлөө

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн бүсийн урьдчилсан шатны хоёр дахь тоглолт Монгол Улсын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд болж энэ мөчид өндөрлөж байна. Энэ удаагийн тоглолтод манай баг, Зүүн Тимор улсын багт 0:1 онооны харьцаатайгаар ялагдал хүлээлээ.
ы
Эхний тоглолт энэ сарын 12-ны өдөр Зүүн Тимор улсад болж 4:1 онооны харьцаатайгаар талбайн эзэд хожсон. Ингэснээр тоглолтын нийлбэр дүнгээр Зүүн Тимор улсын баг 5:1 онооны харьцаатайгаар манай улсын багийг хожиж, дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болж байна. Манай баг өнөөдрийн хариу тоглолтод өрсөлдөгчөө 3:0 болон түүнээс олон онооны зөрүүтэй хожих даалгавартай тоглосон ч харамсалтай нь Зүүн Тиморын багийг буулган авч чадсангүй.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ