Тусгаар тогтнолын үнэ цэнийг “Оройн дээд”-ээс

img

Тэртээх 1911 онд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг түүхийн шаргал хуудаснаас өнөө цагт авчирсан “Оройн дээд” дуулалт жүжиг өчигдөр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа амиллаа. Уран бүтээлийг өнө эртний уламжлалт цагаан хивсний ёслолоор нээсэн юм. Цагаан хивсний ёслолд манай урлаг соёл, утга зохиолын салбарын олон арван алдартнууд хүрэлцэн ирсэн билээ.

йы

“Оройн дээд” бүтээлийн цомнолыг Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Төрбат нар туурвиж, ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Д.Ганболд найруулан тавьснаар ийнхүү үзэгч олны хүртээл болж байгаа юм. “Оройн дээд” дуулалт жүжгийн хөгжмийг ҮДБЭЧ-ын морин хуурч, хөгжмийн зохиолч М.Бирваа бичжээ. Удирдаачаар тус чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар ажиллаж байгаа бол бүжиг дэглээч Х.Хашхүү, О.Цэцэгээ нар бүжгийг дэглэн тавьсан байна.

ы

ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар “Манай чуулгын ээлжит уран бүтээл, бас нэгэн дуулалт жүжиг өнөөдөр нээлтээ хийж байна. Өдгөөгөөс 100 гаруй жилийн тэртээ Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсч, Богд хаант Монгол Улс тунхагласны түүхэн үйл явдлыг сэдэвлэн харуулсан дуулалт жүжиг.

б

“Оройн дээд” дуулалт жүжигт ҮДБЭЧ-ын 200-аад уран бүтээлч ажиллаж байна. Манай найруулагч, хөгжмийн зохиолч хоёр залуу уран бүтээлчийн хувьд анхны томоохон бүтээл нь.

б

Мэдээжийн хэрэг аливаа уран бүтээлд янз бүрийн шүүмжлэлтэй, сайшаалтай талууд олон гарна. Энийг манай уран бүтээлийг үзсэн үзэгчид шүүн тунгаах байх” хэмээн ярьсан.

ый

“Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийн Богд хааны дүрд МУАЖ Д.Самбуу, залуу дуучин н.Баярмагнай дуулан жүжиглэж байгаа бол Дондогдулам хатны дүрд МУГЖ Н.Амгалан, Б.Сийлэгмаа нар дуулан жүжиглэж буй аж. Мөн үйлч бүсгүй Сүндэръяагийн дүрд МУГЖ С.Эрдэнэцэцэг, Барайсарт залуу дуучин н.Чинчулуун, Саньдо амбанд гоцлол дуучин Д.Амаржаргал, Чинван Ханддоржид гоцлол дуучин Б.Батмэнд гээд ҮДБЭЧ-ын дуучид, уран бүтээлчид 100 гаруй жилийн өмнөх Монгол Улсын түүхийг тайзнаа амилуулан, өдгөө бидэнд харуулж байна.

ый

Өнөөдөр эх орны төлөө амь байтугай ажлаа өгөх хүн олдохгүй

Энэ үеэр Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн уулзлаа. Тэрбээр “Энэхүү уран бүтээл нь Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний жүжиг. Энэ хөдөлгөөнийг бид хэсэг мартсан.

бы

Харин 2011 онд сүрхий санаж, 100 жилийн ойг нь тэмдэглэсэн. Гэхдээ энэ хөдөлгөөнийг бид нэг жүжгээр юм уу эсвэл нэг киногоор харуулчих боломжгүй. Дахин дахин дурсаж, дахин дахин хэлж байх ёстой. Харж байх ёстой үйл явдал. Энэний чинь төлөө олон хүн амиа өгсөн шүү дээ.

ый

Өнөөдөр эх орны төлөө амиа өгөх нь байтугай ажлаа өгөх хүн олдохгүй байгаа шүү дээ. Бүгдээрээ тамгаа аваад зугтаагаад байгаа биз дээ. Тийм учраас амиа өгдөг улс энэ эх орны чинь тусгаар тогтнолыг авч өгсөн юм шүү гэдгийг хэлэхийн тулд л энэ дуурийг хийсэн юм” хэмээсэн.

ы

Уран үйлчин бүсгүйн дүрийг бүтээж байгаа

МУГЖ С.Эрдэнэцэцэг “Оройн дээд” түүхэн дуулалт жүжигт Дондогдулам хатны баруун гарын туслах, үйлчин бүсгүй Сүндэръяагийн дүрд дуулан, жүжиглэж буй. Түүнтэй уулзахад “ҮДБЭЧ түүхэн үйл явдлыг өгүүлсэн томоохон бүтээлийг нэлээн хэдэн сарын хугацаанд сургуулилт хийгээд, өнөөдөр нээлтээ хийж, тайзнаа толилуулах гэж байна.

ы

Монгол цэргийн өдөр давхцсан нээлтийн үйл ажиллагаа сайхан боллоо. Миний хувьд хошуу нутгаас сонгогдон Дондогдулам хатны ордонд ирж, түүний бүхий л үйл ажиллагаанд дотночилон тусалж буй уран үйлч бүсгүйн дүрийг бүтээж байгаа.

ы

20 гаруй насны бүсгүйн дүрийг гаргахад алхаа, гишгээ хөнгөн шингэн байхаас эхлээд нэлээн ур чадварыг шаардана. Мөн тэр үеийн бүсгүйчүүдийн хайр сэтгэл, намба төрх, цэвэр ичимтгий байдал зэргийг харуулсан нэгэн сайхэн эмэгтэйн дүрийг бүтээж байна даа” гэж ярьсан.

б

Мөн энэхүү жүжиг нь одоо цагт томоохон ач холбогдолтой, цаг үеэ олсон уран бүтээл гэдгийг онцлоод, “Оройн дээд” жүжгээс энэ цаг үеийнхэн маань түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн тухайн он цаг, үйл явдлын талаар ойлголт авах байх гэдгийг хэлсэн юм.

б

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид өмнө нь “Сүнжидмаа”, “Үлэмжийн чанар” зэрэг дуулалт жүжгээр үзэгчдийн мэлмийг баясгаж байсан билээ. Он цагийн урсгалд уртын урт хөврөх Монголын түүхийн нэгээхэн хэсгийг толилуулах “Оройн дээд” дуулалт жүжгийг тольдоорой.

s

Мөэн ҮДБЭЧ-ын танхимд 1639-1911, 1911-1924, 1924-1954 онуудад өдгөөгийн нийслэл хот ямархан байсныг камерын дуранд буулгасан “Улаанбаатар хот гэрэл зурагт” үзэсгэлэнг дэлгэж, үзэгч түмэндээ сонирхуулж байна.

s

ы

Б.Буд

Гэрэл зургийг П.Нарандэлгэр   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

панмонгол:
"улаан хивсний ёслол" гэж гадаадын тэрбумтан оддыг дууриаж элэг авч байхаар энэ "цагаан эсгийн ёслол" ч ёстой болж байна. монгол өнгө аястай ийм шоу сэдсэн улсын ардын дуу бүжгийн чуулгынхандаа баяр хүргэе! ийм л шоу монголд хэрэгтэй.
2015-03-21
монгол:
манайхан баян юмаа. нэг арга хэмжээ болохоор дэлхийн одудыг дуурайж ломбардаас хувцас авч өмсөөд сүржин сүртэй алхаад л
2015-03-21
bolor:
bogd er n yu hiisen yum be.ard tumnii zovlon deer tsadaj yavsan hulgaich l baih
2015-03-20
tuya:
гоё хэлжээ инээд хүрээд байх юмаа хөгжилтэй
2015-03-19
zochin:
yasan ineedemtei heldeg yum.zondoo ineelee
2015-03-19
zochin:
ene miss uud hetsuu baidag bh daa, bainga ingej suuj ni multarsan ayatai zogsoh. zugeer l saihan zov tseh zogsch boldoggui zaaval ingej evgui zogsoh yostoi yum biz dee.
2015-03-19