Хувьчлалын хуудууг хотын удирдлагууд давтах нь

Монгол Улсад 1992 онд эхэлсэн өмч хувьчлал 1998 оноос эрчээ авч эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр олон этгээд овойж, оцойсон үл хөдлөх хөрөнгөтэй болж, зүгээр сууж байгаад Монголдоо багтахгүй баячууд болчихсон хачирхалтай түүх бий.
f
Өөрөөр хэлбэл, цэнхэр, ягаан тасалбараар гараагаа эхэлсэн өмч хувьчлалын талаарх анхан шатны мэдлэггүй байсан Монголчуудын бүх л баялгийг мэдээлэлд ойр байсан хэдхэн зальжин дарга нар хуваан авч, өнөөдрийнхөө баялгийн үндэс суурийг цогцлоосон юм. Тэд ард иргэдийн өмчтэй болох мэдлэг дулимгийг ашиглан өөрсдөдөө давуу эрх олгож хотын “А” зэрэглэлийн газар болгоныг хувьчлан хамж авсан байдаг. Тэгвэл яг одоо энэ төрлийн хувьчлал дахин явагдахаар, тэгэхдээ олон нийтийн анхаарлыг сарниулж, чимээгүйхэн наймаалцаж эхлээд байна. Тодруулбал, хуудуутай хувьчлалын энэ удаагийнхаар хотын төвийн зүрхэн дэх “А” зэрэглэлийн бүсэд 50,000 м кв газрыг Улаанбаатар хотын удирдлагууд хувьчилж авахаар улайрч эхэлснийг баттай эх сурвалж мэдээлж байна.
j
Бүр тодруулж хэлэхэд улстөрийн нөлөө бүхий эрхмүүдийн анхаарлын төвд байгаа хэд хэдэн төрийн эзэмшлийн өмчийг хувьд шилжүүлэх талаар өнгөрсөн оноос эхэлж нэлээд эрчимтэй ярьж эхэлсэн. Учир нь шинэчлэлийн Засгийн газар болон шийдлийн Засгийн газраас эдийн засгийн хүнд хэцүү үеийг даван гарахын тулд ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит газруудыг олон нийтэд дуудлага худалдаагаар зарах шийдвэр гаргачхаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, төр засгийн зүгээс энэхүү будлиантай шийдвэрийг гаргахдаа “Төрийн эзэмшлийн хувийг бууруулах”, “Төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах” гэсэн хоёр хэлбэрийг тусгаад байгаа. Эл жагсаалтад орсон төрийн эзэмшлийн газрууд нь ашиг олох бүрэн боломжтой, томоохон барилга байгууламжтай, өөрийн гэсэн өндөр өртөгтэй гэх мэт аргагүй л мөнгөтэй эрхмүүдийн хорхойг хөдөлгөсөн өмчүүд байгаа нь олны анхаарлыг татсаар байгаа юм.
h
Товчхондоо эдгээр газрууд нь аргагүй л мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхмүүдийг зүгээр суулгахгүй, шуналыг нь улангасуулсан “А” зэрэглэлийн газар гэдэгтэй маргах нэг ч хүн байхгүй. Тиймээс ч хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Хуримын ордон, Усан спорт сургалтын төв, “Ионсей найрамдал” эмнэлэг зэрэг гурван газрыг “Ашиггүй ажиллаж байна, хэт төвлөрлөөс хамаарч газар зохион байгуулалтын дахин төлөвлөлт хийхэд бэрхшээлтэй байна” хэмээгээд яаран сандран хувьчлах объектуудын тоонд оруулахаар зүтгүүлж байгаа юм. Хамгийн гол нь дээр яригдаж буй газруудыг өөрийн болгохоор УИХ, Засгийн газрын гишүүд улайран зүтгэцгээж байгаа бол Улаанбаатар хотын удирдлагад багтдаг нэр бүхий тодорхой эрхмүүд давуу эрхээ ашиглан урдуур нь дүүхэлзэж байгаа аж. Тэдний зүгээс өмнөө барьж байгаа бамбай нь “Тэдгээр газруудыг хувьчилж авсан ч зориулалтынх нь дагуу ашиглах ёстой” гэсэн бэлгэ тэмдгийн маягтай амлалт болоод байгаа дуулдана.
h
Харин энэхүү асуудлыг ихэд эсэргүүцэж байгаа МАН-ын төлөөллүүд эдгээр газруудыг яасан ч хувьчилж болохгүй гэх албан тоотыг зогсоо зайгүй дээш нь явуулснаас болж энэхүү хувьчлал гацах маягтай болоод байгаа аж. Уг нь өнгөрсөн мягмар гарагт хувьчлах барилга байгууламжийн асуудлыг шийдэх байсан ч хойшлуулсан. Энэ нь мэдээж дээрээс нэлээд том цохилт ирсэн учраас хотынхон аргагүйн эрхэнд хойшлуулсан хэрэг байж.
j
Ямартай ч тэд энэхүү хэл амыг намжаахаар нөлөө бүхий эрхмүүдтэй уулзаж, хувьчлалыг яаравчлан шийдэх хэрэгтэй хэмээн хороо баттай найруулсан гэдгийг баттай эх сурвалж мэдээлсэн юм. Хэдийгээр нэр бүхий газрууд менежментийн хувьчлалаар явагдах гэж байгаа ч үүний ард асар их мөнгө, томоохон эрх ашиг явж байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, дээрх газруудыг өндөр үнээр хувьчилж авсан хүмүүс зориулалтыг нь өөрчилж өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллуулах нь ойлгомжтой. Хэдийгээр барилга байгууламж нь хуучирч муудсан гэж байгаа ч тухайн газар нь хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөдөлшгүй хөрөнгө гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.
h
Хамгийн энгийн жишээ дурьдахад бидний багадаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан “Цирк” өнөөдөр ямархуу байдалтай байгаа билээ. Анх тус газрыг Их аварга Д.Дагвадоржийнхон хувьчилж авахдаа зориулалтаар нь ашиглана гэсэн менежментийн гэрээ хийсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр “Цирк” өнөөдөр зөвхөн ашиг хөөсөн газар болж хувирсан. Тиймдээ ч тус газрыг буцааж төр авна хэмээн нэлээд хэрүүл зарга хийсэн ч амжилтад хүрж чадаагүй. Тийм л дүр зургийг өнөөдөр хувьчлахаар яригдаж байгаа дээрх гурван газар давтах нь тодорхой.
g
Одоохондоо хотын удирдлагын зүгээс “Хувьчлал зөв шударга явагдана” хэмээж байгаа нь үнэхээр үлгэр ярьж байгаатай агаар нэг юм. Угтаа бол энэхүү хувьчлалыг эсэргүүцэх хэд хэдэн шалтгаан бий.
h
Нэгдүгээрт, хувьчилж аваад зориулалтыг нь өөрчилбөл яах вэ.
h
Хоёрдугаарт, тухайн газар байсан барилга байгууламжийг нурааж тансаг зэрэглэлийн оффисын байр барьчихвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ.
h
Гуравдугаарт, зориулалтаар нь ашиглана гэчхээд бусдад зарчихвал яах вэ. Дөрөвдүгээрт, зориулалтаар нь ашигласан ч “Цирк”-ийн хувь заяаг давтвал яах вэ гэсэн олон асуултууд гарч ирж буй юм.
h
Уг нь хуримын ордон ашиггүй биш ашигтай ажилладаг гэдгийг тус газрын ажилчид хэлсээр, сануулсаар л байгаа. Тухайлбал, өнгөрсөн 2014 онд л гэхэд 400 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан, тэгээд ч залуучуудын гал голомтоо бадраах ариун нандин ганц газрыг хувьчлах нь тийм ч сайн зүйл биш гэдгийг Улаанбаатарчууд ам нэгтэй хэлж, эсэргүүцсээр л байгаа. Намрын дунд сар, найр наадмын үеэр ачааллаа дийлэхгүй юу болдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ. Гэтэл Ц.Филатовагийн цээжээрээ хамгаалан бариулсан энэ дурсгалтай, ариун нандин ордныг хувьчилснаар Улаанбаатарчуудад сохор зоосны ч ашиг гарахгүй. Харин ч сүүлд нь харамсаад ч барахгүй алдаа, завхрал нь гэдэг нь хажуухны бэлэн жишээнээс тодорхой харагдаж байгаа.
g
Наад захын жишээ хэлэхэд л Дархан-Уул аймаг Хуримын ордноо хувьчлаад Есүс Христийн сүм болгочхоод яаж ч чадахгүй сууцгааж байгаа. Өнөөдөр улсдаа анхны Улаанбаатарын Хуримын ордонг тийм хувь заяа тойрохгүй л болов уу. Гэтэл эрх мэдэлтнүүд хүйтний улиралд ашиггүй ажилладаг, мөн үйлчилгээ байхгүй, зогсонги байдалд ордог гэсэн шалтгаанаар хувьд гаргахаар улайран зүтгэж байгаа нь үнэнд яагаад ч нийцэхгүй. Эх сурвалжуудын хэлж буйгаар эдгээр газрыг яаран сандран хувьчлах гэж байгаа хүмүүс нь одоогийн хотын удирдлагууд ажээ. Тэд л анх нийслэл өмчөө мэднэ хэмээгээд эдийн засгийн хэмнэлт нэрээр ашиггүй ажиллаж буй газруудын тоонд дээрх нэр бүхий гурван газрыг оруулжээ.
h
Ямартай ч энэ долоо хоногтоо энэ ажил түр намжсан хэдий ч ирэх долоо хоногт хувьчлах асуудлыг яаравчлах нь тодорхой болсон гэнэ. Хувьчлал хуудуутай явагдсан олон баримт байсаар байтал заавал ч үгүй хотын “А” зэрэглэлийн газрыг онилж байгаа хотын удирдлагууд сонгуулийн өмнө битгий л том алдаа гаргаасай гэж хэлэх л үлдэж байна.
j
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ