Манай хоккейчид хүрэл медаль хүртлээ

Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг “Сhallenge Cup” тэмцээн Тайваны Тайпэй хотноо боллоо. Энэхүү тэмцээнээс Монгол Улсын хоккейн шигшээ багийн тамирчид хүрэл медаль хүртлээ. Манай тамирчид Азийн цомын тэмцээний хүрэл медалийн төлөө Тайландын багийг 6-2 онооны харьцаатайгаар хожив. Ингэснээр манай баг тамирчид “Сhallenge Cup” тэмцээнээс гурав хүрэл медалиа зүүлээ.
Харин Тоглолтын шилдгээр ОУХМ Г.Тамир тодорсон байна. Тэгвэл манай багийн нийт тоглолтын шилдгийн шагналыг ОУХМ Н.Мишигсүрэн хүртжээ. Шагналыг МХХ-ны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан гардуулан өгсөн байна. Монгол Улсын шигшээ багийн тамирчид маргааш эх орондоо ирнэ.
б
Тамирчдадаа баяр хүргэе.
б
Гэрэл зургийг Монголын хоккейн холбооны албан ёсны фэйсбүүкээс ашиглав.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ