БНСУ-руу зорчих иргэд хурууны хээ өгнө

img

БНСУ-ын Цагаачлалын алба 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олон улсын шалган нэвтрүүлэх боомтууд дээрээ БНСУ-д зорчих гадаадын иргэдийн хурууны хээ, зургийг авч нэвтрүүлэх системийг мөрдөж эхэлсэн байна. Гэхдээ БНСУ-д зорчих 17 хүртэлх насны хүүхэд, гадаад орны Засгийн газрын болон олон улсын байгууллагын шугамаар ирэх албаныхан, тэднийг дагалдан яваа гэр бүлийн гишүүд, Өмнөд Солонгосын засаг захиргааны төв байгууллагын тэргүүн нарын урилгаар ирэх төлөөлөгчид энэхүү журамд хамаарагдахгүй болсон тухай Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэл өгч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яагаад ингэж байгаа юм бэ? Олон Улсын хууль коннивеницд энэ хүлээн зөвшөөрөгдсөн юмуу. БНСУ өөрийн орны биш гадны орны иргэдийн хурууны хээг бүртгэх эрх байдаг юмуу.Энэ тийм хүлээн зөвшөөрөгдсөн зүйлүү... Тухайн орон л иргэдийн хурууны хээгээ өөрийн иргэний бүртгэл мэдээлэл болон хууль хяналтийн байгуууллагад бүртгүүлэх ёстой бишүү... АНУ-н элчин бас хурууны хээ аваад байдаг энэ бол хүний эрхийн асуудал. Дараа нь эдгээр гадны улс орон иргэдийн хурууны хээг өөр ямар нэг хууль бус эсвэл өөр зорилгоор ашиглахийг хэн мэдэх билээ. Би гадаадын элчин сайдын яамд гадаад улсруу нэвтрэхэд хурууны хээ авч байгааг эсэргүүцэж явдаг. Харин эх орон маань энэ мэдээллийг хадгалж шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу мэдээлэх ёстой байхаа. Хэрэв ийм бол манайх ч гэсэн шалган нэвтрүүлэх журмаа чангалах хэрэгтэй тэр тусмаа хар мянгаараа ирж байгаа Хятад, Солонгосчуудад
2012-01-04
so nuudiig manai d irexed ni bas avj baimaar um, yamar ch retsedev uud irdeg um bilee
2012-01-04
dooshoo orj dee huurhii chingisiin mongol
2012-01-03