Цаг урагшлуулах нь хүний биед сөрөг нөлөөтэйг шинжлэх ухаан баталсан

img

Энэ сарын 27-28-нд шилжих шөнө цаг урагшлуулж зуны цагийн хуваарьт шилжихээр болсон. Цаг урагшлуулж, хойшлуулснаар хүний биед ямар өөрчлөлт гардаг талаар хронобиологи, биохэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагватай ярилцлаа.

-Цаг урагшлуулах тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй талаар та өмнө нь ярьж байсан байх аа?

-Архаг хууч өвчин сэдэрдэг шиг Засаг маань байж байгаад л хавар, намар хүний биеийн хэмнэл зохицлыг муужруулж шаналгадаг ”дон”-той болоод байна даа. Олон жилийн өмнө зарим орон зуны цаг тоололд шилжинэ хэмээн бидний дассан байгалийн жам ёсны цагийг захирах гэж мунгинасныг манайхан уухайн тас шүүрч аваад монгол хүнийхээ амьдралын хэмнэлийг хайр найргүй балбаж, нэг ёсондоо хүний биеийн үйл ажиллагаанд “есөн эрүү” тулгаж эхэлсэн юм.

j

“Өдрийн гэрэлтэйд амрах таатай үе бий болно. Цахилгаан эрчим хүч хэмнэнэ” гэж тэр үед ухуулж, сэнхрүүлж явсан нь эдүгээ ач холбогдлоо алдав. Учир нь анх энэ “эх оронч шинэ санаачлагыг” бий болж байхад хронобиологи, биохэмнэл судлал хэмээх шинжлэх ухаан хүний биохэмнэл, түүний хямралын тухай бага мэдэж байсан. Гэвч цаг шилжүүлэх нь буруу болохыг хэдхэн жилийн дотор шинжлэх ухааны үүднээс нарийн судлан тогтоож, үнэн мөнийг таниулчихсан шүү дээ.

g

-Хийсэн судалгаанаасаа сонирхуулаач. Буруу гэдгийг нь ямар баримтаар нотолсон юм бэ?

-Эхлээд гадаадын судлаачдын судалгааны үр дүнгээс ярья. Цаг шил­жүүлсний дараа хүмүүсийн 75 хувьд нойрны хямрал бий болж, унтах болон сэрэхэд хүндрэл тохиолдож байна. Харин 20 хувь нь өөрчлөлтийг мэдрээгүй, 5 хувь нь өмнөхөө бодвол аятайхан унтаж, сэрж байжээ. Эндээс харахад хүмүүсийн дөрөвний гурав нь цаг шилжүүлэхэд биед нь асуудал үүсч, харин дөрөвний нэг нь онцын өөрч­лөлтгүй байжээ гэж хэлж болох юм. Бүр энгийнээр хэлбэл 100 хүний 75 нь асуудалтай байна. Тэгэхээр 25 хүнийг бодох уу, 75 хүний эрүүл мэндийг бодох уу гэдэг асуулт гарч ирнэ. Бид хүмүүнлэг нийгэм байгуулж байгаа биз дээ. Төр засаг маань хүмүүнлэг бус шийдвэр гаргаад бай­хаар иргэд бид яах болж байна вэ.

j

Хоногийн цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь биемахбодын дасан зо­хи­цох чадвар, ул­маар биохэмнэлийн нийлэмжийг зориудаар алдаг­дуулж, дасан зо­хицлын эмгэг үүсэхэд хүргэдэг жамтай. Хаврын улиралд орчлонгийн жам ёсоор өдөр 1-2 минутаар уртассаар нэг цагийн зөрөө гарахад 30 гаруй хоног шаардагддаг бөгөөд энэ жам ёсонд хүн ямар ч зовиур, шаналгаагүйгээр дасдаг ёстой. Намрын цагт ч 1-2 минутаар өдөр богиноссоор нэг цагийн зөрүү гарах нь 40 гаруй хоногийн дараа болдог. Гэтэл бид энэхүү дасан зохицох зүй тогтлыг огт хайхрахгүй “дүлий дүмбэ, дүлэн пад” хандаж, дураа хүрэхээр цагийг гэнэт хэдхэн хормын дотор урагшлуулж, хойшлуулдаг нь стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болгож байгаа юм. Энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ, үхэлд хүргэнэ. Үүнийг шинжлэх ухаан батлаад байна.

g

-Эдийн засгийн талаас нь харвал сайн тал байна. Цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг гээд байгаа шүү дээ?

-10 гаруй жилийн өмнө III цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны орлогч дарга, Санхүүгийн болон Эрчим хүчний хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Дорж гуай надад нэг захидал ирүүлж билээ. Тэр захидалд цахилгаан эрчим хүч хэмнэснийг хэн ч тооцож гаргаагүй. Цагийг урагшлуулснаар цахилгаан эрчим хүч хэмнэнэ гэдэг бол худлаа гэж бичсэнийг тод санаж байна. Оросын Эрчим хүчний яамны мэдээгээр жилдээ цахилгааны хэрэглээг 0,45 хувь бууруулсан гэж тайлагнасан нь хэр их эрчим хүч хэмнэдэг вэ гэсэн асуултад хариулт болох байх. Цаг шилжүүлэхээр хүний  ажлын чадвар 10-15 хувь буурдаг. Энэ нь үйлдвэрлэлийн өсөлтөд ч нөлөөлдөг. Тухайлбал, Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээгээр үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт 5,2-2,9 хувь болтлоо буурсан байдаг.

h

Мэргэжилтэнүүдийн судалгаанаас үзвэл цаг шилжүүлсэний дараа хэм­нэсэн эрчим хүчээ өглөө хар үүрээр бо­сохдоо эргүүлээд зар­цуул­чихдаг байна. Га­даадын шинжээчдийн тоо­цоолсноор бол өдрийн цагийг уртасгаад өгөхөөр машин тэрэгтэй хүмүүс амрах нэрээр газар сайгүй давхиж, бензин тосыг хайр найргүй үрж, утаа тортог их хаядаг гэнэ. Авто хөсгийн тэрхүү утаа тортог байгаль орчинд хортой нөлөө үзүүлж хүнийг хордуулахаас гадна өдрийн цаг уртасаад ирэхээр нарны гэрлээр хог, хаягдлын зардал, ялзрал нэмэгдэж агаар дахь хортой бодисын хэмжээ ихэсч бид түүнийг нь ажиг сэжиггүй амьсгалан хорддог байна.

k

Цаг шилжүүлсэнээс болж “бүтэн нойртой” хоноогүй хүмүүс өглөөгүүр нойрмоглон ядарч, түүнээсээ гарахын түүс болж сэргээх эм уудаг бол орой нойроо хүргэхийн тулд нойрны эм эсвэл балга архи, дарс уухад хүрч биеэ бас хордуулдаг. Мэргэжилтнүүдийн тоо­цоолсноос  үзэхэд “зуны цаг”-ийн үед хүмүүсийн эмийн хэрэглээ 19 хувиар нэмэгддэг юм билээ.

g

-Тэгэхээр томчуудаас илүү хүүхдүүдэд хүнд тусах юм биш үү?

-Хүүхэд багачууд өглөө босохдоо нэн хойрго болж нойрмоглож, сурагчдын анхаарал сарниж, хайхрамжгүй болж, дүйнгэтэх, хичээл дээр унтах, юм ойлгох чадвар мууддаг байна. Ялангуяа хүүхдийн дархлааны тогтолцоо төгөлдөршиж амжаагүй байдаг учраас биеийн эсэргүүцэл илт суларч, өвчлөмтгий болно. Бид хүүхдийн төлөө “За” гэж хэлье гэдэг биз дээ. Тэгвэл яагаад Засаг маань “үгүй” гээд байгаа юм бэ.

g

-Цаг шилжүүлэхэд хүний эмгэг хууч хөдлөх, сэдрэх аюултай, эрүүл мэндэд хортой гэдгийг бусад оронд хүлээн зөвшөөрдөг үү?

-Шинжлэх ухаан батлаад өгсөн зүйл шүү дээ. Америкт хийсэн судалгаанаас үзэхэд зуны цаг тоололд шилжиж, нойрсох нэг цагаа алдахад өөрөөр хэлбэл нэг цагаа дээрэмдүүлэхэд зүрхний өвчин өмнөх үеэс 25 хувиар нэмэгдэж байсныг Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Харин эргээд өвлийн цаг тоололд буюу хуучин хэвэндээ ороход хүмүүст таатай мэдрэмж төрж, зүрхний шигдээсийн эрсдэл 21 хувиар буурч байжээ.

h

АНУ-ын Коло­радогийн Их сургуулийн доктор Амнит Санду Мичиган хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 42 мянган хүнд судалгаа хий­хэд цаг шилжүүлсэний дараах даваа гаригт хүм­үүсийн зүрхний өвчин хөдөлж байсан гэжээ. Шведийн эрдэмтдийн судалгаа ч үүнийг баталдаг юм. Оросын хэвлэлд мэ­дээлсэнээс үзэхэд цагийг урагшлуулсаны дараах хоёр долоо хоногийн хугацаанд түргэн тусламжийн дуудлага 12 хувь, амиа егүүтгэх 66 хувь, осол 29 хувь, зүрхний шигдээсийн улмаас нас баралт 75 хувиар тус тус нэмэгдэж байжээ. Дутуу нойртой унтсан нэг цаг нь хүний оюуны чадамжийг 1 хувь бууруулдаг. Хэрэв гурван цагийн нойр дутуу долоо хоновол тухайн хүний оюун ухааны чадамж 15 хувиар буурдагийг Канадын эрдэмтэн Стенли Ковен нотолсон.

h

Ийм тодорхой баримт байсаар атал хүмүүнлэг нийгмийн засаг маань хавар, намар хүний биеийн амин цагийг тас тас ороолгоод авдаг болжээ. Үүний уршгаар бидний биохэмнэл чичрэн салганадаг хуучтай болж байна.

g

-Хаврын улиралд хүмүүсийн бие сульдаж ядардаг шүү дээ. Үүн дээр цагийн зөрүү нэмэгдэхээр өвчлөл ихэсдэг байх л даа?

-Хавар, намарт хүний өвчин эмгэг хөдөлж, дахидаг зүй тогтол дээр зохиомлоор цагийн зөрүүг бий болгоход хүний бие нэг талаас байгалийн ёсоор цаг тавигдахад дасах, улирлын шилжилтийг даах, нөгөө талаас зохиомол цагийн зөрүүнд дасах гэж давхар давхар ачаалал, дарамт авч цочир нөлөөнд сандарч, түүний улмаас хүний биохэмнэл хямралд орж, десинхроноз хэмээх эмгэг үүсдэг нь батлагдсан. Энэ нь зүрх судас, мэдрэл, сэтгэцийн өвчин хөдлөх, нойр хямрах зэрэг олон эмгэг хуучийг сэдрээх шалтгаан болдог. Улаанбаатар хотын түр­гэн тусламжийн төвийн гур­ван жилийн 315136 дуудлагын байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд цаг шилжүүлсэний дараа өмнөх сарынхаас өвчлөлийн тоо нэмэгдсэн байна.

h

Үүнийг бид хайхарч үзэх ёстой. Хүн өвдөж, шаналж, төрөл арилжиж байгаа нь засаг, төрд огт хамаагүй гэж үү гэж асуумаар санагдсан.

h

-Шинжлэх ухаанаар хүний биед муу, сөрөг нө­лөөтэй гэж батлаад байхад цаг шилжүүлэх асуудлыг өөрчлөх боломж бий юу?

-Нэгдүгээрт, зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны тогтоолыг хүчингүй болгох нь хамгийн зөв шийдэл. Шийдлийн Засгийн газар үүнийг зөв шийднэ байх.

h

Хоёрдугаарт, Засгийн газар жам ёсны цагаа урагшуулан будилахын оронд ертөнцийн цагаа хэв янзаар нь байлгаад ердөө л ажил эхлэх, тарах цагийг өвөл, зуны, байгалийн цагт тохируулан өөрчилж болно. Жишээ нь, зун 08:00 цагт, өвөл 09:00 цагт ажил эхлэх гэх мэтээр зохицуулж болно шүү дээ.

j

Гуравдугаарт, хэрэв гаргасан тогтоолоо хүчингүй болгож чадахгүй бол урагшлуулсан цаг­тайгаа нийцүүлж, Орчлонгийн од, эрхэс, нар, сарны хөдөлгөөний зохицуулалтын тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гаргахаас өөр арга алга.

y

Эх сурвалж:

g

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манайх шиг улсад хэрэггүй шдээ.бусдыг сохроор дууриахаа ажил санаачлага гэж ойлгодог өөрийнхөө улсын онцлог давуу талаа мэддэггүй.Бухимдал дээр бас нэг бухимдал .Ард иргэдээ жаргааж чаддаггүй юмаа гэхэд ядаж бухимдал нэмэхгүй баймаар юм.
2023-03-26
Зочин:
Сайхан балаг ядахдаа цагаар оролдоогүй бол лай ланчиг нь бага байхсан. Эрчим хүч хэмнэх гээгүй хэдэн хүн чад хийлгэж эдийн засагтаа нэмэр болгох гэсэн юм байлгүйдээ
2016-03-29
Зочин:
Шал хэрэггүй зүйл, цуцлавал яг таарна энэ балай тогтоолоо.
2016-03-28
Зочин:
чиний бие муудахгүй өдий хүрээ биз дээ
2016-03-27
Зочин:
шаа муу банди минь
2016-03-27
Хуц:
Үд болтол унтах нь харин сөрөг баймаар юм битий балайцгаа.
2016-03-26
Bood:
Boli zogsoo
2016-03-26
Баталгаа:
Батлагдаж нотолчсон юм байна уу
2016-03-26
Ссс:
Эрдэмтэн мэргэдийнхээ судлаад нотлоод байгааг төр засгийнхан анхаараасай. Нилээд олон жилийн өмнө уг нь болиулсан байсан юм сан. Бодвол тэр үед судалгаа үндэслэл дээр л тулгуурлаж хүн зоноо гэх сэтгэлтэн хэн 1 хүн хөөцөлдөж хэсэг бүлгээрээ зөвшилцөж болиулаж байсан байлгүй дээ.
2016-03-26
Зочин:
buruu
2016-03-25
zochin:
Uridah ajilaa oligtoi hiij chadahgui bj yun hunii biologiin tsagaar oroldood bgaan. Inglee geeg uls oron ard tumnii chine amidral saijirah n yu l bol.erdemten hunii bichcen n mash zov. Naad togtooloo tsutsalaach.
2015-04-01
chimee:
Erdemten hun mash zov bichsen baina.nogoo ardchilsan geh tor zasag n ard tumnee yaduuruulj neg. Odoo bur biologiin tsagaar n daramtalj baina. Ard tumen chine uneheer tuildaj. Yadarch baina. Huniihee eruul mendeer toglohoo bolij naad togtooloo tsutslaach. Byatshan ur huuhduudiig bodooch ya nar teneg yumuu .
2015-04-01
Зочин:
Энэ хүнийг харваас юм хийдэггүй хүн байх аа, ийм олон цол гуншинг бараг хаалгадаж зусардаж авсан байж таарна аа, ингэж худал шинжлэх ухаан гэж олон түмнийг үймүүлэхийн оронд амаа жимийгээд сууж байлдаа, чухам ямар ямар өөрчлөлт гарсныг Монголын жишээн дээр огт судлаагүй байж худал гөрөх муухай шүү
2015-04-01
Зочин:
Үүнээс өөр хэдэн мянган сөрөг нөлөө байхад нэг цаг урагшлуулж ажлаа амжуулахад юун сүртэй юм бэ, өөр хийх ажил байвал түүнийгээ хийгээч дээ, байхгүй зүгээр л сайхөн хэвтэж амар , за юу
2015-04-01
оогий:
цагийг нэг цагаар урагшлуулахаар эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, ажлын цагийг нэг цагаар урагшлуулахад нөлөөлөхгүй гэсэн чинь ямар учиртай юм бэ энэ хоёрын хооронд ялгаа нь юу байна, адилхан нь л нэг цагийн өмнө сэрэх шаарлагатай л болно. . эрүүл мэндийн хувьд нөлөөлөх бол адилхан л нөлөөлөх байлгүй. гэхдээ нөлөөлөөд сүртэй юм юу л болов гэж эртхэн босож ажлаа амжуулж, эртхэн ажлаа тараад өөртөө болон гэр бүлдээ зарцуулах чөлөөт цаг их болвол зүгээр юм бишүү.
2015-03-25
ursagshluulahiig demjij baina:
дэлхийн нилээд олон улс орон цагаа шилжүүлж байгаа зуний улиралд нар эрт гардаг тул эртхэн ажил эрт цугларч эрт tarsnaar nar nogoo agaar salhind гэр бүлтэйгээ хамт байх цаг ни ихсэх сайн талтай nar garchaad baihad cag boloogui baina geed gertee yu hiij suhav dee shiljuuleh ni zew shuu shiljuuleerei ert bosoj ajil albaa amjuulah heregtei nogoortloo yugaa hiij untaj hevtehede zunii haluund ursagshluulahiig demjij baina ursagshluulahiig demjij baina ursagshluulahiig demjij baina
2015-03-24
khff:
end canadad uragshluulj hoishluulsan heveer l bna. tegj pid pid uheed bgaa yum alga l bn. hed honood l hunii bie uuruu dasan zohitsood yavchdag. hunii bie gaihamshigtai bie mahbod uchraas
2015-03-24
нараа:
цаг урагшлуулах нь ерөөсөө буруу. хүүхдийн хичээл 8 цагт ордог. өглөө 6 өнгөрөөгөөд арай ядан нойрноосоо сэрж буй багачууд 5 өнгөрөөгөөд босох нь. ебс -ийн цагийн ачаалал ихэсч өдөрт 5-6 цаг ордог байсан бол одоо 7-8 цаг ордог, дээр нь сонгон дугуйлан гээд өдөржин балбуулж байна. хүүхэд хүүхдээрээ, хөгжилтэй, тоглоом наадам дунд өсдөг байсан үе өнгөрч, одоо бөөн ачаалал дарамт дунд туйлдаж ядаж байхад цаг урагшлуулж бие организмын хувьд дахиад дарамт болох нь ээ. хүүхдүүд туйлдаж гүйцлээ. оюутны хичээл 7 цаг 40 минутад ордог бол 6 цаг 40 минутад орох нь. холоос автобус дамжиж хичээлдээ явдаг оюутан олон шүү дээ. хэдэн цагт босох болж байна аа. эхний цагийн хичээлд хоцрогчид, таслагчид олшрох байх даа. хуучин түгжрээ энээ тэрээгүй 9 цагт ажил эхэлдэг байхад л дарамт байсан шүү дээ. гэтэл түгжрээнээс болж ажил эхэлдэг цаг 9 биш бүр 7 цаг 40 минут болсон шүү дээ. бас л биологийн хувьд дарамт болох нь. болимоор юм. ядаж хүний үхэх төрөх цаг, үйл нь нь хүртэл буруу гарна биз дээ.
2015-03-24
janchiv ayush:
ux olon jiliin bagh tanii sudalgaagaar ene batlagdana.
2015-03-23
setgegdel:
buruu sh de tsagiig bj bgd l neg naash tsaash baij hudulguud bh ni. hun chini baigaliin amitan, baigali delhii uuruu nar, sarniihaa shiljilt hudulguuniig aajuu, uujuuhnaar hunii biy organizm.d nuluu bagataigaar uvluus havar, havraas zun, zunaas namar, namraas uvul gj shiljin uurchlugddug. engiin ji*e avch uzehed: namar oroin seruund biy jihuutseed l setgel sanaa neg sonin hundreed l tavgui boldog. (hun bur l uuniig mederdeg bh). ene chini yah argagui ulirliin shiljilt hudulguun hunii biyd herhen nuluulj bgaagiin ilerhiilel. deer setgegdel bichsen humuust gj helehed tomchuud bid ch yahuu hucheer guriij bgd tsagiin uurchlultuus shaltgaalah surug uzegdluudiig biy organizmaa garguund ni gargaj bgd l nar ert mandakhtai uraldaad sereed bdg yum bj, harin baga nasnii huuhduudiin huvid bol hetsuu l yum bn. 6.han nastai huuhduud maani uurtuu ahadsan tom tsunhnuudee uureed l har ugluuguur hicheeldee yavj bga haragddag (nuguu l surguuliin angi tankhim hureltseegui gsn shaltgaanaar hed heden eeljeer hicheelledeg bolood udaj bgaa yum gne le, ugiin sain zasag turiin buyanaar). uun deee ni bas nemrees bolgoj untah noiriig ni hucheer sarniulahiig tootsoj uzelgui tom tom duugarch bga deerh humuus lavdag ur huuhedgui esvel alivaag olon untsguus harj tootsoh chadvargui humuus bdg bh. ugaasaa ene 76 gishuun uls orniig udirdaj, uragshluulna gj tom tom amlalt ugch bj garch irchiheed hiij, buteej uragshluulah ni baitugai harin ch buur esregeer ni uruuduulj doroituulchihaad etses suuld ni tuuniigee ard irged bidnii buruugaas bolj uruudan doroitoj bga met uzej erdenet hun, ard tumen bidniig nuruun deer alivaa aldaa dutagdal buhniihee gai balag bolgoniig uuruuleh ni hunleg ardchilsan niigem uu te????????????
2015-03-23
eejuud:
huuhdiig mini lav hyamraadag gedgiig eejuud sain medne. baigaliin tsagaar oroldoj hemnelt gargaj baihaar ulsiin mungu iddeg zamiin urgunuus humsaldag hulgaich naraar oroldoh heregtei.
2015-03-23
nauki:
erdemten xun xelj xunii bied xortoi gej bxad yuniix ni eserguu u gun gej ta nar uursduu bie maxbodioroo xoxirno tiinees ene bi buruu fej bn shde, bolichxoosoi, ard irged erdemten mergedeese asuilgui l bugdiig togtool gedeg ugiin dor shiidexee baixhixval ymar uu?
2015-03-23
ватаа:
манай улсын хөгжил бусад орноос хол байна даа. орой эрт унтаж өглөө эрт босож сурах хэрэгтэй. нэг асуудал шиййдэх гэхээр нэг их юм мэддэг хүн , худлаа ардчилал гээд л ухамсарын гүн доройтолд орсон улс. бусад оронд ажил өглөө 6 цагаас эхэлдэг ихэнх улс орон тийм, тэгж байж хөгждөг юм .энд цаг урагшлах ямарч хамаагүй. харин ч европын академи үүнийг ямар нөлөөгүй гэж баталсан . таньд нөлөөгүй гэсэн баримт . бичлэг явуулаж болно шүү.
2015-03-23
цаг урагшлуулахыг эсэргүүцэж байгаа хүмүүс энэ группт нэгдээрэй. https://www.facebook.com/groups/656350607803864/:
цаг урагшлуулахыг эсэргүүцэж байгаа хүмүүс энэ группт нэгдээрэй. https://www.facebook.com/groups/656350607803864/
2015-03-23
цаг урагшлуулахыг эсэргүүцэж байгаа хүмүүс энэ группт нэгдээрэй:
цаг урагшлуулахыг эсэргүүцэж байгаа хүмүүс энэ группт нэгдээрэй. https://www.facebook.com/groups/656350607803864/
2015-03-23
111111111111111:
цаг урагшлуулах нь хүний биед сөрөг нөлөөтэйг шинжлэх ухаан баталсан
2015-03-23
tsagaar oroldoh buruu:
ter tsag uragshluulah ni buruushde.hunuiihee eruul mendiig biddoguin bhda.harinc ajliin tsagiig ert ehluuled ert taraaval zugeer l yum
2015-03-21
hyyhed:
ene yogaa shinjildgiin nar ert gar chihsan bhad unta ad bj bh umuu bitgii tenegt zalhuu hunii yg bn narand untaj sarand *oo tyyh gesen ygyylberl?
2015-03-21
zochin:
zasgiin gazriin teneg umnuud ashiggui um hij erguutej bhar gazar usaa avrahaa bodhod yadiin
2015-03-20
zutgel:
teneg setgel ee. oor busad olon oron tsagaa bas uargshuuldag yum .yun unshdaggui meddeggui baij mongoloo buu muul. jaahan yum unsh delhiin baidaltai bas tanilts
2015-03-20
zochin:
tsag uragshluulahiig demjij bnaaa. ene hereeree erchim huch baga zartsuulan shuu dee
2015-03-20
ariun:
zovhon ajilgui humuus l ert bosoh gej hyamrahgui . ...busad ni ih baga hemjeegeer hyamarch l taarna.yalanguya baga nasnii huuhed surguuliin suragch ert ajildaa yavdag erchim huchnii salbariinhan
2015-03-20
uyip:
deer төмөмөрөөгийн heldegiig humuusee neg haraad uguuchee engiineer shiidej bolchih asuudal bga biz de
2015-03-20
shunal:
bitgii hudlaa yariad bai. europiin buh orond tsag yragshildag. hyatad tsagaa yragshlyyldaggui bolohoor manaih dyyraij hudulguhuu bolison. yum bolgoniig hyatadyydad zoriulj hiij bolohgui. tsag yragshlyylah n zuv.
2015-03-20
uyip:
ene door 2-t zaasan ni mash zuv shiidel shuu!!!хоёрдугаарт, засгийн газар жам ёсны цагаа урагшуулан будилахын оронд ертөнцийн цагаа хэв янзаар нь байлгаад ердөө л ажил эхлэх, тарах цагийг өвөл, зуны, байгалийн цагт тохируулан өөрчилж болно. жишээ нь, зун 08:00 цагт, өвөл 09:00 цагт ажил эхлэх гэх мэтээр зохицуулж болно шүү дээ. j гуравдугаарт, хэрэв гаргасан тогтоолоо хүчингүй болгож чадахгүй бол урагшлуулсан цаг­тайгаа нийцүүлж, орчлонгийн од, эрхэс, нар, сарны хөдөлгөөний зохицуулалтын тухай монгол улсын засгийн газрын тогтоол гаргахаас өөр арга алга.
2015-03-20
ertech mongol:
mongol shig oroi bosdog, uilchilgeenii gazar n 11ees ongoidog hoirgo zalhuu uls baihgui. zun bolj baina nar ert mandaj baina, oroi solongos kino uzeed debiltej baisnaas ert untaad ert bos. iim yum yarij baidag hun bas academich gene shuu chaavaas.
2015-03-20
nonsense:
iim ch erdemten baih gej shal debil yum yarih yum. ogloo ert bosch chadahgui bol ert unt za?
2015-03-20
zochin:
mongolchuud er ni ih zalhuu hoirog ard tumen hogjiltei ornuudad bol ogloonii 7 tsagt ed ajil ornoj bna shuudee getel manaid 9 tsagt ajil eheldeg uneheer haramsaltai tsag oorchloh bish ajiliin tsagaa oorchloh heregtei
2015-03-20
монголчууд:
хуучин соц нийгмийн үеийн бүх л зүйлийг буруу,муу энэ тэр гээд сүрхий мэдэмхийрээд байсан ан-ын балай новшнууд одоо дахиад соц нийгмээс хуулбарлаж буцаад бүр ч илүү дарангуйлал тогтоож эхэлж байна. хуучин нурааж эвдэж хаясан үйлдвэрүүдийг дахин барьж үйлдвэрлэлийн парк барина ч гэх шиг өөрсдөө толгойгоороо сэтгэж хийж байгаа юм нэг ч байхгүй хууль санаачилж шинэчилнэ гээд хуцаад байсан тэмбүүжин нь америкуудаас хуулбарлаж гүйгээд дампуурсан даг.
2015-03-20
сайханбилэг:
засгийн газар шинжлэх ухааныг хир дэмждэг, эрдэмтдээ хир сонсдог нь харагдах цаг болж дээ. өвчинд ээрүүлж, үхье гэж бодвол цагаа урагшлуулахыг дэмжээрэй. биохэмнэлээ хэвийн байлгаж эрүүл саруул байя гэвэл бүү дэмжээрэй. дэмжих ч гэж дээ. тогтоолоо цуцлаасай л гэж мөргөе дээ.
2015-03-20
zochin:
академич л.лхагва гуай шинжлэх ухаанаар нотлогдсон үйлдлийг мэдээлээд байхад шийдлийн зг хүн ардынхаа эсрэг асуудлыг шийдчих гээд байх юм
2015-03-20
зочин:
цаг урагш хойш болгодог орон ядуу буурай орон байдаг шүү ард түмэн хэрэггүй болсон орныг хэлж байгаа юм
2015-03-20
судлаач:
наранцацралт ерөнхий сайдын үед иргэдээс судалгаа авч байсан. судалгаанд оролцсон иргэд бараг бүгд шахуу цагийг ургашлуулж хойшлуулахад дургүй байгаагаа илэрхийлж, түүнээс хойш ингэхээ больсон. зардал дээр зардал нэмсэн ийм юмыг болих хэрэгтэй. үүний оронд үйлчилгээ, ажлын цагаа эрт эхэлж, чөлөөт цагаа нэмэгдүүлэх нь зөв.
2015-03-20
irgen:
зуны улиралд ажлаа эрт эхлэн нь зөв. төмөрөөгийн санал бас байж болох л юм.
2015-03-20
төмөрөө:
цагийг 1 цагаар урагшлууан түлхэж тааруулалгүй зүгээр л одоогийн 9-д эхэлдэг цагаа 8-д, 8-д эхэлдэг цагаа 7-д гээд шийдвэр гаргачихмаар юмаа, хүмүүсийн толгой эргүүлсэн, сайн муу нь нотлогдоогүй энэ асуудлаараа маргаж байхаар зүгээр л 1 цагийн өмнө л ажлуудаа эхлүүлэхэд болчих юм бишүү. эрт л босож, эрт л унтана биз
2015-03-20
санал нийлэхгүй :
бид чинь нараар цагаа баримжаалж ирсэн нүүдэлчин удмын хүмүүс, одоо ч малчид маань ингэж л ажиллаж амьдарч байгаа, харин хотын бид л нар дээр хөөртөл унтаж, өглөө босдоггүй, орой унтдаггүй болжээ. цаг урагшлуулахыг дэмжиж байна, олон оронд хэрэглэдэг арга.
2015-03-20
saoo:
yasan eserguu erguu uvgun bee? untax muruuruu l untana biz, nar deer garchaad bxad bosoj ajildaa yavj, nar jargaj bxad ajlaasaa tarj tugjirseer bgaad oroi bolgoj bgaa n tegeed tiim zuv zuitei zuiluu? xun nar jargalaa, xaranxui bolloo l bol noir xurex reflex n xurne, ingesneer xumuus amraltiin tsaggui met sanagdaj, stressdex, ger buldee zartsuulax choloot tsag n baigaliin gerlees xamaaran bxgui bolox n tiim saixan yy?
2015-03-20
teneg uwgun:
зун болоход нар эрт гарч, амьтад эрт босдог нь байгалийн жам. түүнд зохицуулж цагаа өөрчилдөг нь зөв. дэлхийн ихэнх улс цагаа шилжүүлдэг.
2015-03-20
setgel:
tsagaa solidog uls udahgui gantshan mongol l uldene dee
2015-03-20