Эрчүүдэд чиглэсэн жендерийн асуудлыг ярих цаг болсон

img

УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

.

-Иргэдийн ажил эрхлэлтийн байдал ямар түвшинд байгаа вэ?

-Тойргоороо явж иргэдтэй уулзаж үзэхэд ажил эрхэлдэггүй хүмүүсийн дийлэнх нь, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Ер нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн асуудал сүүлийн 20 гаруй жил ямар ч зохицуулалт байхгүй. Чаддаг нь амьдар, чадахгүй нь тавилангаараа бол гэсэн ширэнгийн хуулиар явж ирсэн ч зах зээлийн эдийн засгийн тодорхой хэсгийг эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрч байна. Хувиараа бор зүрхээрээ амьдраад хангалттай хугацаа боллоо. Одоо гарцаагүй төрийн зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байна. Би хэд хэдэн чиглэлийг хараад байгаа. Нэгд, үйлдвэрлэл эрхлэе гэхээр ажлын байр байхгүй, асар өндөр түрээстэй байна. Өнөөдөр худалдаа эрхэлвэл түрээсээ төлж болдог атлаа үйлдвэр эрхлэх гэхээр түрээснээсээ болоод ашиг олох боломжгүй байгаа. Тэгэхээр түрээсийн хуулийг үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих чиглэлээр анхаарлаа хандуулах ёстой гэж бодож байна. Дараагийн асуудал нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хэдэн зуун тэрбум төгрөгийг гаргаж байгаа ч яг юм хийх гэсэн хүндээ очиж чадахгүй байна. Төрийн шалгуур болох Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн зөвлөлийг давах гэж том ажил гарна. Энэ шалгуурыг давах бололцоо бараг үгүй. Танил талаараа шахам шийдэгдчихэж байгаа. Тэрийг нь давлаа гэхэд банкин дээр очоод асуудал тулгардаг. Өөрөөр хэлбэл, төрөөс гаргаж байгаа татвар төлөгчдийн мөнгөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжье гэж гаргасан мөнгийг дундаас нь банк завшдаг. Банк хязгаараа тавьдаг асуудлууд байгаа. Үйлдвэрлэгчид мөнгөө авч чадахгүй банкинд нөгөө мөнгө нь хэдэн сараар хадгалагдддаг. Энэ хооронд тэр мөнгийг хүүлж байдаг ч юм уу. Яадаг ч юм. Ер нь энэ зээл чинь үйлдвэрлэгчдийг биш банкуудыг тэтгэдэг зээл болж хувираад байна. Энд гарцаагүй зохицуулалт хэрэгтэй. Ер нь иргэн ямар нэгэн зуучлагчгүй дундын ашгийн байгууллагагүй төртэйгээ шууд харьцаж болдоггүй юм бэ. Энэ бүхнийг зохицуулах харилцаа байх ёстой. Гэхдээ энэ төрийн нүүрэн дээр зохицуулж чадах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гурав дахь том асуудал нь төр бодлогоороо гаалийн импортын татвар дээр зохицуулалт хийх асуудал байгаа. Яг адилхан ноолууран нэхмэл цамц гэртээ хийсэн эмэгтэй түүнийгээ зах дээр зарах гэхээр татваргүй оруулж ирсэн цамц нь илүү хямдхан байдгаас борлуулалтад нь сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж чадвал үйлдвэрлэгчид ч үнэ тарифаа бууруулах боломж байна.

1

-Түрээсийн тухай хууль ямар шатандаа яваа юм бол?

-Анхны байдлаар гарчихсан. Энэ хуулийг мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлэгдээд бусад хуулиудтай зөрчилдөж байна уу үгүй юу гэдэг дүгнэлт хийгдэж байгаа. Энэ сарын сүүлээр хэлэлцүүлэг өрнүүлээд дахин засвар хийх бол хийгээд Засгийн газарт өргөн барина. Өргөн барих нь хэн байх нь чухал биш энэ хууль зөв гарах нь чухал. УИХ-ын эмэгтэй гишүүд, УИХ-аас энэ хуулийг дэмжиж байгаа гишүүдтэйгээ хамтарч өргөн барина гэж бодож байна.

1

-Ер нь хөдөлмөр эрхлэлтийн хувьд зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш гэрийн эзэн эрэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг ярих ёстой гэж бодож байна. Энэ тал дээр таны байр суурь?

-Энэ бол маш чухал асуудал. Миний тавьж байгаа санаа бол үнэхээр өрх гэрийг, улс орныг өөд нь татая гэж бодож байгаа бол эхний ээлжинд өрхийн тэргүүнийг ажилтай болгох нь чухал юм. Өрхийн тэргүүн ажилтай бол тэр айл бүтэн байна, сэтгэл санаа нь амгалан тайван, орлоготой байна, архи дарс уух зав гарахгүй, хүчирхийлэл ч гарахгүй. Олон давуу талууд байгаа. Өрх гэрийн зохион байгуулалтад төр өөрөө орж, өрхийн тэргүүнтэй харьцдаг болж байж, төр өрхийн тэргүүнийг ажилтай болгох үүрэг хүлээдэг системд орох хэрэгтэй. Манайх шиг 3 сая хүнтэй цөөн үндэстэнийг аварч үлдэх төлөвлөгөө бол эрчүүд дээрээ тулгуурласан бодлого байх ёстой гэж бодож байна. Өнөөдөр гэр бүлийн системийг хаячихсан нийгмийн тогтолцооноос болоод эмэгтэйчүүд олон юмыг нуруундаа үүрсээр байгаад таазандаа тулчихлаа. Одоо төрийн бодлого өөрчлөгдөж, өрх гэр лүү өрхийн тэргүүн лүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх цаг болсон. Энэ бол миний санаа. Яг одооны хэт лебирал төр байхад иймэрхүү үндэсний үзэл санаанууд хууль болж ажил хэрэг болоход бас амаргүй л байна.

1

-Жендерийн тэгш эрхийн тухай хуулийг хэрэгжилт хэр байгаа гэж бодож байна.

-Жендер гэхээр манайхан ихэвчлэн эмэгтэйчүүд дээр төвлөрүүлж ойлгодог. Би бол одоо жендерийн асуудлыг эрэгтэйчүүд рүү төвлөрүүлэх цаг болсон гэж боддог. Жендер гэхээр л эмэгтэй хүн нь давуу байх ёстой юм шиг ойлгох хэрэггүй. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн яг ижил байх ёстой. Эсвэл эмэгтэй хүн дарга болох ёстой тодорхой хувь квот байх ёстой гээд яриад явчихдаг. Энийг илүү амьдрал руу дөхүүлж эрчүүдэд чиглэсэн жендерийн асуудлыг ярих цаг болсон. Хүүхэд харах үйлчилгээний талаар зарим хүмүүс өөр байр суурьтай байна гэдэг. Тодруулбал, энэ үйлчилгээний оронд хүүхдээ 2 нас хүртэл нь харж байгаа ээжүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож мөнгө өгөх ёстой гэж үзэж байна.

1

өсөв мөнгөний хувьд энэ асуудал хэр боломжтой юм бэ?

-Ер нь төр мөнгөө зөв юманд зарцуулах ёстой гэвэл ийм л зүйлд мөнгө зарцуулах ёстой. Ингэхийн бол цэцэрлэг, хүүхдийн эмнэлгийн хөрөнгө тулгамдаж, шаардагдахгүй. Дээрээс нь ажил эрхлэлтийн асуудал, хүүхдийн өвчлөлийн асуудал гээд маш олон юмыг шийдэх боломжтой. Ингэснээр ээжүүдийг дэмжиж байгаа бодлого юм. Ээжүүд Монгол Улсын иргэнийг төрүүлж өсгөж байгаа. Энэ бол хөдөлмөр. Эхний ээлжинд хөдлөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг, энэ нь нийгмийн даатгалд тооцогддог, ажилласан жилд тооцогддог байх ёстой. Бид Япон улсыг мэднэ. Нийгмийг нь нарийн харвал Япон улсын хөгжил бол япон ээжүүдийн гавъяа байдаг. Япон ээжүүд гэртээ хүүхдээ асраад хүмүүжүүлээд, цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөд хичээлийг нь давтуулдаг. Ээжтэйгээ байгаа хүүхэд гэдэг эрүүл мэндийн хувьд ч, хүмүүжил боловсрол соёл, ёс суртахууны хувьд ч илүү байдаг. Хэрвээ ингэж ээжүүдийг хүүхэдтэйгээ байх боломжоор хангаж өгөх юм бол 10 жилийн дараа гэхэд л  монголын иргэдийн нийгмийн болон боловсролын чанар өндөр түвшинд гарах бололцоотой. Ийм л ажлыг хийх ёстой юм. Бид хэдэн зуун тэрбум, их наядаар нь гадныханд баялгаа алддаг. Гэтэл тэр мөнгөөрөө ийм бодлого руу чиглүүлэх боломж бидэнд байгаа л гэж харж байна.

1

-Сумдад төрийн захиргаа, сургууль цэцэрлэгийн албан хаагчид, банкны ажилчид, дэлгүүрт ажилладаг хүмүүс нь ажилтай бусад нь огт ажилгүй, үүнээсээ үүдэн архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гарах хандлагатай гэж орон нутгийн иргэдээс хэлдэг. Тэгвэл орон нутаг, сумдад ажлын байр нэмэгдүүлэх боломж хэр байдаг юм бэ?

-Монгол улс маань өөрөө хоёр нийгмийн соёл иргэншилд хуваагдчихаад байгаа. Хоёр нийгэм зэрэгцэн оршиж байна. Нэг нь суурин нөгөөх нь нүүдлийн. Нүүдлийн соёл иргэншил маань дэлхийд бараг үзмэр шиг болчихоод байгаа. Цорын ганц шахам энэ соёлыг хадгалж авч үлдэх их чухал л даа. Хөдөөгийн ажил хөдөлмөр эрхлэлт ийшээ л чиглэх ёстой гэж бодож байна. Өнөөдөр хөдөөгийн хүүхдийг 6 настайд нь сургуульд оруулахаар тэр өрхийн амьдралыг үймүүлж байгаатай адил болсон. 6 настай хүүхдээ ганцааранг нь явуулахгүй гэж ээж нь сумын төвд амьдарна. Эхнэр нь байхгүй, нөхөр ганцаараа малаа харж үлдэхээр ганцаараа хүн хүч дутна. Гэр бүл салалт үүсч байна. Зөвхөн хүүхдээ хичээл сургуульд хүргэж зориулалттай ээж сумаын төв дээр өөр бусад цагаараа хийх юм байхгүй ийм нэг нэг зовлонтой асуудал хөдөө орон нутагт үүсчихээд байгаа. Бид хүүхдээ Стенфордын их сургууль, Кембрижийн их сургуульд сургахын тулд гадны стандартыг шууд оруулж ирж байгаа нь буруу. Монголын боловсролын систем бодлогогүйн том алдаа болчихоод байна. Монгол хүүхэд болгон гадаадад сурахгүй. магадгүй малчин хүн илүү хэрэгтэй байж болно. Гэтэл мэргэшсэн үе дамжсан мэргэжилтэй малчин хаана хэнээс төрөх юм бэ. Тэгэхээр мал аж ахуйг эрчимжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг уул уурхай төвлөрсөн эдийн засгаас илүү болгохын тулд  хүний нөөцийн бодлогыг зөв чиглүүлэх ёстой. Үнэхээр онцгой авъяастай, шалгарсан хүүхдийг цааш нь сургаад л явчихна. Хамгийн гол нь орон нутгийн иргэд өөрсдөө уламжилж малчин болох, тэр нь ажил хөдөлмөр эрхэлсэнд тооцогдож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал хамрагдаж, адилхан хотод ажиллаж байгаа мэт боломжоор хангах ёстой. Өөр арга байхгүй. Өнөөдөр гадаадад төгссөн, гадаад хэл мэддэг л бол хамгийн өндөр боловсролтой гэдэг жишгээр баахан хүмүүс өндөр боловсролтой гээд төрд ороод ирчихсэн. Тэд нар Монголын ахуй нийгмээс тасарсан, 200-300 сая хүн амтай улсад хэрэглэдэг стандартыг тэр чигээр нь буулгаж, өөрийнхөө үндэс язгуураас хэт холдсон төрийн бодлого шийдвэр гаргаж байна. Бодлого тодорхойлогчдод л гол асуудал байгаад байна.

1

-Эмэгтэйчүүд хүүхдээ харж гэртээ суухаар нөхрийн хараат болчихдог гэж болно. Гэрийн эзэн мөнгө олж ирнэ, эхнэрээ гэртээ байгаа гэдгээр нь дарамтлах асуудал гардаг. Ялангуяа эдийн засгийн хараат болдог уламжлалт сэтгэлгээг өөрчилж болох уу?

-Монголын уламжлалт харилцаанаас харахад гэрийн доторх эрх эмэгтэй хүнд илүү байдаг. Мөнгө санхүүг эмэгтэй хүн илүү зөв зарцуулдаг. Ялангуяа мал аж ахуй дээр хэн нэг нь илүү орлого олж байгаагаа дээрэлхэх асуудал малчин хүнд бараг байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл бие биенээ нөхөж ажилладаг. Хамтдаа хөдөлмөрлөж байдаг. Минийх, чинийх гэж булаацалдах шаардлагагүй. Жинхэнэ хөдөө ажиллаж байгаа малчин өрхөд хэн нэгнээсээ илүү гарах гэсэн ааш авир гаргах шаардлага ч байхгүй. Харин суурьшмал амьдралд буюу сум, аймагт, хотод амьдардаг өрхөд л ийм л асуудал үүсч байгаа болов уу. Ерөнхийдөө хүмүүсийн боловсрол соёл, соёлын түвшин буурч байгааг бас л төр засагтай холбож тайлбарлах ёстой. Төрийн бодлого энэ зүгт чиглэж, соёл урлаг хөрөнгө хүчээ төвлөрүүлэх ёстой. Хуучин нийгмийн үед төр энэ асуудалд хөрөнгө хүчээ хаяж зориуд бодлого хэрэгжүүлдэг байсан. Жишээ нь, хүн хүнтэйгээ яаж харьцах вэ, яагаад малчин сайхан бэ, яавал ажилчин байх гоё вэ гэдгийг уриалсан ном зохиолыг мөнгө өгч бичүүлдэг. Тэрийгээ кино болгодог, бүх нийтэд үзүүлэх зэргээр соёл боловсролыг дээшлүүлэхэд төр зориуд анхаардаг байсан. Гурван үеийн намтар түүхийг авдаг байсан нь сурлагаас гадна тэр хүний суурь хүмүүжил, соёлыын түвшинг хөтөлж явдаг, гэр бүлийн талаар ямар нэгэн доголдолтой бол албан тушаал дэвшдэггүй зэрэг ёс суртахууны шалгуур өндөртэй байсан. Одоо тийм шалгуур хаана ч тавигдахаа больсон. Өнгөрсөн 25 жилд хүн төлөвшилийн зөв зүй тогтлыг эвдсэнээс хүмүүсийн соёл, харилцаа муудсан. Энийг албадахгүй гэж зөнд нь хаясан. Хүн өөрөө юу гэж бодож байна тэрийгээ соёл гэж дээдлээд л чөлөөтэй явж байгаа схэм шүү дээ. Миний хувьд энэ үндэстнийг авч явах, тэр тусмаа гурхавхан сая хүнийг авч явахад ийм задгай байж болохгүй гэж боддог. Хэрвээ төр нь бодлоготой ухамсартай бол монгол хүн гэж ийм байх ёстой гээд хүмүүжүүлэх ёстой. Тэгэхийн тулд ийм юм хэрэгтэй юм гэж цэгцтэй бодлоготой явахгүй бол хэн дуртай нь ирээд монголын иргэдийг хайрцаглаж оюун санааг нь чиглүүлэх бололцоотой болгоод байна. Статистикийн ерөнхий газраас авсан судалгаагаар 600 гаруй буддын сүм хийд, 7000 мянга орчим христийн янз бүрийн урсгал бий гэж байна. Энэ бол амиа егүүтгэхийг чиглүүлсэн, харгис урсгалыг оруулж ирсэн байх жишээтэй. Энэ бүхнээс ард иргэдээ, үндэс угсаагаа хамгаалж чадахгүй байгаа нь төр муу байгаагийн шинж. Иргэдээ  хамгаалах төрийн бодлого байх ёстой.

1

-Зөв хөгжлийн замыг тодорхойлвол?

-Монголд өнөөдөр юу хэрэгтэй байгаа юм. Эмэгтэйчүүд ажил эрхлэх хэрэгтэй байгаа юм уу нийгэм сууриараа буруу байгаа учраас нэг юмыг нь таслаж ярих их хэцүү байна. Жишээ нь, Шведэд хүүхдээ харсны мөнгө, аавуудын өдөр эмэгтэй хүнийг илүү давуу эрхтэй эрчүүдтэйгээ арцалдуул гэсэн бодлого байгаад байдаг. Гэтэл монгол соёл, монгол ахуй арай өөр. Өрхийн тэргүүнийг ажилтай байлгаж, өрхийн тэргүүнийг орлоготой байлгаж, илүү хариуцлагажуулснаар эр хүн шиг эр хүнийг монголчууд бэлдэх юм бол хөгжлийн их зөв чиглэл болно гэж би хардаг. Монголын эгэл жирийн эмэгтэй дарга болчихоё, би нөхөртэйгээ адилхан орлого олчихьё гэж боддоггүй. Үнэндээ гэр бүлийнх нь амьдрал амгалан тайван, улс нийгэм нь эрүүл, үр хүүхэд нь эрүүл сайхан өсөж хүмүүжих орчинг мөрөөддөг. Тиймээс энэ хүсэлд нь таарсан бодлого, орчинг бүрдүүлэхэд л төр анхаарах ёстой. Жендерийн хувьд ч эмэгтэйчүүдэд чиглэсэн асуудлаасаа салж илүү эрчүүд рүү хандсан төгс төгөлдөр сайн гэрийн эзэн байлгахад нь чиглэх ёстой. Эрэгтэй, эмэгтэй хүний үүрэг ойлгомжтой ш дээ. Жишээлбэл, Монгол Улс хөгжье, хөгжье л гэнэ. Эмэгтэйчүүд нь дарга болоод хүүхэд гаргах завгүй байх юм бол хүн ам нь яаж өсөх юм. Гурван сая хүн дотор хэдэн тэрбумтан төрөн гарах боломжтой юм. Бид зах зээлээ тэлнэ гэж ярьдаг. Ингэхийн тулд хүн амаа өсгөх ёстой. Хүн ам нь өсөхийн тулд  иргэд нь эрүүл байх ёстой. Эрүүл хүнийг хэн төлөвшүүлэх вэ гэхээр эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийг монгол иргэдийг төрүүлэх, өсгөж хүмүүжүүлэх, боловсролтой байлгахад нь чиглэсэн бодлогод илүү төвлөрөх ёстой. Эрчүүдийг харин ажлын байртай байлгах, өөрөө өөртөө итгэх итгэлтэй, гэрийн эзэн шиг, эр хүн шиг болоход чиглэсэн бодлогод төвлөрөх  ёстой. Ядаж эхний 10 жилийн бодлого энэ чиглэл рүү хандах хэрэгтэй. Үүний дараа улс орон хөгжөөд, хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүч дутаад байна гэвэл гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийг хөдөлмөр эрхлэхэд бодлогоо чиглүүлэх ёстой. Энэ бол бидний дараагийн шатны бодлого байх ёстой. Өөр өөрийнхөө нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж бодлогоо тодорхойлохгүй хэрэгтэй байна.

1

-Хаврын чуулганаар эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн эсрэг хуулийн төслүүд хэлэлцэгдэх үү. Жагсаалтад орсон болов уу?

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль жагсаалтад байгаа. Хэлэлцэгдэх байх гэж итгэж байна. Гэр бүлийн тухай хууль мөн байгаа. Энэ хоёрыг хамтатган хэлэлцэх ёстой. Ингэснээр бие биенээ нөхөж илүү сайжруулж, зарим нэг заалтаа улам бүр баталгаажуулсан хуулиуд болох юм.

1

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ваня:
уянгаа үнэхээр зөв юм ярьж байна. бид нар нүүдлийн соёл иргэншилтэй үүх түүхтэй удам судартай ард түмэн шүү. далай дээрэм, дэлхийн ард түмнүүдийг колоничилж баяжсан англи америкуудаар яаж амьдрахаа заалгана гэж хөөрцөглөж гүйдэг мулгуучуудын үгээр 25 жил явлаа. ямар үр дүнд хүрэв. өөрийн гэсэн бодлогогүй. өөрийн хүүдий болсон байна. барууны боловсролын систем майнайд тохирохгүй харагдаж байна. ядаж энэ эрэгтэй хүүхдүүд нэг үг хэлээд "п" гэж харааж, нус шүлс, тамхины ишээ гудамжинд шууд хаяж байна. хэдэн мянган багш нар хүүхдийг 6 настайгаас сургуульд сургаад үр дүн нь энэ үү. хөдөө зүгээр мал дээрээ ээж, аавтайгаа байсан хүүхдийг сумын төвд авчирч ямарч амьрах чадваргүй, хүмүүжилгүй эрчүүд, эмэгтэй хүүхдүүд нь сурах нэрийдлээр хотод ирж * болж байна. хувийн дээд сургуулиудаа хаагаач. үнэхээр сурах хүсэлтэй дээд мэргэжил эзэмшиье гэсэн нь 6 настайгаас нь сургадаг юм байгаа биз бүгдийг хавтгайруулах хэрэггүй юм. тэгээд ч баруунд ихэнхи хүүхдүүд ажилчин болдог шүү. монгол улс эхнэр хүүхдээ авад явах чадваргүй өөрийн толгойгүй ийм эрчүүдтэй байхад улсаа хөгжүүлэх тухай ярих нь илүүц биз. барууныхны зах зээл, ардчилал гэсэн хоосон гоё номлолд толгойгоо угаалгачихсан хүмүүс яаж өөрийн гэсэн бодлоготой байх юм бэ ? тийм л ардчилал ил тошд байдлаар хөгжсөн юм бол рио тинто гэх мэтчилэн англи америк канадын компаниуд бүх юм моголчуудын баялгийг авач байж яаагад хаалттай, ойлгомжгүй, моголчуудыг ялгаварлан хамгийн баг цалин өгдөг юм бэ баярцогт мэтийн худалдагдсан хүмүүсээс бусад нь. эрх мэдэлтэй хэдэн хүнийг худалдаж авах нь ардчилал, тэгш эрх үү
2015-03-21
kkkk :
zugeer l ter zurgii ni har daaa ene odoo yu vee uls turch hun mun uu sain har daa tsagaan yum umstsun zurgii ni kkk tolgoi ni zuragnaasaa shuud unshigdaj bna daa mal
2015-03-21
kkkkk :
13 r zuun d mongoliin gazar deer erelheg uhaalag erchuudiin buugnurul bolj baisan bol odoo hogiin *rnuudiin buugnurul bolj bna daa unendee uzeed ugue gesen ch oligoi turiin tu*e neg ch algaaa kkk
2015-03-21
мангар:
мангартахаа болио.
2015-03-21
smsmsm:
medexgui ym gej baina uu lut ym aa
2015-03-21
vandan dulamsuren 2:
medehguiee iim zugeer l soliorson humuusiig mongoliin uls tord gardag gej bodohoor uneheer heleh ug alga daa mongoliiin tor chingisiin uyd baharhal baisan odoo zugeer l shivshig iiim uls turchtei turiiig hyataduuud haraad belen goimon gej bodood zajlahgui idej dulehgui baanadooo uyanga ulsiiin ih hurald baisanaas ger horoololiin tutsend suuuj baival mongoliin ner nuuriig arai orgoh bailaa gej
2015-03-21
мягмар:
мэдрэлтэй хүүхэн
2015-03-21
babam:
uyngaa gisiin mas sain demjij bna naad heden luibarcin ulsuudiig duusgah heregtei tegbel uyanga gisvvnd bolomj garna
2015-03-20
irgen:
medhgui ymaaraa oroldool bhiimaa uyngaa humuusiig hoolgui bolgov doo tegj baij.ternii orond huuhdiin erhiin talaar yvj chdhgui bna uu zurh setgel chine hurhgui bna uuu.
2015-03-20
mongol hun:
uhsnii chini jender. er n ereeree, em n emeeree, boor n bogsondoo tser n tseejindee baival boloo.
2015-03-20
bb bb:
mash zuv zuitei yarij bna daa. ovoo uuriin gesen tolgoitoi huuhen yum.
2015-03-20
chingeltei:
chamaig chingeltegees dahin garhiig haryldaaa.
2015-03-20
zuv sain:
za yaahav nuhriinhuu turiivchiig haraad gertee suuh hetsuu harin ehneriinhee turiivchiig haraad gertee suuj bga erchuud tuunees ch hestuu
2015-03-20
kkkkkkk:
zeel turees 2 l hetsuu n
2015-03-20
зочин:
уянга аа, жендэр гэдэг чинь аль нэг хүйсийг дээр тавих үзэл биш. "өрхийн тэргүүн"-ийг ажилтай болгох гэдэг чинь зөв. нөгөө талаар тэдний толгойг цэнэглэх явдал чухал байна. ажилгүй, орлгогүй байх нь хүчирхийлэл, гэмт хэргийг дэвэргэж байгаа ч өнөөдөр эрчүүдийн сэтгэхүй туйлын ядмаг байгаа нь юутай холбоотой вэ? монгол эрчүүдийг монгол төр зохион байгуулалтай устгах бодлого явуулж байна. эрчүүдийг архидалт, * самуун, хүчирхийлэл гээд болох бүтэхгүй юм руу хар багаас нь түлхээд байна. тийм учраас л эрчүүд маань сэтгэлийн хатгүй, жаахан л асуудал тулгарвал хүч хэрэглээд шийдэх гэж үзнэ, болохгүй бол архи гударна.
2015-03-20
gomo baatar:
монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээхөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол төмөр замийн 48-р байрний гомо мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож улмаар үүнээсээ болж төмөр замийн гурван угсармал буюу богд аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. одоо энэ нөхөр байраа зараад төв цэнгэлдэхийн хажууд орших нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. хар өнгийн рав-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй.
2015-03-20
uyanga mini dee :
aluulj ch medeh tom asuudluuda orhiod erchuudiin jender mender ch geh shig yum yaridag bolj deee uur yaltai ch bilee dee
2015-03-20