Манай дөрвөн тэшүүрчин уралдаж байна

img

Канадын Калгари хотноо “Olympic Oval Finale” тэшүүрийн залуучууд, насанд хүрэгчдийн А, В, С ангилалын тэмцээн өчигдөр эхлэв. Энэхүү тэмцээнд манай дөрвөн тамирчин оролцож байна. ОУХМ А.Зул, спортын мастер Я.Зоригтбаатар, Б.Батгэрэлт, Б.Сумъяа нар уралдах юм. Тамирчид спортын мастер Ж.Долгорсүрэн, Л.Энхбат нарын удирдлага дор өрсөлдөнө.

ы

Мөн тэмцээний үеэр манай өсвөрийн тамирчин Я.Зоригтбаатар, Б.Сумъяа нар өсвөр үеийнхний өвлийн олимпийн II наадмын эрхийн төлөө уралдах юм байна. Тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө.

б

Б.Бэхи

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ