Дөрвөн их сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

img

БСШУЯ-наас 2011 онд их, дээд сургуулийг атестатчилах ажлын төлөвлөгөө гаргаж магадлан итгэмжлэлд ороогүй, мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтээр удаа дараа зөрчил гаргасан, яамны шалгалтад тэнцээгүй 55 их, дээд сургуулийг хамруулсан байна. Үүнээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 14 сургуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн гэнэ. Сургуулиудын хувьд өөрийн гэсэн сургалтын байргүй нийтлэг зөрчил, дутагдал үйл ажиллагааг нь зогсоосон бүх сургуулиуд дээр гарчээ. Өнгөрсөн оны намрын атестатчиллын үр дүнгээр дөрвөн сургуулийн сургалтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Үүнд “Хантайшир”, “Старс”, “Монгол фермер”, “Гүүр” гэсэн дээд сургуулиуд багтаж байна. Мөн “Олимп”, “Эко Ази” сургууль атестатчилалд тэнцээгүй учир дээрх хоёр сургуулийн зарим мэргэжлийн ангийн үйл ажиллагааг энэ оноос зогсоож байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ