Д.Төмөрхүлэг аваргаллаа

Жүдо бөхийн их дуулгын тэмцээн Гүржийн нийслэл Тбилис хотноо үргэлжилж байна. Тэмцээний 66 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Даваадоржийн Төмөрхүлэг урамтай сайхан барилдаж, алтан медаль хүртэж, их дуулгын аварга боллоо.
б
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медалийн тавцанд зогсов. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа алтан медаль энгэртээ гялалзууллаа. Ийнхүү Монгол Улсын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг хошуучлан эхлүүлж байна.
б
Тбилисийн их дуулгад 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч өрсөлдөж байгаа аж.
ы
ОУХМ Д.Төмөрхүлэгийн алтан медалийн төлөөх барилдааныг хүргэж байна. Тамирчдадаа амжилт хүсье.
бб
СЭТГЭГДЭЛ БИЧИХ