Залуучуудын шигшээ 22-нд Лаосыг зорино

Монголын хөл бөмбөгийн холбооны U-23 насны Залуучуудын шигшээ баг 2016 онд Катар улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор энэ сарын 22-ны өдөр Лоас улсыг зорино. Энэ сарын 23-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээнд манай улсын шигшээ баг J хэсэгт Хятад, Лаос, Сингапур улсын шигшээ багуудтай тоглохоор учраа таарсан. Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Эрчим” клубийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан ажиллаж байгаа билээ.
ы
Манай баг энэ сарын 27 буюу ирэх долоо хоногийн баасан гаригт эхний тоглолтоо БНХАУ-ын залуучуудын шигшээтэй хийнэ. Шигшээ багийнхаа тоглолт бүрийг үзэж, багаа дэмжих боломжийг SPS Prime телевиз фанатуудад олгож, Монгол Улсын шигшээ багийн бүх тоглолтыг орон даяар шууд дамжуулан хүргэхээр болжээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ